Увс аймаг жирэмсэн болон 0-10 насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг 6 болгов

Хуучирсан мэдээ: 2020.02.18-нд нийтлэгдсэн

Увс аймаг жирэмсэн болон 0-10 насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг 6 болгов

Увс аймаг жирэмсэн болон 0-10 насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг 6 болгов

Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Увс аймгийн Онцгой комисс өчигдөр /2020.02.17/ хуралдаж, энэ сарын 26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ. Үүнээс гадна

  • Авто замуудын постуудын хяналт шалгалтыг идэвхжүүлэх, шаардлагатай чиглэлд пост нэмж гаргах,
  • Коронавирусийн халдвараас  урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх, албан байгууллага аж ахуйн нэгжүүд ажлын тусгай горимд шилжиж, штаб байгуулан мэдээ мэдээллийг төв штаб мэдээлж ажиллах,
  • Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажлын цагийг өглөө 09:00 цагаас эхлүүлэх,
  • Жирэмсэн болон 0-10 насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг 6 цаг болгох
  • Хоёрдугаар сарын 21-нээс 26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг  шийдвэрүүдийг гарган, холбогдох газруудад хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгожээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж