Эминемийн дахин нэг дуу тэрбум үзэгчтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2020.02.18-нд нийтлэгдсэн

Эминемийн дахин нэг дуу тэрбум үзэгчтэй боллоо

Эминемийн дахин нэг дуу тэрбум үзэгчтэй боллоо

Хип хоп од, 47 настай Эминемийн 2013 онд цацагдсан "Rap god" дуу Youtube дээр тэрбум үзэгчтэй дуунуудын эгнээнд орж, эзнийхээ нэр алдрыг улам бататгалаа. Эминем хоёрдугаар сарын 14-нд энэ тухай мэдээг өөрийн инстаграм болон твиттер хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчдэдээ зарласан байна.

"Rap god" дуу бол тэрбум үзэгчтэй болсон Эминемийн гурав дахь дуу билээ. Үүний өмнө "Not afraid" болон дуучин Рианнатай хамтран бүтээсэн "Love the way you lie" гэх уран бүтээлүүд тэрбум үзэгчтэй болж байжээ.

Сонирхуулахад, өнөөдрийн байдлаар Youtube дээр хамгийн их үзэгчтэй бичлэг нь 6.6 тэрбум үзэгчтэй Луйс Фонси, Дэди Янки нарын дуулсан "Despacito" гэх дууны клип байна.

Харин хамгийн анх тэрбум үзэгчтэй болсон уран бүтээл нь Өмнөд Солонгосын дуучин PSY-ын дуулсан "Gangnam style" байжээ. Өдгөө энэ дууны клип 3.5 тэрбум үзэгчтэй болжээ.

Youtube-д хамгийн анх тэрбум үзэгчтэй болсон хип хоп дуу бол 2015 онд гарсан Виз Калифа болон Чарли Пүт нарын "See you again" буюу "Галзуу хурд 7" киноны дуу аэ. Уг дууг киноны үеэр осолд орж нас барсан жүжигчин Паул Уокерийн гэгээн дурсгалд зориулсан бөгөөд анх нийтлэгдсэнээсээ зургаан сарын дотор энэхүү амжилтад хүрчээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж