Хьюстон Рокетс баг өчигдөр/2020.02.17/ ахмад тоглогчид болох Жефф Грин болон ДеМарре Каррол нарыг багтаа нэгтгэж байгаагаа зарлалаа. Жефф Грин энэ улиралд Юта Жазз багт тоглож байсан ч өнгөрөгч арванхоёрдугаар сарын 24-нд тус багаас хасагдсан юм.
Өдгөө 33 настай түүний хувьд энэ улиралд 30 тоглолтод оролцож, 7.8 оноо дунджилж байсан. Харин ДеМарре Карролын хувьд Сан Антонио Спөрс багтай харилцан тохиролцож, гэрээгээ худалдан авч чөлөөт агентын хувиар Хьюстон Рокетс багтай нэгдэж байна. Энэ жил 33 настай ДеМарре Каррол энэ улиралд 15 тоглолтод оролцож, 2.2 оноотой дунджилж байжээ.
Хьюстон Рокетс багт хоёр тоглогч элсүүлэх сул зай байсан бөгөөд шинжээчид тус багийг төвийн тоглогчийн байрлалд тоглогч элсүүлнэ хэмээн харж байсан хоёр довтлогч элсүүллээ. Одоогийн байдлаар тус багт ганцхан төвийн тоглогч байгаа нь Тайсон Чандлер юм. Хьюстон Рокетс баг өрнөд бүсийн тавдугаар байрт 34-20 гэсэн амжилттай бичигдэж байна.
Холбоотой мэдээ