Хадгаламжийн хэмжээ өсчээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хадгаламжийн хэмжээ өсчээ

Хуучирсан мэдээ: 2015.10.31-нд нийтлэгдсэн

Өнөөдөр дэлхийн "Хуримтлалын өдөр". Энэ өдөртэй холбогдуулан арилжааны банкуудын зүгээс иргэдийг хуримтлал үүсгэж, хадгаламжийн данстай болохыг уриалж, сурталчилгааны ажлыг олноор хийдэг. Банкуудын дээрх уриалга нийгэмд зөвөөр тусч, жил ирэх бүр иргэдийн хуримтлалын идэвх нэмэгдэж, нийт хадгаламжийн хэмжээ өссөн гэсэн таатай судалгаа байна. Есдүгээр сард нийт хадгаламж өмнөх сараас 0.8 хувиар, харин өнгөрсөн оны мөн үеэс 4.4 хувиар өсч, 7.2 их наяд төгрөгт хүрсэн тухай Монголбанкнаас мэдээлжээ. Задлаад харвал аж ахуйн нэгж байгууллагуудын төгрөгийн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар буурсан бол иргэдийн төгрөгийн хадгаламж 16.8 хувиар өсч, 4.1 их наяд төгрөгт хүрчээ. Хэдийгээр эдийн засгийн өсөлт саарч буй ч тоон үзүүлэлтээр иргэдийн төгрөгийн хадгаламж нэмэгдсэн нь төгрөгийн өгөөж өндөр болсныг харуулж байна гэсэн тайлбарыг эдийн засагчид хийсэн. Тухайлбал, Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх С.Болд энэ оны эхээр буюу ердөө жил хагасын дотор хуримтлал хийдэг өрхийн тоо 66 мянгаас давсан тухай онцолжээ. Монгол Улс хэрэглээнд суурилсан эдийн засгаас хуримтлалд суурилсан эдийн засагт шилжиж, уул уурхайн салбарт тулгуурлаж буй бүтцийг шинэчлэн бусад салбарт төрөлжүүлэх бодлогыг чухалчилж байна. Нөгөө талдаа үндэсний хуримтлалын тогтолцоог бодлогоор бүрдүүлэх шаардлагатайг шинжээчид тодотгож байв. Төгрөгийн болон валютын хадгаламжийн жигнэсэн дундаж хүү өмнөх жилээс өсөлттэй гарсан нь хуримтлал үүсгэхэд таатай нөхцөл бүрдсэнийг харуулжээ. Тухайлбал төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү өнгөрсөн оны мөн үеэс 0.1 нэгж хувиар өсч, 13.1 хувь байгаа бол валютын хадгаламжийн жигнэсэн дундаж хүү өмнөх оны мөн үеэс нэг нэгж хувиар өсч, жилийн 6.5 хувь болсон байна. Ялангуяа гадаад валютын ханш өсөлттэй сүүлийн нэг жилд гадаад валютын хадгаламжийн хэмжээ 19.3 хувиар өсч, хоёр их наяд 95 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Хадгаламжийн даатгалын тухай хууль батлагдсанаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд 20 хүртэлх сая төгрөгийн харилцах болон хадгаламж даатгалтай буюу баталгаатай болжээ.

Д.УУДАМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-10-31 202.70.44.146

ХЯМРАЛЫН ҮЕД ЖИРИЙН ИРГЭД ХАДГАЛАМЖ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ ДЭЭ,

88671597 2015-10-31 112.72.12.251

ОХУ, ЗХУ болон СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР incorvuz@mail.ru Утас:88671597

Сэрэмжүүлэг 2015-10-31 182.160.2.101

Луйварчид дахин хэдэн банк дампууруулж иргэдийн хадгаламжийг булааж авах аргаа хайж байгаа Тэд авна гээд авдаг шүү Болгоомжтой байгаарай.

зочин 2015-10-31 112.72.12.197

хэт улстөржөөд модоо барилаа гээд бгаа юм Долларын ханш өсөх гаднаас бараа авдаг, мөн долларын зээлтэй котпаниудад халтай Харин үнэ өсөөгүй бол жирийн иргэдэд шууд нөлөөлөхгүй Улсад төлбөрийн баланс ашигтай гарахад сайнаар нөлөөлдөг Манай төлбөрийн тэнцэл түүхэндээ анх удаа 2015 онд ашигтай гарлаа Иргэдийн төгрөгийн хадгаламж өссөн Ханш өсөх тиймч муу зүйл бишээ

Зочин 2015-10-31 203.169.49.28

Эдийн засаг агшаад байгаа учраас валютын хэрэгцээ багасч, телберийн тэнцэл ашигтай гарсан.