АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка охид, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, хүчирхэгжүүлэхэд чиглэсэн олон улсын үйл ажиллагааг төлөөлөн ажиллаж байна. Тэрбээр Дубай хотноо олон улсын эмэгтэйчүүдийн чуулганд хэлсэн үгэндээ эмэгтэйчүүдийн эдийн засгийн үйл ажиллагааг дэмжсэнээр дэлхийн ДНБ-ий өсөлтийг 7.7 их наядаар нэмэгдүүлэх боломжтой талаар мэдэгджээ. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадамжийг хөгжүүлснээр зөвхөн Ойрхи-Дорнодын бүс нутагт гэхэд 600 тэрбум ам.долларын нөөц боломж байгаа аж.
Иванка Трамп хэлэхдээ “Өмнө нь зөвхөн эрэгтэйчүүд зээл авах эрхтэй байсан ба эмэгтэйчүүд өөрийн нэр дээр зээлийн карт авах ч боломжгүй байсан. 1980-аад оны менежерүүдийн ердөө 25 хувь нь эмэгтэйчүүд байсан. Харин өнөөдөр АНУ-ын ажиллах хүчний 70 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна” хэмээн мэдэгджээ.
Чуулга уулзалтын үеэр Иванка Трамп эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаандаа хуралд оролцогчдоос мөнгө босгож чадсан аж. Түүнчлэн хоёр жилийн өмнө эхэлсэн кампанит ажлын хүрээнд Эмират болон АНУ орон санаачлан 2.6 тэрбум ам.долларыг төрийн болон хувийн хэвшлээс цуглуулж, 100 мянга гаруй эмэгтэйчүүдийг бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлжээ.
Эх сурвалж: WASHINGTON EXAMINER
Холбоотой мэдээ