Үндэсний үйлдвэрлэлийн сэргэлт | News.MN

Үндэсний үйлдвэрлэлийн сэргэлт

Үндэсний үйлдвэрлэлийн сэргэлт

Бид гадны стандартад гологдсон зүйлсийг л ихэвчлэн гаднаас авч хэрэглэдэг. Харин хаа очиж үндэсний үйлдвэрлэл, өдөр тутам дэлгүүрээс авч буй тэр зүйлс чинь ихэвчлэн дэлхийн стандартад хүрчихсэн бүтээгдэхүүнүүд болсон юм шүү.

1929 оны алдарт их хямралын дараагаар 1934 онд нэг хүнд ногдох ДНБ хэмээх ойлголтыг анх америкийн эрдэмтэн Саймон Кузнец эдийн засгийн үзүүлэлт болгон дэвшүүлж, энэхүү ажлаараа Нобелийн шагнал хүртсэн түүхтэй.Дотоодын нийт бүтээгдэхүүн олон сектороос бүрднээ. Хөдөө аж ахуй, уул уурхай, боловсруулах үйлдвэр, цахилгаан эрчим хүч, зам тээвэр, барилга угсралт, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ гэх мэт. Нүүрс олборлолтыг тонн –оор хэмжинэ, харин барилга угсралтыг метр квадратаар, эрчим хүчийг квт цагаар хэмждэг. Эдгээр өөр хэмжигдэхүүнийг хооронд нь нэгтгэхийн тулд мөнгөн дүнд шилжүүлнэ.Улс орон бүр өөрийн онцлогтой. Тухайлбал АНУ –ын ДНБ –г хуваагдаж буй сектороор нь бүдүүвчилж харвал худалдаа үйлчилгээний салбар хамгийн их буюу 53 хувийг эзэлж, уул уурхайн салбар ердөө 4 хувь байна. Харин Монгол улсад худалдаа үйлчилгээний салбар 33 орчим хувт, уул уурхайн салбар 30 хувийг эзэлнэ.

Манай улсын экспортын нийт 88 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг бөгөөд харин дотоодын нийт бүтээгдэхүүний 30 орчим хувийг бүрдүүлдэг ажээ. Экспорт бол гаднаас орж ирэх мөнгө, харин дотоодын нийт бүтээгдэхүүн бол гаднаас орж ирсэн тэрхүү мөнгийг бид дотоодынхоо эдийн засагт хэрхэн эргэлдүүлж буйг илтгэнэ. Жишээ нь үсчин Чимгээ 10 мянган төгрөгөөр үс засахад худалдаа үйлчилгээний салбарт 10 мянган төгрөгний бүтээгдэхүүн нийлүүлж байна гэсэн үг. Зоогийн газарт 10 мянгаар таваг хоол идэхэд ч 10 мянган төгрөгөөр ДНБ нэмэгдэж байгаа юм. Энэ бүх явц дунд нэмүү өртөг шингэж, тэр тоолонд дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэнэ. Товчхондоо ДНБ өсөхийн хэрээр бүгд ажилтай, орлоготой байж эдийн засаг өснөө л гэсэн үг.

Нийгэм солигдсоны дараа дотоодын үйлдвэрүүд бүрэн гүйцэт хувьчлагдаж эхэлсэнээр шинэ маркетинг, шинэ технологи нэвтэрч гадны бараа бүтээгдэхүүнүүдийг шахаж эхлэв. Тухайлбал 1997 онд “Алтан Тариа” компани бүрэн хувьчлагдаж, үйлдвэр шинэ технологи, маркетинг нэвтрүүлсэнээр дотоодын гурилын өрсөлдөөнд хятад гурилыг давамгайлж эхлэв. 2001 онд АПУ компани хувьчлагдсанаар тухайн үед зах зээлийг эзлээд байсан гадаад шар айраг шахагдаж, монголчууд дотоодын шар айргаа илүү ихээр хэрэглэж эхлэв.Зөвхөн гаднаас үнэтэй авчирдаг байсан, тухайн үеийн тансаг хэрэглээний КокаКола ундааг MCS компани 2002 оноос дотооддоо үйлдвэрлэж эхлэв. Засгийн газрын эзэмшилд 30 жил байсан Говь ХК 2007 онд хувьчлагдсанаар сүүлийн арваадхан жил үлэмж амжилт гаргаж, ажилчдын тоо, боруулалт, ашиг зэрэг бүх үзүүлэлт нь 10-20 нугарч өсөн, дэлхийн топ-5 ноолуурын компаний нэг болжээ. Монголчууд дарсан огурцы, кофений сүү, жимстэй зайрмаг, хар шоколад гээд манайд өмнө нь үйлдвэрлэж байгаагүй бүтээгдэхүүнүүд хүртэл өнөө цагт гадны бүтээгдэхүүнээс дутахгүй болж ирж буй нь чухамхүү технологийн шинэчлэлт, дэвшил нэвтрүүлсэний ач юм. Үндэсний үйлдвэрлэл хөгжиж гэмээнэ зөвхөн мөнгө валют дотооддоо үлддэг юм бишээ. Үндэсний үйлдвэрлэл дагаад шинжлэх ухаан, технологийн дэвшил, эрдэмтэн мэргэжилтнүүд ч дотооддоо үлддэг. Салимон эмийг гаргаж авах судалгааны явцад зургаан хүн докторын зэрэг хамгаалсан гэдэг. Ямар ч үйлдвэрлэл байхгүй бол мянган химич, инженер бэлдээд гадаадад л мэргэжилтэн гаргаж өгөхийн нэмэр.

Товчхондоо манай үндэсний үйлдвэрлэл жинхнээсээ одооноос л сэргэж байгаа хэрэг. Биднийг гаднаас нь өнгөц харахад америк, япончуудтай ижилхэн компютер хэрэглэж, ижилхэн машин унаж буй мэт ч яг үнэндээ хулхи виндоус ашиглаж, хүний хуучин машин л унацгааж байгаа. Бид гадны стандартад гологдсон зүйлсийг л ихэвчлэн гаднаас авч хэрэглэдэг. Харин хаа очиж үндэсний үйлдвэрлэл, өдөр тутам дэлгүүрээс авч буй тэр зүйлс чинь ихэвчлэн дэлхийн стандартад хүрчихсэн бүтээгдэхүүнүүд болсон юм шүү. Байсгээд л гадны фэстивалаас алтан медаль, шагнал авч байгаа харагддагАПУ компанийЧингис Гранд Хаан брэнд бүтээгдэхүүн ч яг жинхнээсээ чанар нь л тэр, чанартай учраас ч экспортонд гарч байгаа. Бидний “экс” гэж ярьдаг бүтээгдэхүүн бол экспортын анхны шингэн хүнсний бүтээгдэхүүн. Нэг авдар архи, дарсны бүтээгдэхүүн экспортлоход нэг машин нүүрс зарсантай тэнцүү орлого олдог. Ийм төрлийн экспорт бол зөвхөн ус, спирт зараад байгаа хэрэг биш жинхэнэ технологи зарж байгаа бизнэс юм.

Бид энэ жил хавьгүй цомхон цагаан сар тэмдэглэнэ. Цагаан сар бол хүн өрхийн төсөв шавхдаг үрэлгэн баяр хэдий ч нөгөө талаасаа төдий чинээ үйлдвэрлэл худалдаа, эдийн засгийн эргэлт бий дэмждэг баяр. Корона вирусын карантинаас болж энэ хавар амаргүй эдийн засаг угтах шинжтэй, хямрал ч болж магад л гэнэ. Харин хямралаас урьдчилж сэргийлэх хамгийн эхний, хамгийн хялбар арга нь цагаан сарын цомхон ширээ, цомхон гарын бэлгэндээ үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн сонгох явдал билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gfh 2020-02-18 202.179.26.239

nbgrh

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж