Хятад: Коронавирусийн нэгдсэн судалгааны тайланг дэлгэлээ | News.MN

Хятад: Коронавирусийн нэгдсэн судалгааны тайланг дэлгэлээ

Хятад: Коронавирусийн нэгдсэн судалгааны тайланг дэлгэлээ

Хятад: Коронавирусийн нэгдсэн судалгааны тайланг дэлгэлээ

Хятад улсын эрх баригчид шинэ төрлийн коронавирусийн тархалт эхэлснээс хойших хамгийн том судалгааны тайланг дэлгэжээ. Энэхүү судалгаа нь одоогоор халдвар аваад буй 72,000 орчим хүний бүх мэдээллийг нэгтгэн дүгнэсний эцэст гаргасан тооцоо юм.

БНХАУ-ын Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан уг судалгаанаас харахад нийт бүртгэгдсэн халдварын 80 гаруй хувь нь харьцангуй хөнгөн тусч байгаа бол суурь өвчтэй болон өндөр настнууд хамгийн хүнд тусч байгаа аж. Мөн эмнэлгийн ажилтнууд хамгийн эрсдэлтэй гэх ангилалд багтжээ.

  • Нас баралтын ерөнхий хувь 2,3
  • Хубэй муж дахь нас баралтын хувь 2,9
  • Бусад улс орны иргэдийн нас баралтын хувь 0,4
  • Халдвар авагсдын 80,9 нь хөнгөн, 13,8 хувь нь хүндэвтэр, 4,7 хувь нь маш хүнд байдлаар тусч байна.
  • 80 ба түүнээс дээш насны хүмүүсийн хувьд нас барах магадлал 14,8 хувь
  • 9 хүртэлх насны хүүхэд эндсэн тохиолдол бүртгэгдээгүй
  • 39 хүртэлх насныхны хувьд нас баралтын хувь 0,2
  • 50 орчим насныхны коронавирусээр нас барах магадлал 1,3 хувь, 60 орчим насныхны 3,6 байгаа бол 70 орчим насныхны нас барах магадлал 8 хувь гэх мэтээр шаталсан байдлаар магадлал нэмэгдэж байна.
  • Хүйсийн харьцааг авч үзвэл эмэгтэйчүүд (1,7 хувь) -ээс илүү эрэгтэйчүүд (2,8 хувь) нас барах магадлал өндөр байна.
  • Зүрх судасны өвчтэй, чихрийн шижинтэй, амьсгалын замын архаг өвчтэй, даралт ихсэх өвчтэй хүмүүс шинэ төрлийн коронавирусээр халдварлах магадлал энгийн эрүүл хүнээс илүү өндөр байна.
  • Халдварын тархалт нэгдүгээр сарын 23-26-ны хооронд дээд хэмжээндээ хүрсэн бол хоёрдугаар сарын дунд үеэс аажмаар буурч, тогтворжиж эхэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-02-18 93.226.83.243

Khorsh orond khaldvar ondortei ovchin garaad controled orj chadakhgui baigaa tokhioldold bid khorshoo setgel sanaagaaraa demjin virus khurdan controled oroosoi gej bodokh estoi. 2 khot khorsh ail neg negniigee urgelj muu kheleed ovchin emgegtei baikhad saikhan baikh uu? Mongol, Khyatad 2 bol boorooroo niilsen 2 khorsh uls. Bid 21-r zuunii irged shuu. Khorsh orontoigoo kharitsaj surakh kheregtei, khundej surakh kheregtei, ovchin zovlon garsan ued setgeliin demjlege uzuulj surakh kheregtei!

Avatar

Зочин 2020-02-18 119.40.100.66

Та зөв бичиж сурах хэрэгтэй

Avatar

Сэхээтэн 2020-02-18 49.0.144.72

Нэг муу made in china ханиад дандаа хөгшин настай хүмүүст хүндээр тусч байна. Монголын энэ бүдүүн бүдүүн ах эгч нар тусаад үхалээ юм. Уураг, жин, мах нь илүүдчихсэн ба сдээрээс нь сүлжээний 9-н жорын сайн сайн эрүүжлүүлэх бүтээгдэхүүн гээл аваад уудаг залуучууд одоо үхлээ юм хаха.

Avatar

Зочин 2020-02-18 202.21.107.146

** l***r mine dald or z**l

Avatar

Зочин 2020-02-18 202.9.46.69

зөв бич эргүү минь

Avatar

Zochin 2020-02-18 93.226.83.243

Ene khun yamar kheleer bichchikhev ee? Mongol khel surguulid lav suraagui. Yasan budliantai yum bichdeg yum. Khelee sursan shig surakh kheregtei shuu.

Avatar

Зочин 2020-02-18 182.160.34.225

Сэхээтэн гэчичээ. Lmao.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж