"ААН-үүд урт хугацааны эрх ашгаа харж ажиллах хэрэгтэй" | News.MN

"ААН-үүд урт хугацааны эрх ашгаа харж ажиллах хэрэгтэй"

"ААН-үүд урт хугацааны эрх ашгаа харж ажиллах хэрэгтэй"

"ААН-үүд урт хугацааны эрх ашгаа харж ажиллах хэрэгтэй"

УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар өнөөдөр /2020.02.18/ МҮХАҮТ-д үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, амны хаалт, ариутгах бодис, хүнсний хангамжийн асуудлаар ярилцлаа. Монгол Улс коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор хэсэгчилсэн гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдалд  шилжээд буй. Үүнтэй холбоотойгоор дотоодын хүнс, маск, ариутгах бодисын хангамжийн талаар аж ахуйн нэгжүүдийн байр суурийг сонслоо. Мөн тэдний саналуудыг сонсч, судалж, ойрын хугацаанд арга хэмжээ авна гэдгийг УИХ-ын дарга онцлов.

 “ӨГӨӨЖ-ЧИХЭР БООВ”  ХХК-ИЙН С.ТҮМЭНГЭРЭЛ:

-Ер нь коронавирусийн тархалтын энэ нөхцөлд бид хамтдаа бүгдийг даван туулах ёстой. Ийм өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд хүнсний үйлдвэрлэл маш чухал. Манай үйлдвэрийн хувьд одоогоор нэг сарын нөөцтэй байна. Цаашид нэг сараас илүү хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалтай байвал бүтээгдэхүүний түүхий эд дутагдах магадлал өндөр. Одоогоор үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүний борлуулалт хэвийн байна. Гурил, элсэн чихэр гэх мэт түүхий эдээ гаднаас авдаг учраас татвараас хөнгөлж өгнө үү.  Мөн ам.долларыг тогтвортой барьж чадвал үнэ нэмэгдэхгүй байх бүрэн боломжтой.

 АМНЫ ХААЛТ ҮЙЛДВЭРЛЭГЧИД:

-Амны хаалт үйлдвэрлэгч дөрвөн аж ахуйг нэгжийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Үйлдвэрлэлээ тасалдуулахгүй, түүхий эдээ татаад ажиллаж байгаа гэлээ. Харин амны хаалтны түхий эд гурван ам.доллар байсан бол одоо 16 ам.доллар болж өссөн. Гэтэл төрөөс үнэ нэмэхийг буруутгаж байна. Тээвэрлэлт хожимдож байна. МИАТ БНСУ-аас үнэгүй тээвэрлэсэнд талархаж байна. Бид нэг сарын дотор 90 мянган ширхэг  хамгаалах хувцас нийлүүлэх үүрэгтэй. БНСУ-аас материал татаж байна. Тяньжин, эсвэл Эрээнд тээвэрлэлт саатаж, цаг алдаж байна. Түүхий эдийн гаалийн болон НӨАТ-ын татвараас чөлөөлнө үү гэж хүсэж байна. Энэ хүсэлтээ 14 хоногийн өмнө тавьсан ч одоог хүртэл хариу өгөөгүй. Амны хаалтын түүхий эдийн хувьд машинд таарах, таарахгүй гэж бий. Иймд Туркээс татах түүхий эд манай машинд таарах уу гэдэг нь чухал.

Гурил үйлдвэрлэгчдийн холбоо гурилын нөөц ирэх сарын сүүлээр дуусна гэдгийг мэдэгдсэн. Бид үнээ өсгөхгүйн тулд өртөг хэвээрээ байх ёстой. 800 мянган төгрөгөөр буудай аваад гурилын үнээ хэвээр хадгалах боломжгүй учраас энэ чиглэлээр яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байгааг онцолсон юм. Мөн цагаан будаа импортлогчдын зүгээс цагаан будааны хувьд хомсдол үүсэх нь бага байх. ОХУ-аас татаж байгаа үнэ нь өндөр үнэтэй байгаа бол Хятадын талтай томоохон хэмжээний гэрээ хийсэн учраас хомсдол үүсэхгүй байх болов уу гэж бодож байна. Гааль, татварыг чөлөөлөх арга хэмжээ авах боломж байвал хөнгөлж өгөхийг хүссэн юм. Түүнээс гадна түүхий эд импортлогч компаниудын хувьд аж ахуй нэгжүүдтэйгээ хамтарч ажиллахыг уриалаад, тээвэрлэлт дээр хөнгөлөлттэй үйлчлэх боломжтой гэдэг саналыг хэлж байлаа. Мөн аж ахуй нэгж, бизнесийн компаниудын зээл, зээлийн хүүгээс болж ханган нийлүүлэлт, үнийн хөөрөгдөл үүсч байгаа учраас зээлийн эргэн төлөлтөд тодорхой өөрчлөлт оруулах, хүүг нь зохицуулалт хийх боломж байгаа юу.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

-Саналуудыг сонслоо. Ялангуяа улаан буудай, гурил, тос, элсэн чихэр зэрэг асуудалтай холбоотойгоор татварыг хойшлуулах талаар маргааш хуралдаж шийдвэрлэнэ. Гурилын НӨАТ-ын асуудлыг ойлгож байгаа ч бусдаар татварыг чөлөөлөх асуудал одоогоор яригдахгүй. Эхний ээлжинд хойшлуулах чиглэлээр ажиллах боломжтой болов уу гэж харж байна. МҮХАҮТ, үйлдвэрлэгчид валютын ханштай холбоотойгоор экспортоо төрөлжүүлэх чиглэлээр анхаарах хэрэгтэй байгаа юм. Энэ сургамжаас дотооддоо стратегийн гол бүтээгдэхүүн, хүнсний импортын хувьд нэг эх сурвалжаас хараат байх бус, импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх чиглэлээр хамтарч ажиллах шаардлагатай байгаа юм. Монгол Улсын гадаад худалдааны 93 хувь нь нэг улсаас хамааралтай байгаа нь эрсдэлт нөхцөлийг үүсгэж байгаа учраас цаашид үйлдвэрлэгчид анхаарах шаардлагатай байна. Маск үйлдвэрлэж буй дөрвөн үйлдвэр хэвийн ажиллаж байгаа юм байна. Та бүхний саналуудыг би сонслоо. Гол нэрийн бүтээгдэхүүн дээр бол бид ярилцаж, судалж үзнэ, татвар, НӨАТ-ыг хойшлуулах асуудлыг бололцоотой шийдвэрлэх боломжтой.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН:

-Монголбанкны зүгээс үүсээд байгаа онцгой нөхцөлтэй холбогдуулан олон улсын судалгаа, үнэлэлт дүгнэлтийг үзэж байна. Олон улсын байгууллагаас ч коронавирусийн үед эдийн засаг ямар байх талаар судалж байгаа бөгөөд SARS-ийн үетэй харьцуулж судалж байгаа. Энэ коронавирусийн үед ч эдийн засаг уналттай байх ч ирэх дөрөвдүгээр сараас хойш эдийн засаг эргээд сэргэх болов уу гэсэн судалгааг гаргасан байгаа. Монголд ч гэсэн богино хугацаанд хүндрэл үүсч, дунд, урт хугацаанд хэлбэлзэл үүсэхгүй юм байна гэж тооцоолж байна.

Валютын ханшийн хувьд тогтвортой байгаа, өнгөрсөн онд эдийн засаг 5,1 хувийн өсөлттэй 2020 онд ч ийм байх болов уу гэж тооцож байгаа учраас валютын ханшийн хэлбэлзэл үүсэхгүй болов уу гэж тооцоолж байна. Сүүлийн үед Цагаан сарын баяртай холбоотой, иргэд валют авч хадгалах гэдэг ч юм уу эдийн засгийн том хүчин зүйлээс бус улирлын шинжтэй хэлбэлзэл бага зэрэг байхыг үгүйсгэхгүй байгаа. Монголбанкинд одоо 4,3 тэрбум ам.долларын нөөц байгаа учраас ханшийн хэлбэлзэлд нөлөөлөхгүй болов уу гэж таамаглаж байна.

Коронавирустэй холбоотой дэлхийн эдийн засгийн хандлага богино хугацааных гэж дүгнэж байгаа учраас зээл, хүүтэй холбоотой хүндрэл байвал арилжааны банктайгаа харилцаж, ярилцах нь зөв. Төрөөс нөлөөлөх боломж байхгүй. Эдийн засаг сүүлийн 3-4 жил тогтвортой, өсөлттэй байгаа учраас бодлогын хүүг бууруулах орон зай байгаа юм байна гэж харж байгаа, ийм нөхцөл ч бүрдэж байгаа гэж харж байна. Төв банкнаас зээлийн хүүг бууруулах зорилго тавиад явж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол хүн 2020-02-18 103.229.122.62

Манай байр түрээслэгчид зүгээр л хувалзнууд. одоо ийм үед түрээсээ хөнгөлөх, бүр түрээсгүй ч болгож болно. Хэрэв тэгэхгүй бол энэ түрээслэж байгаа байрууд нь зүгээр л шувууны үүр болно шүү дээ. УИХ-ын дарга, Монголбанкны захирлууд ухаалаг хүмүүс байна.

Avatar

зочин 2020-02-18 202.9.46.219

Товчхондоо … Гааль , татварын хөнгөлөлт үзүүлэхгүй бол үнээ нэмнээ л гээд байгаам байна л да .

Avatar

Зочин 2020-02-18 64.113.32.29

Энэ гахайны вирус яг одоо юу гэж хуцаад байна вэ?

Avatar

zochin 2020-02-18 192.82.76.19

Уг нь эдийн засагч ухаантай хүн.гэхдээ тэтгэврийн зээл тэглэж вирусын халдварыг угтсан,удахгүй учрах их эрсдэлийн талаар сэтгэл амар явдаг нөхөр.

Avatar

Зочин 2020-02-18 64.119.26.33

Төр нь урт хугацааны бодлогтой ч юм шиг, битгий солиор. Чамаар заалгахгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж