Олон улсад антибиотик, эмийн хомсдол үүснэ

Хуучирсан мэдээ: 2020.02.18-нд нийтлэгдсэн

Олон улсад антибиотик, эмийн хомсдол үүснэ

Олон улсад антибиотик, эмийн хомсдол үүснэ

Хятадад гарч, дэлхийн 27 орны 70 мянга гаруй хүнд халдварласан шинэ коронавирусийн халдварыг хурдан хугацаанд зогсоож чадахгүй бол дэлхийд антибиотик болон бусад эмийн хомсдол үүсэхийг Европын Худалдааны танхимын ерөнхийлөгч Йёрг Вуттке анхааруулжээ.

Хятадын Хубэй мужид гарсан халдвараар тус улсад 1800 гаруй хүн амиа алдсан ба Бээжин хотноо эргэн ирж буй бүх хүмүүсийг 14 хоног хөл хорихыг тушаасан юм. Гэвч энэ нь эм ханган нийлүүлэлтийн бизнест хохирол учруулна гэж Йёрг Вуттке мэдэгджээ. Тэрбээр Бээжин хотын шийдвэрийг ДЭМБ-ын зааварчилгаа, зөвлөмжийн эсрэг шаардлагагүй арга хэмжээ хэмээн буруутгасан байна.

Хятад даяар авто замын хөдөлгөөнийг хязгаарласнаас эм ханган нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эрсдэл үүсчээ. Түүнчлэн хүргэлтийн компаниуд баглаа, боодлын нөөцөө дуусч буй юм байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж