Гучин настай ардчиллын ХУНДАГАНЫ ҮГ | News.MN

Гучин настай ардчиллын ХУНДАГАНЫ ҮГ

Гучин настай ардчиллын ХУНДАГАНЫ ҮГ

Гучин настай ардчиллын ХУНДАГАНЫ ҮГ

Анх удаа социализм, коммунизм, төлөвлөгөөт эдийн засгаа шүүмжилсэн, тухайн үеийн нийгмийн тогтолцоо, анги бүлэглэлүүдийн хоорондын ялгааг гаргах гэж оролдсоноороо анхдугаар хурлын ач холбогдол оршиж байсан. Хамгийн түүхэн үйл явдал нь Монголд улс төрийн олон намын тогтолцоо бүрдэх нөхцөл бүрдсэнийг, Монголын Ардчилсан нам байгуулах болсныг албан ёсоор зарласан. Энэ үйл явц л тус хурлын оргил үе байсан даа”. Энэ бол Ардчилсан намын дарга С.Эрдэнийн 30 жилийн өмнөх “өнөөдрийг” дүрсэлсэн дурсамж ярианы нэгээхэн хэсэг. Одоо тэр үеийг, орос ахдаа “зодуулж” явснаа олонх нь мартжээ.

1990 оны хоёрдугаар сарын 18-нд МоАХ-ны анхдугаар их хурал Монголын үйлдвэрчний СТО-ны их танхимд болж, аймгийн 611 төлөөлөгч, 200 гаруй зочин оролцсон төдийгүй хурлыг гадаадын 30 орчим сэтгүүлч сурвалжилжээ. МоАХ-ны Ерөнхий зохицуулагчаар С.Зоригийг сонгосон байдаг. Одоо бол МоАХ-ны дарга нь Ерөнхийлөгч Х.Баттулга.

Хонхны дуу Монгол даяар цангинаж, нойрноосоо сэрсэн монголчууд МоАХ-ын анхдугаар их хурлыг сонирхохоор МҮСТО-ыг тойроод сууж байснаа дурсан ярих амьд түүх олон. Ердөө л гучин жилийн өмнөх үйл явдал шүү дээ. Харамсалтай нь, уг түүхийг үгүйсгэж, үзэл суртлын үеийг өнөөдөр магтан дуулах болсон. Уран сайхны кино хүртэл хийгээд "амьд түүх"-ийг, ардчиллыг үгүйсгээд эхэлчихэж, аймаар.

Хурлын төлөөлөгчид “Монголд хүний эрх, эрх чөлөөг тунхаглан зарлаж, нэг намын бус олон намын тогтолцоонд шилжин, олон талт гадаад бодлого хэрэгжүүлсэн томоохон өөрчлөлт болж чадсан” гэж тухайн үйл явдлыг дүгнэсэн байдаг.

Гэвч МоАХ-ын Анхдугаар их хурал Монголын нийгэмд өөрчлөлт авчраад зогсохгүй, Монгол Улсын тусгаар тогтнолыг жинхнээсээ тунхаглан зарласан юм. Давснаас өөр юмгүй дэлгүүрийн лангуу импортын бүтээгдэхүүнээр дүүргэж, өндөр, шилэн барилгууд өдрөөс өдөрт нэмэгдэж, өөрсдийн хүч, хөдөлмөрөөр бүтээн байгуулалт өрнүүлж, алдаа оноотой ч “Ардчиллын баян бүрд” гэж цоллуулж яваа нь МоАХ-ны анхдагчдын гавъяа.

Энэ тухай одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга арван жилийн өмнө баярын хуралдаа үг хэлэхдээ “Та бүхнийг “ардчилагчид” хэмээн онцгойлон дуудахын учир нь өнөөдөр “ардчилал”, “ардчилагч” хэмээх хаягийг дуртай бүхэн нь зүүж, тэр ч бүү хэл ардчиллын төлөөх тэмцлийг боомилон саатуулж, гажуудуулан завхруулж байсан улс төрийн хүчнүүд ч зоргоороо хэрэглэхийг хичээх болжээ. Тэд эдгээр ариун үгсийг өөрсөддөө хаяглахдаа дуу нь сулран, тайлбар зүүлт дагалдуулж байдаг. “Ардчиллыг хэн нэгэн, хэсэг хүмүүс өмчлөх ёсгүй” гэх мэтээр. Харин би хэнээс ч ичиж, эмээхгүйгээр нүүр бардам “Монголын ардчилагчид” гэж дуудаж чадна. Энэ улсад ардчиллын салхийг сэвэлзүүлж, өөрчлөлтийг эхлүүлэгчид, ардчиллыг дангааршин өмчилдөггүй, нийт ард түмэнтэйгээ тэгш эзэмшдэг яс махны ардчилагчид. Та нар “Монголын ардчилагчид” гэж бахархалтайгаар дуудуулах гэгээн үйлстнүүд, энэ цагийн баатрууд” гэж байв.

 Харамсалтай нь, өнөөдөр Монголын ардчиллыг боомилон саатуулах сонирхолтой хүмүүс Монголын улс төрийн нэн шинэ үзэгдэл болсон байна. 

“Ерэн оноос өмнөх аймшигт нийгмийг мэдэхгүй, төсөөлөхгүй өсөж байгаа шинэ үе маань энэ өдрийн утга учрыг мэдддэг, ойлгодог байх ёстой. Монгол Улс өнө үүрд эрх чөлөө, тусгаар тогтнолоор амьсгалж байсан юм шиг бодож яваа балчирхан үрсийн минь тархийг үзэл суртлаар бөмбөгдөж, урьдын адил түүхийг өөрсөддөө тохируулан гуйвуулж, үзэл сурталжуулахыг хичээж байгаа улс төрийн хүчин толгойгоо өндийлгөж байгааг мартаж болохгүй. Бид ахин гуйвуулсан түүхээр хойч үеэ хүмүүжүүлэхийг тэвчиж болохгүй ээ”. 2010 онд Монголын ардчилсан холбооны дарга Х.Баттулгын хэлж асан энэ үгийг өнөөдөр, МоАХ-ын 30 жилийн ойн өдрөөр түүнд сануулахыг хүснэ. Тэр өнөөдөр хундаганы үг, баярын илгээлтгүй өнгөрөөж байна, МоАХ-ны даргын хувиар. Ерөнхийлөгч болсон ч гэлээ МоАХ-ны даргын албан тушаалаа албан ёсоор өгөөгүй байгаа билээ.

Урьдын адил түүхийг өөрсдөдөө тохируулан гуйвуулж, өөрөөсөө өөр үзэл бодолтой бүхнийг хууль шүүхээр айлгаж ичээж, мөрдөн шалгаж, гүтгэн доромжилдог болсон нь Монголын 30 настай ардчилалд тулгарч буй томоос том аюул болжээ. Монголын ардчилал залуу бас эмзэг байна. Иймээс АН-ын дарга С.Эрдэнэ “Ардчиллаа хамгаална гэдэг бол тусгаар тогтнолоо хамгаалж буйтай агаар нэг” гэсэн нь анхааруулга ч байж болно.

Б.БАТ


NEWS агентлаг сэтгүүлч Ц.Оюундарийн Сошиал анимэйшн цувралыг албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Эхний цувралыг хүлээн авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

98 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-18 202.131.245.243

Ардчилал сөнөтүгэй! Монгол Улс мандан бадраг!

Avatar

Зочин 2020-02-18 103.111.68.3

МОНГОЛД ТОХИРОХГҮЙ ЗАСАГЛАЛ БОЛОХ ПАРЛАМЕНТ ХЭМЭЭХ ХУЛГАЙЧДЫН ЗАСАГЛАЛ ТОГТООСОН. 1990 ОНД ИЖИЛ ГАРААНААС ЭХЭЛСЭН БҮХ СОЦАЛИСТ УЛСУУД ХҮЧТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙГААР ХӨГЖИЛӨӨРӨӨ БИДНИЙ ХОЛ ХАЯСАН.

Avatar

Зочин 2020-02-18 103.57.94.175

ардчилагдын буруу нь махн-г тараагаагүйгээс энэ 30 жилийн урагшгүй байгаа

Avatar

Зочин 2020-02-18 202.179.31.63

АРДчилал гэдэг үгийг сонсмогц үс нь босч, дутуу цохиулсан үхэр нүд шиг хялайн дүрэлзсэн нөхдүүд нийгмээр дүүрсэн нь харамсалтай.Тэгсэн мөртлөө тэд АНУ Япон Английн визэнд үхэн хатан оочирлицгоох гайхмаар.2нүүртэн хөгийн амьтас.Цэнхэр ягаан тасалбарын үр өгөөжийг тэр үеийн дарга даамлууд өнөөгийн ардчилалыг хялайн харагчид,шилээ шөргөөн урьд нийгмээ магтагч мянгат малчид хүртсэн.Багш,эмч,жирийн ажилчид юу ч авч чадаагүй.Ардчилалыг өлгийтэй байхад нь МАХНыхан сүр сүлд сүнсгүй болгосон

Avatar

Zochin 2020-02-18 150.129.141.234

Элбэгдорж Батүүл С Эрдэнэ гээд гэдсээ даахгүй баян болж муухай харагдуулж бна.Ханаж цадахаа больсон шулам

Avatar

Зочин 2020-02-18 64.119.16.117

Ерээд оны өмнөх аймшигт нийгэм гэж бичиж бгаа хүн. бол түүхээ мэддэгүй нэгэн юм бна хүн бүр ажилтай байсан түүнийг нь ардчилал нэрээр дээрэмсэн биш үү….

Avatar

зочин 2020-02-18 103.229.121.191

монгол улсын хувьд ардчилал алдаа завхарал, бүлэг дээрмийн эх суурь, үндэс нь болсон.

Avatar

Зочин 2020-02-18 202.126.89.38

Элбэгдорж, Баттулга, Нямдорж, Энхболд, Баяр гэх мэт Америкийн 10 жилийн визтэй, хүсвэл гадаад руу хэзээ л бол хэзээ явчих хүмүүст л ардчилал байдаг биз ээ.

Avatar

Зочин 2020-02-18 64.53.234.130

bidend adrchilal us agaarshig heregtei bain. ardchilsan namiinhniig bol ardchilagchid gej heleh ni ard tumniig denduu basamjilsan hereg bolno

Avatar

Зочин 2020-02-18 202.9.46.120

Үг хэлэх, үзэл бодлоо кометоор илэрхийлэх эрх чөлөөг гадаад паспортын хамт өгсөн Ардчилалд баярлалаа.

Avatar

Зочин 2020-02-18 103.229.123.133

Тэрийг чинь ардчиллаас өмнө М.С.Горбачев өгсөн юм аа.

Avatar

Иргэн 2020-02-18 64.119.17.208

Ардчиллыг гутааж дууссан нийгмийн асуудал – ядуурал, ажилгүйдэл, архидалт, орчны бохирдол байна. Монголчуудын өнөөгийн энэ арчаагүй, унхиагүй, ядуулаг байдлыг гэтлэн давахад төр-засагт нь БУХЫН ЗОРИГ ЗҮРХ л дутаад байна гэж ойлгодог. Бух шиг дайраад гуравхан сая хүн ардыг өөд нь татаад гаргаад ирээч! Юун 2050 он бэ? 1990 оноос тооцвол 60 жил шилжилт хийж дэлхий дахиныг алмайруулах нь байна шүү дээ!

Avatar

зочин 2020-02-18 202.126.89.175

90 – оны ардчиллынхан бол чин сэтгэл , зоригоороо нэгдэж тэмцсэн анд нөхдүүд !!! Яваандаа тэд гээгдэж , өөрчлөгдөж хаягдацгааж дээ !!! Түүхээ гэж ийм л байна даа !!!

Avatar

Ацны ардчилал 2020-02-18 64.119.22.138

Ацны хундаганы үг ТОНИЛ

Avatar

Зочин 2020-02-18 202.179.24.99

Монгол улс ардчилсан Үндсэн хуультай. Ардчилал гэдэг үг тэнд хэдэн удаа дурдагдсан байгаа. Ардчилалд дургүй гээд Үндсэн хуулиа үзэн ядах юмуу тэгээд? МАН-ын ч үндсэн дүрмийн үзэл баримтлал тийм үг өгүүлбэртэй, "ардчилсан зарчим" гэсэн. Тэгвэл энхрий хайрт МАН-аа бас үзэн яд. МАН чинь ардчилсан юм байна. Энэ бүхэн таалагдахгүй байгаа бол социализмаа эргээд байгуулна гэсэн уриатай нам байгуулаад зүтгүүл. Гэхдээ иргэд сонгох нь юу л бол. Бөглүү хязгаар Баруун аймгийн тог цахилгаангүй харанхуй суманд 76 мандат өгөөд ч гарахгүй.

Avatar

Зочин 2020-02-18 64.119.17.135

Ардчилалыг ард түмэн талархан хүлээж авсан, дэмжсэн. Харин ардчилагчид өөрснөө ардчилалаа булшилсан, Өөр хэн ч биш.Бурууг бусдаас хайх хэрэггүй нь бүр тодорхой болсон.

Avatar

Монголын ардчилал 2020-02-18 103.212.117.28

Монголын ардчилал , АН-ыг өнөөдөр МАНАН мафи-Хятад бүлэглэл худалдаад авчихсан юм .

Avatar

Хятдын кодони болмон Монгол 2020-02-18 103.229.123.133

Ардчиллын хог шаарнууд Монголыг цөлмөж дуусгаад гадаад руу оргон зайлцгаасан биз дээ?

Avatar

ажилчин 2020-02-18 192.82.68.230

ерен онд ажиллаж хөдөлмөрлөж явлаа.аймшигийг мэдэрч явсангүй….ардчилалыг өмчлөгчид өнөөдөр юу гээчийг хийж буруу замаа явчихсанм юм бэ.жинхэнэ ардчилал хаа байна???.хувьчлал нэрээр үйлдвэрүүдээ хаалгыг ньбарьж харийн бараанд гараа өргөсөн дөө.

Avatar

Зочин 2020-02-18 202.179.24.99

Үйлдвэрүүдийн хувьчлал 93 явагдсан. Танай намын үед. Өнөөх цэнхэр ягаан тасалбарыг чинь МАН гаргаж дараа нь иргэдээс луйвардаж үнэгүйдүүлж худалдаж аваад өөрсдөө хувааж авсан. Харин Ардчилсан холбоо эвслийн үед 96-2000 онд мал, байр хоёрыг хувьчилж өгөөд хөөгдсөн. МАН-ынхан өөрсдөө үйлдвэрүүдийг хэсэг нөхдөд тараачихаад малыг хувьчлах болохоор алж идээд дуусгачихна гэж эсэргүүцэж байсан гэдэг.

Avatar

Зочин 2020-02-18 202.55.188.35

ИАГАЙ ЕРӨНХИЙЛЭГЧ ЧИНЬ “МОАХ” ТББ-ЫН ДАРГЫН АЖЛАА ДАВРАР ХИЙСЭЭР БАЙГАА ГЭНЭ ҮҮ ЭНЭ ЧИНЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРСӨН ҮЙЛДЭЛ БАЙХ АА!

Avatar

Зочин 2020-02-18 202.179.24.99

Хулгайч зантай шоронгийн хулгайч нар л ардчилалыг үзэн яддаг байх. Хэрэв чи бас үзэн яддаг бол тэднээс дээрдэх юмгүй гэсэн үг. Залхуу бэлэнчилсэн бусдыг буруутгасан зантай Африкийн харууд бас тэгдэг. Африкаас Америкт Европт суурьшсан харууд хархнууд ихэнх нь бас тэгдэг. Тэд амьдрал нь болж бүтэхгүй болохоор буруутныг идэвхтэй хайж эхлэнэ, тэрийгээ ч олдог. Монголд бол тэр буруутан нь Элбэгдорж Батүүл юм биз дээ.

Avatar

Зочин 2020-02-18 103.229.123.133

Ардчиллынхан чинь тэр чигээрээ шоронгийн хулгарууд шуу дээ.

Avatar

Зочин 2020-02-18 202.9.40.33

MANAN l hojij uls maani suireh deeree tuljee.

Avatar

mgl 2020-02-18 202.9.40.33

MANAN l hojjee.

Avatar

Зочин 2020-02-18 213.118.218.175

Odoog churtel buch um ich aschigtai baidag ter Nymdorj, bas Ulaan choert.

Avatar

Зочин 2020-02-18 202.131.245.243

Танай илжигдорж л хамгийн их завшсан байх шүү.

Avatar

Франклин Делано Рузвельт 2020-02-18 202.131.245.243

Ардчилал гэж байдаггүй юм. Байдаг бол америкад л ашигтай ардчилал байгаа.

Avatar

Зочин 2020-02-18 202.179.24.99

Юм мэдэхгүй бол дуугай л бай. Өмнөөс чинь ичээд байна. Ардчилал бол иргэний төр. Иргэд төрөө байгуулдаг болохоос гаднаас томилдоггүй. Коммунизм нам гэж хэсэг бүлэг этгээд сууж байгаад улс орныг хязгааргүй удирдахыг хэлнэ. Яаж ч бодсон иргэд хэнээр удирдуулахаа шийддэг байх нь шударга. Энэ чинь ардчилал. Тэгээд энэ яахаараа Америкт ашигтай болчихдог байна аа? Ардчилалын өлгий Америк ч биш. Анхны ардчилсан хувьсгал Францад болсон бөгөөд Амеркийг чөлөөлөхдөө эрх чөлөөний хөшөө бэлэглэсэн юм. Ойлгов уу?

Avatar

Зочин 2020-02-18 202.131.245.243

Анхны хөрөнгөтний хувьсгал Англид гарсан юм. Оливер ЕС болж, хаанаа цаазалсан.

Avatar

Зочин 2020-02-18 202.131.245.243

Оливер Кромвел

Avatar

Зочин 2020-02-18 103.212.116.86

Шударгаар сонгоод л байх юм,намууд ээлжлээд төр бариад л байх юм,ардчилал хэрэгжээд л байх юм,амьдрал л олигтой дээшлэхгүй юм даа.

Avatar

Зочин 2020-02-18 202.131.245.243

Б.БАТ аа, хууль дуудаад байхад чиний шүтээн элбэгдорж чинь яагаад ирэхгүй, зугтаагаад байгаа юм бэ? Б.БАТ аа, танай сайханбилэг ах чнь хаана байна аа?

Avatar

Хулгайч алуурчдын бүлгэм Ардчилсан нам 2020-02-18 51.75.90.37

Бат-Үүл Оросоо гуайн гэрээс мөнгөн аяга хулгайлсан бол Женко Ядам генералын гэрээс хулгай хийж үйлдэл дрээ баригдаж бхад Зика Вирус ШУТИС-ын дээвэр дрх судалгааны антенныг хулгайлж Д1000 зах др дамлаж зарав. Мах комбинатын лобрант Батбаяр ХИД1-ээс лаазалсан консерв хулгай хийж баригдаад нэрээ Баабар болгов! Цэрэгт хүн алсан Эрдэнэ 10000 талийгчдийг дахин амилуулж тэтгэврийг нь олгож Есүс болсон! Олон ч хүнийг цааш нь харуулж дахин амилуулдаг агуу 30 жил!!!

Avatar

Зочин 2020-02-18 202.179.31.42

хөөе чи эхлээд бичиг үсэг тайлагд. дараа нь эвэр хошуул.

Avatar

Зочин 2020-02-18 202.9.40.83

Бид капиталист нийгэм байгуулж байгаа гээд үнэнээр нь хэлчих шударга АН-ын гишүүн нэг ч гарахгүй юм даа.Монголын ардчилал бол цөөхөн хэдэн хүний хөлчиж баяжих хувьсгал юм. Ардчилсан хувьсгал хийсэн хийлцэж явсан гэж ярьдаг тэр нөхдүүдээ одоо хардаа. Бүгд хагартлаа баяжиж ээ. Баяжихын тулд улс орныхоо эрх ашгийг хөсөр хаяж байна. Эрдэс баялагыг цөөхөн хэдэн хүн өөрийнх болгож байна. Гэтэл ард түмэн нь маш ядуу амьдралтай. Ийм л ардчиллыг байгуулжээ хөөрхий

Avatar

Зочин 2020-02-18 202.179.24.99

Чи өөрөө арчаагүй учраас өөдлөхгүй хоосорч баян хүмүүст атаархаж үзэн ядаж хорсож байгаа болохоор ингэж ярьж байна.

Avatar

Зочин 2020-02-18 202.131.245.243

Яавал элбэгдорж шиг, баярцогт, сайханбилэг шиг, эрдэнэ ван шиг арчаатай болох вэ?

Avatar

Зочин 2020-02-18 64.53.234.130

naiziinuudiinhaa nuruund h**** shaaval

Avatar

мийгаа 2020-02-18 66.181.161.4

Юун гучин нас энэ тэр вэ? Ардчилал гээч залуу 25-ны жил дээрээ явчихсан шүү дээ,ум маани бадми хум,ясыг нь өндөлзүүлэхээ больцгоо.

Avatar

zochin 2020-02-18 202.126.89.207

Aрдчилал нэрээр баяжигчдын жагсаалтыг гаргая. зориг үхэж бусад нь язартлаа баяжсан.

Avatar

Зочин 2020-02-18 202.179.24.99

Чам шиг хүмүүс устгачихгүй л бол одоогоор байж л байна. Устаж алга болоосой гэж бодож байвал мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ээ гэж.

Avatar

Зочин 2020-02-18 202.131.245.243

Тэр ардчилал гээч юмыг нь нэг гараараа барьж, мэдэрч үзэх юмсан. Даан ч байхгүй нь сайхан даа. элбэгдоржийн л түрийвчин дотор байдаг сурагтай.

Avatar

Зочин 2020-02-18 202.179.31.63

түрийвч хайж явахаар түнтгэрээ ажлуул.юм унш нүдийг чинь 30 жилийн өмнө нээж өгсөн.бусдад бас чамд адилхан боломжийг ардчилал өгсөн.

Avatar

Зочин 2020-02-18 202.9.40.83

Тэр үед социалист систем задарч зүүн европын орнууд капиталист хөгжлийн замыг сонгож эхэлсэн. Тэр давалгаа манайд нөлөөлж хүссэн хүсээгүй нийгмийг солих хувьсал болох байсан.Манайхны ардчилал гэж нэрлэдэг капитализмын хамгийн муу хэлбэрийг нь манайд хэрэгжүүлж үр дүнд нь олон хүн хөрөнгөжиж хэдэн үеэрээ идэх мөнгөтэй болсон. Тэр мөнгө нь ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон мөнгө бишээ. Ардчилсан хувьсгал ялсны дараа картын системд шилжиж дэлгүүрийн лангуун дээр давс л байсан нь түүхэн үнэн

Avatar

Зочин 2020-02-18 202.179.24.99

Зөнгөөрөө болчихно гэж юу байхав. Хэн нэг нь хийх хэрэгтэй л биз дээ. Тэр зүүн Европын орнуудын шилжилтийг бас л хүмүүс хийсэн. Ардчилалын салхи шуураад нэг мэдсэн чинь ардчилсан орон болчих уу? Хачин юм ярьж байх юм.

Avatar

Зочин 2020-02-18 202.131.245.243

М.С.Горбачев л 1986 онд эхлүүлсэн юм шүү дээ. элбэгдорж биш шүү.

Avatar

Зочин 2020-02-18 59.153.84.70

Монголд Ардчилал жинхэнэ утгаар хөгжөөгүй, ардчилал хэмээн хашгирч түүний нэрээр улсын хөрөнгө завшиж, хээл хахуульд идэгдсэн ялзарсан улс болон хувирсан

Avatar

Зочин 2020-02-18 122.201.31.29

Ardchilsan huvisgalch geh shig, ugaasaa nurj unaj bsan sotsializm. Ene sistem bhgui bolj bhad manaih ch bas tuuniig dagaad nurj unasan. Ternees bish heseg nuhud huvisgal hiigeed ardchilsan uls bolchihson bish. Sotsializm bhgui bolohoor uldsen gants sistem ruu zungooroo l orood yavtsan shuu dee xo. Heseg hun ardchilaliin nereer baahan hiirheed odoo boltol dureesee garj chadahgui shizorood yavaad bgaam l daa kkk

Avatar

сүрэн 2020-02-18 122.201.24.74

Чингис хаан өрлөг жанжнуудаа 9 удаагийн гэмээс хэлтрүүлнэ гэдэг байсан гэнэ. Тэгж байж л их үйл хэргийг бүтээсэн байна.

Avatar

Зочин 2020-02-18 64.188.31.74

800 жилийн өмнөх түүх яг энэ тохиолдолд ямар хамаа байнаа?

Avatar

Зочин 2020-02-18 122.201.24.74

Ардчилал чөлөөт зах зээлийг бий болгох гэж ажилласан хүмүүс тустай зүйл хийж тэр нь баялаг болж ард түмэн түүнээс нь хүртсэн юм бол алдаатай хийсэн зүйлээс учирсан хохирлыг мөн ард түмэн үүрэх нь зөв. Тэрнээс биш Элбэгдорж, Сайханбилэг бусад ардчилагчдын учруулсан хохиролыг өөрсдөөс нь нэхнэ гэдэг бол тэнэг хэрэг. Эх орныхоо сайн сайхны төлөө зүтгэх зоригтой хүн байхгүй болно шүү.

Avatar

Зочин 2020-02-18 103.212.116.86

Тэгэхээр энэ чинь нэр дурдагдсан хүмүүс ард түмний төлөө биш,өөрсдийнхөө төлөө ардчилсан хувьсгалыг хийсэн,ард түмэн тэр хувьсгалд нь дайгдсан болохоор төлбөрөө төл гэсэн үг үү?

Avatar

зочин 2020-02-18 202.9.46.202

Ардчилалаас хамгийн их завшсан нь яалтачгүй л Нямдорж , Улаан хоёр доо …

Avatar

Хамгийн том нүгэл 2020-02-18 103.26.195.13

Ардчилалд явсан хүмүүсийн хамгийн том нүгэл бол ардчиллыг хамгийн муу, муухайгаар Монголд хэрэгжүүлсэн. Ардчиллаар далимдуулж өөрсдөө асар их гулгуулсан, хармаалсан.

Avatar

Зочин 2020-02-18 202.179.24.99

Зөвлөлтийн коммунист намын нөмөр нөөлөг ивээн тэтгэлгээр оршин тогтнож төрийн эрхийг олон жил барьж асан Монголын коммунист нам МАН буюу тухайн үеийн МАХН 90 оноос хойш 28 жил төр барьсан болохоор ардчилал гажуудсан юм. Ардчилалыг гажуудуулсан этгээд бол МАН бөгөөд энэ намыг өдий хүртэл сонгож ирсэн сонгогчид өөрсдөө билээ. Ардчилсан холбоо эвсэл, Ардчилсан нам 30 жил тасралтгүй төр барьсан бол тэдэнтэй ярих чухал яриа их байх байлаа. Гэтэл байгуулагдсан цагаасаа хойш нэг ч удаа олонх болж байгаагүй байх юм. Гээд ардчилсан хувьсгалыг өмчлүүлэхийг хүсдэггүй хэрнээ хамаг хариуцлагыг тэдэнд тохож тэднийг 30 жилийн бүх алдаа завхралд буруутгаад МАН-ыг огт ярихгүй байгаа их сонин байна. МАН яагаад ингэж эрхлэх ёстой гэж? Буруу юм хийгээд буруутдаггүй ямар хачин нам бэ? За яахав Эрдэнэтийг барьцаалаа л биз, шахаа хийгээ л биз, ждүдээ л биз гэх нь холгүй байна. Энэ оны сонгуульд бас л ялж мэдэхээр харагдаж байна.

Avatar

Зочин 2020-02-18 202.179.31.42

ямар ард түмэн байна.тийм төр байна гэдэг

Avatar

Зочин 2020-02-18 202.21.108.210

Ардчилалын жилүүдэд төрийн эрх мэдлийг Ардын нам, Махн барьж байсан нь бодит үнэн.
Тэд бүх юмыг бантагнуулахад илүү их үүрэг гүйцэтгэсэнийг үгүйсгэх боломжгүй!!!!
Хөршүүдийн оролцоог ч мартаж болохгүй!!!

Avatar

до 2020-02-18 203.217.139.225

ардчилал эхэндээ зөв байсан зарим арчдилагчид Алтжин баяжиж МАНАНтсан учраас нуманд тулгуурт орсон үед залжин хэдэн нөхөд бүүр сөнөөх УГААЛТ явагдаж нялхсын өвчин тусаж байна

Avatar

Зочин 2020-02-18 202.21.108.210

Тролл

Avatar

Зочин 2020-02-18 103.229.123.181

уучлаарай Ардчилалыг өмчилж өөрсийгөө дөвийлгэх гэсэн хэдхээн хүнээс л болсон доо

Avatar

Зочин 2020-02-18 202.131.245.243

Монголын ардчилал монголчуудыг бүр системтэйгээр хар хятдын боол болгосон доо. Хэдхэн хүн биш.

Avatar

Зочин 2020-02-18 202.21.108.210

Чи бол тролл

Avatar

Монбабве 2020-02-18 202.131.245.243

Яг энэ ардчиллын ачаар "ардчилсан" хэмээх хочтой Монгол Улс коммунист Хятдынхаа колони нь болчихоод сууж байгаа нь эмэгнэлтэй юм даа. AHyc намын дарга, харгис хар феодал, "балиус" эрдэнэ ван нь хүртэл ХКН-аас мөнгө гуйгаад явж байх жишээтэй.

Avatar

Зочин 2020-02-18 202.131.245.243

30 жилийн үр дүн нь энэ.

Avatar

Зочин 2020-02-18 202.131.245.243

Монголын ардчилал монголчуудыг бүр системтэйгээр хар хятдын боол болгосон доо. Хэдхэн хүн биш.

Avatar

zochin 2020-02-18 122.201.31.27

Yaaj hyatadiin bool bolgosniig heleedeh dee umhii kommunistaa sotsializmiin ued darga setertei hedhen hun l saihan amidarch busad ni ugeegui yaduu udur honogoo unguruuj baisan yam

Avatar

Зочин 2020-02-18 202.21.108.210

Тролл

Avatar

дэмжиж явагч нэгэн 2020-02-18 103.229.123.181

энэ хурлаас баяр хөөртэй гарч ирээд мориндоо мордоод жолоо цулбуураа алдаад буруу замаар гэлдэрсэн пал хийтэл хөлгүй шахам ус руу ороод нэг завирхуу юман дээр суугаад би зална чи чадахгүй энэ тэр гэж маргасаар өдий хүрдээ тав зургаан жилийн дараа арай өөр болох болов уу болоосой л гэж бодох юм ардчилалыг өлчилсөн хэдхээн хүмүүсээл болдоо ,

Avatar

Зочин 2020-02-18 202.179.24.99

Ардчилалыг сонгосон нь ч яахав, бидний л сонголт. Тэрнээс гадна жинхэнэ утгаараа тусгаар тогтнолоо олж авсан. 300 жил хоёр хөршийн хараат явсан улс. Бие даан хөгжинө гэдэг амаргүй байдаг байх. Гэхдээ л сайхан. Алдаа байгаа ч засаад явна. Алдаа гарлаа гээд ухраад байх уу? Буцаад коммунизм эсвэл Путинизмыг сонгоод явж байтал бүтэхгүй санагдвал тэгээд бас болих уу? Ингээд солиод л бүгдийг нь туршаад яваад байх уу. Сонгосон замдаа тууштай байх хэрэгтэй за юу. Өөрт чинь ч бас хэрэгтэй.

Avatar

оргон зайлсан элбэгдорж: 2020-02-18 202.131.245.243

-Хүний эрх ярьж хошигоруулж байгаад ар хударгаар нь хармайг нь суйлж, хоослон цөлмөхийг АРДЧИЛАЛ гэдэг юм. ккккккккккккк

Avatar

АРДЧИЛАЛ 2020-02-18 202.179.25.234

АРДЧИЛАЛААС УХАРСАН ХҮН БАЙХГҮЙ ЭЭ. … ИЙМЭРХҮҮ ГҮЖИРДЛЭГ БИЧИХ ТУСАМ ЭСРЭГЭЭРЭЭ ИТГЭЛ АЛДАРААД БАЙХЫМ. ЯЛАНГА АРДЧИЛАЛЫН АНХДАГЧ НАРТ…. ТА НАР НЭГ МУУ ДРАПОН ПАЛЬТОТОЙ ХУВЬСГАЛ ХИЙЖ ЯВСАНГ САНАХ ЮМ. ОДОО ӨӨӨРСДИЙГӨӨ ХАР ДАА. УЛСААСАА БАЯН УРАН ЗУРГЫН ЦУГЛУУЛГАТАЙ. ХАРЬ ГҮРНЭЭР ДҮҮРЭН ОРОГНОЛ ГУЙСАН ЕРӨНХИЙ САЙДУУДТАЙ, БҮГДЭЭРЭЭ ТЭРБУМЫН ХАУЗАНД АМЬДАРДАГ, ХАМГИЙН БАГАДАА 2-3 ТОМ ЖИП СЭЛГЭЖ УНАСАН, УЛС ОРНООС ХУЛГАЙЛАХ ЮҮҮ Л БАЙНА БҮГДИЙГ НЬ ЦӨЛМӨСӨН ИЙМЛ ХҮМҮҮС БОЛЖЭЭ…

Avatar

Зочин 2020-02-18 66.181.161.52

Иргэн: Ардчилал гэдэг үгийн утга, агуулга, зарчим юу вэ? Ц.Нямдржийн айлдсанаар арга зальтай нь баяждаг нийгмийн харилцааны хэв маяг юм уу? Хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлд шунасан хүмүүсийн дарангуйлалд байх нь магадгүй социализмийн үеийн үзэл сурталын дарангуйлалд байснаас хавьгүй дээр гэж үү? Ардчиллын далбаан доор улс орныг "сүйрэлд" хүргэсэн гэм буруутан байна уу? Эсвэл ардчилал угтаа ийм л байдаг юм уу? Эдгээр асуултад хэн хэрхэн хариулах вэ?

Avatar

Зочин 2020-02-18 122.201.22.115

Еөк намын харъяа байж болдиймуу

Avatar

Зочин 2020-02-18 202.131.245.243

Б.БАТ аа, танай сайханбилэг ах чнь хаана байна аа?

Avatar

Зочин 2020-02-18 202.131.245.243

Б.БАТ аа, хууль дуудаад байхад чиний шүтээн элбэгдорж чинь яагаад ирэхгүй, зугтаагаад байгаа юм бэ?

Avatar

ардчилагч 2020-02-18 59.153.112.152

Монголын ардчиллыг боомилон саатуулах сонирхолтой хүмүүс Монголын улс төрийн нэн шинэ үзэгдэл болсон байн гэнээ үнэндээ
ардчилагч нар өөрсдөө юу ч биш болгож ханж цадхаа болсон биздээ

Avatar

Зочин 2020-02-18 202.131.245.243

Ардчилал сөнөтүгэй. Монгол Улс мандтугай.

Avatar

лхагва 2020-02-18 150.129.140.119

Ардчилал эрх чолоо бол салгаж ойлгох боломжгvй нягт уялдаатай энийг хогжvvлж бэхжvvлэхэд эдийн засгийн чолоот зах зээлийн бодлогоор л хэрэгжvvлнэ харамсалтай нь монголын ардчилал амь голтой тодий елтойж байна vvнд нэг талаас очvvхэн амжилтандаа ташаарсан ардчилагчид ногоо талаас боломж завшаанийг алдалгvй ашиглаж сурсан хулгайч луйварчин сэтгэхvйтэй МАН д шургалсан шуналын талам ханаж цададгvй бэрд олигархууд эд нарт улс орон ард тvмнээ гэх очvvхэнч санаа байхгvй загалмайлсан эцэг нь Багабаньд

Avatar

нэр төр 2020-02-18 59.153.112.152

хулгайч, дээрэмчин, ардчилаг нар яахуу

Avatar

irgen 2020-02-18 139.5.217.101

Ardchilal mantugai, tusgaar uls mandan badrad!!

Avatar

Зочин 2020-02-18 64.119.18.245

Bat uul elbeg Metin shunaltai sdanuud buruu zamaar
Oruulsan daa dorligjav Halzan ganbold met n shorondoo nomoo bichvel taarna enhsaihan gej Hogiin gar bna

Avatar

Зочин 2020-02-18 150.129.140.121

1990 онд Орос, зүүн европын орнууд шиг коммунистуудыг орвонгоор өөрчилж улстөриын эрхийг хязгаарлаж, өмчийг хураах байсан, өнөөдөр крммунистуудын үр хүүхэд 2 үе энэ улсыш гажуудсан замаар авч байна, үүнийг өөрчилөх ёстой. Тэд нийгмийн баялгийг бас дангаараа хувааж идэж байна!

Avatar

мудак 2020-02-18 59.153.112.152

тэр дорон ардчилагч нарийн нам устгах хэрэгтэй байсан юм

Avatar

Зочин 2020-02-18 202.179.24.99

Монгол цөөхөн хүн амтай болохоор нэгэндээ зөөлөн ханддаг байх. Ер нь бол ардчилалыг сонгосон бол эргэлт буцалтгүй орох ёстой. Коммунизмийг сурталчлахыг хориглоод гүйцээ. Олон оронд коммунизмийг сурталчлахыг хориглодог.

Avatar

Зочин 2020-02-18 202.126.88.61

Ardchilal gedeg bol heseg buleg hulgain sedelt humuus nam baiguulj turiin erhend garaad huuliin daguu ard tumnii tatvariin mungiig hulgailah yawdal yum. Enenii 30 jiliig hiigeed yaahav dee gai biz dee

Avatar

Зочин 2020-02-18 103.229.121.90

ясны монгол эх орончдыг л сонгоцгоо

Avatar

Иргэн 2020-02-18 192.82.75.199

Монголын ард түмэн ЖДҮчид, казиночид, хулгайчид, хүчиндэгч коммунистуутадын дарлалаас салах ёстой Үүний тулд 2020 оны сонголтоо ухаалаг хийцгээнэ шүү

Avatar

Зочин 2020-02-18 195.181.170.108

х****л идсэн ардчиллаа өмхий б*******ө чих

Avatar

mglchuud 2020-02-18 202.126.89.203

uhsen b**s ta nariig yamar ardchilsan uzeltei gej bodoh yum bee baasan deer shavsan yalaanuud bizdee

Avatar

Зочин 2020-02-18 202.9.46.63

Ардчилалыг өмчилсөн хэдэн өвөө эмээ нар л байгаадаа

Avatar

Зочин 2020-02-18 192.82.64.190

ЭР ХЭДН ӨВӨӨ ЭМЭЭГЭЭ НЭРЛСЭН БОЛ ДЭЭ БЙЖДЭЭ

Avatar

Зочин 2020-02-18 122.201.31.75

Коммунистууд Монголын ардчиллыг эхнээс нь үзэн ядаж, үзэл суртлын 70 жилийн баялаг туршлагаараа ард олонд адгийн муу юм мэтээр ойлгуулж чадсан, 1992 онд гарч ирсэн коммунист Засгийн газар нь Д.Бямбасүрэн гуайн эхлүүлсэн өмч хувьчлал, эдийн засгийн ардчиллын эхлэлийг амжилттай устган дарж гуйвуулан гутааж чадсан учраас эдүгээ Монголд гажуудсан ардчилал буюу жинхэнэ Ардчилалаас огт өөр мутация бий болчихоод байгаа юм шүү дээ!!! Х.Баттулга, С.Эрдэнэ нарын үйлдэл нь ардчилалаас их л хол зөрөөд байга

Avatar

Ардчиллбг дэмжиж байсан партизан 2020-02-18 66.181.161.5

Ардчилал Монголд болоогуй эхлээд л замхарсаг одоо дэлхийн доог эхлүүлсэн хулгайч нар нь гадаадад бүгээстэй бхйна Бат гэж луйварчаан чи толгоы угааж дийлэхгүы ээ

Avatar

Зочин 2020-02-18 64.119.17.135

Бямбасүрэн Ганболд хоёр монголын дундаж давхаргыг үндсээр нь үгүй хийж, өөрсдөө баяны туйл, энгийн олныг ядуугийн туйл болгосон шүү дээ. Санаатай, цаанаасаа захиалгатай.

Avatar

Зочин 2020-02-18 124.158.107.6

ичиж амьдраасай ердөө 30 хан жил ч гэх шиг

Avatar

dd 2020-02-18 77.111.245.112

Хотын 220к residence өндөр зэрэглэлийн хотхонд 4 өрөө граштай яаралтай хямд худалдана, түрээслүүлнэ

Avatar

Зочин 2020-02-18 124.158.110.82

хуулийнхны сэтгэлгээг өөрчлөөчээ. шоронжилт гаарлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж