Антарктидад түүхэнд байгаагүй дулаан тохиолоо

Хуучирсан мэдээ: 2020.02.18-нд нийтлэгдсэн

Антарктидад түүхэнд байгаагүй дулаан тохиолоо

Антарктидад түүхэнд байгаагүй дулаан тохиолоо

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж байна. Үүний нэгэн тод жишээ энэ сарын 9-нд Антарктид тивийн 16 томоохон мөсөн арлын нэг Сэймур арал дээр тохиолджээ. Учир нь тус мөсөн арал дээр судалгаа хийж буй Бразилын судлаачдын тогтоосноор тус арлын агаарын хэм фаренгейтийн 69 хэм буюу 20.75 цельсийн хэмд хүрч халжээ. Энэ нь 1982 оны нэгдүгээр сард Сэймур арал дээр агаарын хэм 19.8 цельсийн хэмд хүрч байснаас хойшхи агаарын хэм хамгийн дээд цэгтээ хүрсэн тохиолдол болов. Харин өнгөрөгч долоо хоногт тус арал дээрх агаарын хэм 18.3 цельсийн хэмд хүрсэн байна.

Бразилын засгийн газрын цаг уурын нөлөөллийг хянадаг Terrantar хэмээх Антарктид тивийн 23 газарт хяналт тавьдаг төслийн шинжээч Карлос Шаеферийн хэлж буйгаар “Бид хянаж буй газрууддаа олон дулаарлын чиг хандлагыг харж байсан ч үүн шиг зүйлийг хэзээ ч харж байсангүй” хэмээжээ.

Шинжлэх ухаанчдын тайлбарлаж буйгаар “Бид одоогийн байдлаар далайн түвшин болон мөнх цэвдэгт ихээхэн нөлөө үзүүлэх уур амьсгалын өөрчлөлттэй байна. Энэ бүх зүйл хоорондоо маш нарийн уялдаа холбоотой” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж