Хятад: Коронавирусийн нэгдсэн судалгааны тайланг дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2020.02.18-нд нийтлэгдсэн

Хятад: Коронавирусийн нэгдсэн судалгааны тайланг дэлгэлээ

Хятад: Коронавирусийн нэгдсэн судалгааны тайланг дэлгэлээ

Хятад улсын эрх баригчид шинэ төрлийн коронавирусийн тархалт эхэлснээс хойших хамгийн том судалгааны тайланг дэлгэжээ. Энэхүү судалгаа нь одоогоор халдвар аваад буй 72,000 орчим хүний бүх мэдээллийг нэгтгэн дүгнэсний эцэст гаргасан тооцоо юм.

БНХАУ-ын Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан уг судалгаанаас харахад нийт бүртгэгдсэн халдварын 80 гаруй хувь нь харьцангуй хөнгөн тусч байгаа бол суурь өвчтэй болон өндөр настнууд хамгийн хүнд тусч байгаа аж. Мөн эмнэлгийн ажилтнууд хамгийн эрсдэлтэй гэх ангилалд багтжээ.

  • Нас баралтын ерөнхий хувь 2,3
  • Хубэй муж дахь нас баралтын хувь 2,9
  • Бусад улс орны иргэдийн нас баралтын хувь 0,4
  • Халдвар авагсдын 80,9 нь хөнгөн, 13,8 хувь нь хүндэвтэр, 4,7 хувь нь маш хүнд байдлаар тусч байна.
  • 80 ба түүнээс дээш насны хүмүүсийн хувьд нас барах магадлал 14,8 хувь
  • 9 хүртэлх насны хүүхэд эндсэн тохиолдол бүртгэгдээгүй
  • 39 хүртэлх насныхны хувьд нас баралтын хувь 0,2
  • 50 орчим насныхны коронавирусээр нас барах магадлал 1,3 хувь, 60 орчим насныхны 3,6 байгаа бол 70 орчим насныхны нас барах магадлал 8 хувь гэх мэтээр шаталсан байдлаар магадлал нэмэгдэж байна.
  • Хүйсийн харьцааг авч үзвэл эмэгтэйчүүд (1,7 хувь) -ээс илүү эрэгтэйчүүд (2,8 хувь) нас барах магадлал өндөр байна.
  • Зүрх судасны өвчтэй, чихрийн шижинтэй, амьсгалын замын архаг өвчтэй, даралт ихсэх өвчтэй хүмүүс шинэ төрлийн коронавирусээр халдварлах магадлал энгийн эрүүл хүнээс илүү өндөр байна.
  • Халдварын тархалт нэгдүгээр сарын 23-26-ны хооронд дээд хэмжээндээ хүрсэн бол хоёрдугаар сарын дунд үеэс аажмаар буурч, тогтворжиж эхэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж