Ухань хотын эмнэлгийн дарга “Covid-19” халдвараар нас барлаа

Хуучирсан мэдээ: 2020.02.18-нд нийтлэгдсэн

Ухань хотын эмнэлгийн дарга “Covid-19” халдвараар нас барлаа

Ухань хотын эмнэлгийн дарга “Covid-19” халдвараар нас барлаа

Хятадад гарсан “Covid-19” өвчний халдварын голомт Ухань хотын эмнэлгийн дарга уг халдвараар нас баржээ. Тус хотын Вучань эмнэлгийн дарга Лиу Зимин өнөө өглөө (2020.2.18) 10:30 цагт “Covid-19” өвчнөөр нас барсныг Хятадын төв телевиз мэдээлэв. Өмнө нь Хятадын албаныхан Лиу эмчийг аврахын тулд хамтран ажиллагсад нь чадах бүхнээ хийж байгаа ч олон нийтийн сүлжээнд ташаа мэдээлэл цацагдаж, хүмүүсийг үймүүлж байгааг шүүмжилж байв.

Хубэй мужийн төв Ухань хотод гарсан халдварт өвчний эсрэг өдөр, шөнөгүй тэмцэж буй 1716 эмч, сувилагч халдвар авсан тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тэднээс зургаан хүн нас барсан ба тэдний дунд Ухань хотын төв эмнэлгийн нүдний мэргэшсэн эмч Ли овогт багтаж байна. Тэрбээр олон нийтэд халдварын талаар хамгийн түрүүнд анхааруулахыг оролдож байсан.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
107
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж