Умайн хүзүүний хавдрын шинжилгээг үнэгүй хийж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Умайн хүзүүний хавдрын шинжилгээг үнэгүй хийж байна

Хуучирсан мэдээ: 2015.10.31-нд нийтлэгдсэн

Умайн хүзүүний хавдрын шинжилгээг үнэгүй хийж байна

Эмэгтэйчүүдийн дунд тохиолдох хорт хавдрын өвчлөлийн гуравдугаарт умайн хүзүүний хорт хавдар орж, нийт хорт хавдрын тохиолдлын есөн хувь, эмэгтэйчүүдийн хорт хавдрын 12 хувийг эзэлдэг аж.

Шинээр оношлуулсан нийт тохиолдлын 60 гаруй хувь нь гурав, дөрөвдүгээр үе шат буюу хожуу үедээ оношлуулж, 50 орчим хувь нь оношлуулсан жилдээ нас барж буй нь эрт илрүүлэх арга хэмжээ хангалтгүйг харуулсан явдал гэж эмч нар тайлбарладаг. Тиймээс 2012 оноос эхлэн өрхийн эмнэлгүүдэд умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх эсийн шинжилгээг авч эхэлсэн ч хүмүүс мэдээлэлгүйн улмаас төдийлөн идэвхтэй хамрагддаггүй аж. Уг шинжилгээнд 30, 33, 36, 39, 42, 45, 48, 51, 54, 57, 60 настай эмэгтэйчүүд хамрагдах боломжтой. Харин энэ жилийн тухайд 1985, 1982, 1979, 1976, 1973, 1970, 1967, 1964, 1961, 1958, 1955 оны хүмүүс үнэ төлбөргүй хамрагдах боломжтой болжээ. Шинжилгээ сарын тэмдгийн мөчлөгөөс бусад үед өгөх бегөөд шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө шүршүүрт орохгүй байх. Мөн эмэгтэйчүүдийн тос, ариун цэврийн хөөс зэргийг хэрэглэхгүй, бэлгийн харьцаанд орохгүй, жирэмснээс сэргийлэх эм уухгүй мөн үтрээгээр лаа, тампон, цацлага эмчилгээ хийхгүй байх ёстой аж.

Д.ЖАГАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Шүүмж 2015-10-31 203.91.117.4

Шинжилгээ өгье гээд өрхийн эмнэлэгт очсон чинь эмч алга, сувилагч гадуур ажилтай, та энд өгөхөөр хариу нь бараг жил болно хэцүү дээ гээд өөдөөс сонин сонин юм яриад сууж байхийн.

Зочин 2015-10-31 49.0.186.18

хорт хавдар ихэсч байгаа нь хүнснй эрүүл ахуйн хяналт шалгалт муу байгаагийн үр дүн. хятадаас хүнсний зүйл оруулдагыг болих хэрэгэтй

Зочин 2015-10-31 122.201.22.49

сүүлийн 10 жил өвчлөл эрчимтэй явагдаж эхэллээ хорт хавдар ялангуяа хүмүүсээ эрүүл мэнддээ анхаарлаа хандуулаараа сэрэмжтэй байгаараа

Zochin 2015-10-31 122.201.24.51

Havar l absan shinjilgeeniih n hariu odoo boltol garaagui bnagesen shuu yaagaad getel shinjilgee hiih yum baihgui gesen hogiin yum hiihee bolio...ter sorits n ireed hezee hariu n garah yum ...shinjilgeend humuusees absan zuil n odiid hog boloo bailgui....

Зочин 2015-10-31 122.201.21.167

Шинжилгээ хийж байгаа нь их сайшаалтай байна. Хүүхнүүдээ хамрагдвал их зүгээр шүү.

Зочин 2015-10-31 203.194.114.142

Юу ч хийж чадахгуй малнууд нэр терее бодож байна гээд унэгуй шижилгээ хийж байгаа юм уу. Тэгээд ч нэмэргуй шуу дээ.

Монгол 2015-10-31 103.229.122.183

Монгол улс хорт хавдарын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байгаа гэсэн шүү. Төр засгаас анхаарах цаг болжээ.