ГХЯ: Коронавирусийг улстөрийн зорилгоор ашиглах хэрэггүй | News.MN

ГХЯ: Коронавирусийг улстөрийн зорилгоор ашиглах хэрэггүй

ГХЯ: Коронавирусийг улстөрийн зорилгоор ашиглах хэрэггүй

БНХАУ-д туслах хүмүүнлэгийн аяны талаар Гадаад хэргийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Сангийн яамнаас өнөөдөр /2020.02.18/ мэдээлэл хийлээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг томилжээ.


ХҮНД НӨХЦӨЛД ОРСОН ХӨРШДӨӨ СЭТГЭЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЁСТОЙ

Тэрбээр “Нэгдүгээр сарын 7-ноос хойш манай хөрш орон болох БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдэж, тус улсын эдийн засаг болон нийгэмд хүндрэл үүсээд байна. Тиймээс БНХАУ-д туслах хүмүүнлэгийн аяныг өнөөдрөөс албан ёсоор нээж байгааг зарлаж байна. 2018 онд 1.5 тэрбум долларын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр бүтээж байна. Мөн нэг тэрбум юанийн буцалтгүй тусламжийг Монгол Улсад олгосон юм. Тиймээс бид хүнд нөхцөлд орсон хөршдөө сэтгэлийн дэмжлэг үзүүлэх ёстой.

Сэтгэлийн дэмжлэг үзүүлэх хүсэлтэй иргэн, ААН бүр хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтийг хялбар шийдэх үүднээс ийн нэгдсэн зохион байгуулалт хийнэ. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж бид ярьдаг учраас бага ч болов сэтгэлийн дэмжлэгийг нэгдэхийг уриалж байна. Дэмжлэг үзүүлэх хүсэлтэй иргэд Төрийн банкны 341 303 432 597 дансанд хандив өргөх боломжтой. Цугларч буй хандивын мэдээллийг хандивын хамт долоо хоног бүр БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүлээлгэн өгнө” гэв.

ДЭМБ: ШИНЭ ТӨРЛИЙН КОРОНАВИРУСИЙГ УЛСТӨРИЙН ЗОРИЛГООР АШИГЛАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “БНХАУ-д туслах нэгдсэн хүмүүнлэгийн аяныг зохион байгуулахаас өмнө Засгийн газар, Ардчилсан нам, Нийслэлийн  Засаг даргын тамгын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, БНХАУ-д сургууль төгсөгчдийн холбоо гэхчлэн байгууллагуудаас тодорхой хэмжээний хандивыг өгсөн. Үүнийг харахад тус тусдаа бус нэгдсэн нэг зохион байгуулалтад орох юм бол илүү үр дүнд хүрнэ гэж бодож байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс улс орнууд дор бүрээ өөрсдөө илүү зохион байгуулалттай ажиллаж, шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллавал эрсдэлгүй даван гарах боломжтой хэмээн ярьж байгаа. Тиймдээ ч Монгол Улс урьдчилсан сэргийлэх зорилгоор цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Хамгийн гол нь энэ үед дэлхийн түвшин болон улс орнуудын хувьд ч тэр улстөржихгүй байх, улстөрийн зорилгоор шинэ төрлийн коронавирусийг ашиглахгүй байх  хэрэгтэй гэдгийг ДЭМБ-ын удирдлагууд ярьж байгаа” гэв.

ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙНЭ ГЭЖ ЯРИХАД ЭРТ БАЙНА

Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Өнгөрсөн оны 1-2 сартай мөн үеийг харьцуулахад хоёрдугаар сард төсвийн  орлого хамаагүй багассан тоон үзүүлэлтэй байна. Гэхдээ төсвийн тодотголыг ямар үед хийх ёстой вэ гэдгийг хуульд тодорхой заасан байгаа. Хэрэв төсвийн орлого тасарсан, төсвийн зардал нэмэгдсэн үед төсвийн тодотгол хийдэг. Эхний нэгдүгээр улирлын статистик тоон үзүүлэлтүүд нэгтгэгдэж гараагүй учраас төсвийн тодотгол хийнэ гэж ярихад эрт байна”гэв.

ТӨЛБӨРӨӨ ХАРИУЦААД, ЭХ ОРОНДОО ИР ГЭДЭГ ШААРДЛАГА ТАВИХААР БОЛОМЖГҮЙ ГЭХ ХАРИУ ӨГДӨГ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Өнгөрсөн Баасан гаригт хил хааснаас хойш 106 монгол иргэн эх орондоо ирсэн. Эдгээр хүмүүс дунд тус улсад ял эдэлж байгаад суллагдсан 16 хүн хамт ирсэн. Хэдийгээр хил хаасан ч гэсэн хөрш оронтойгоо ярьж байгаад зохион байгуулалтад оруулаад, иргэдээ автобусаар авчирсан.

Тэд Хөх хот, Эрээн, Шанхай гэхчлэн БНХАУ-ын бүх л хотоос ирсэн. Өнөөдрийн байдлаар Шанхайд 180, Бээжинд 56, Эрээнд 100, Хөх хотод байгаа цөөн тооны хүмүүс нийлээд нийт 336 хүн эх орондоо орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн. Ойрын хугацаанд эх орондоо татаж авчирна.

Хилээр нэвтрэх журам болон зохицуулалтад тодорхой хязгаарлалт хийж ажиллаж байгаа учраас иргэдээ хурдан хугацаанд эргүүлж татах чиглэлээр ажиллаж байна.

БНХАУ-д байгаа эх орондоо ирэх хүсэлтэй монгол иргэдийг сүүлийн нэг сар бүртгэж байх хооронд мэдээлэлгүй иргэд тэнд үлдсэн байна. Нэгэнт бүртгэлд хамрагдаагүй иргэдийг төлбөрөө хариуцаад эх орондоо ир гэдэг шаардлага тавихаар боломжгүй гэх хариу өгдөг. Зарим нь визгүй, хугацаа нь хэтэрсэн хүмүүсийн төлбөрийг чөлөөлөөд, Замын-Үүдэд авчрахаар тусгаарлагдах ёстой 14 хоногийн хугацаанд идэх хоол ундны зардлаа ч  гаргах чадваргүй хүмүүс байна. Нөгөө талдаа ч гэсэн БНХАУ, монгол гэж ялгалгүй л нэгэнт хөл хорио тогтоосон учраас иргэдийгээ авчрахад үнэхээр амаргүй байгаа гэдгийг хэлмээр байна” гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Б 2020-02-18 139.5.216.12

TV9 2 сарын 18 ны гадаад Мэдээгээр ГАНТУЛГА гуай Монголын засгийн газар өвчнийг нуун дарагдуулж байна. Японоос ирсэн оношлуур хуурамч Монгол эмч нар өвчнийг оношлож чадахгүй учир Монголд чөтгөр шулмын мэдэх аюултай байдал үүслээ гэж мэдээллээ. Олон нийтийн TV шүү дээ хэнд итгэх вэ.

Avatar

Зочин 2020-02-18 103.26.193.11

тэгээд тэр халдвараар хэдэн хүн үхээд байгаа юм. Ямар баталагааг тэр хүн гаргаж өгсөн юм.

Avatar

/*/ 2020-02-18 49.0.212.135

Хэн коронавирусаар улс төржсөн юм. Энэ муу үхэж хэвтсэн оффшорчин чинь юу гэж худлаа гуцаад байнаа

Avatar

yunii chini xyatadad tyslax, ZARDAL GARGAJ MONGO UGBUL -ALUULNA SHYY. nexel xatyy xylgaich nar,xogiig yalgaj syr.BATALGAAT 2020-02-18 132.194.13.90

OOP OOPSDIIGOO XAMGAALAA.

Avatar

yamar olgolt xiisen be,tailangaa 2020-02-18 132.194.13.90

gxyamnii Tsogtbaatariig XAALT XIIGEED ASHIGLAAD GEREE XIIGEED-DRAMM TOGLOOD bn.

Avatar

zochin 2020-02-18 184.74.191.181

Tsogtbaatar aa, balairahaa boli. Chi Hyatad Mongoliin hariltsaag suitgej baina. Yarch hilee haaj balaithiihaa orond Hyatadaas irsen humuusiig 2 doloo honog tusgaarlana geh zereg shatchilsan arga hemjee avah baisan yum. Mongol-oos uur hilee haasan, teriigee surtalchil Hyatadiig gutaaj baigaa uls manaihaas uur alga. Munhag gadaag hergiin saidantsartai baigaagiin gor uugeer garch baina. Odoo tuslamj gej buruu uildlee tsagaatgah arga haij baina. Hil haasnaar hen hohiroh ve. Boddoo.

Avatar

Зочин 2020-02-18 184.74.191.181

Tsogtbaatar aa, balairahaa boli. Chi Hyatad Mongoliin hariltsaag suitgej baina. Yarch hilee haaj balaithiihaa orond Hyatadaas irsen humuusiig 2 doloo honog tusgaarlana geh zereg shatchilsan arga hemjee avah baisan yum. Mongol-oos uur hilee haasan, teriigee surtalchil Hyatadiig gutaaj baigaa uls manaihaas uur alga. Munhag gadaag hergiin saidantsartai baigaagiin gor uugeer garch baina. Odoo tuslamj gej buruu uildlee tsagaatgah arga haij baina. Hil haasnaar hen hohiroh ve. Boddoo.

Avatar

Зочин 2020-02-18 103.212.118.98

Ард түмэн юугаа өгөх вэ? Сайд болгон нэг сая доллар өгөхөд хотойхгүй их идэж уусан шүү дээ. Одоо л яаг өгдөг газар ….

Avatar

Дэд сайд 2020-02-18 213.55.220.39

Дэд сайд Батцэцэг гэж авгай төрийн алба, тусгай албаны шалгалтад тэнцээгүй туслахаа 2019 онд Ром д байгаа Элчинд явуулаад одоо араас нь өөрөө элчингээр очно гэнэ. Мөн жолоочоо урьдчилаап явуулсан. Одооны туслахаа энэ жил бас гадагш нь томилно гэж зүтгэж байна. Төрийн албыг ингэж төрлийн алба болгохгүй ээ!

Avatar

Zochin 2020-02-18 192.82.72.39

2sariin6nii dotor ir geed bhad holduurch hesej yavaad albatai yum shig hotsorchihood.

Avatar

Зочин 2020-02-18 66.181.170.73

хятад эртэй суусан жийбаануудыг нийгмийн халамжаас хасч газар өмчлөх эрхийг цуцлах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-02-18 66.181.170.73

ш** ш**

Avatar

Үнэн 2020-02-18 64.119.26.141

Эх орондоо ажлын байр бий болгох, цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг , мөн МАНАН цаашид улс орныг удирдах чадамжгүй болсон гэдгийг нотлон харуулсан үйл явдал болж байна.

Avatar

Зочин 2020-02-18 139.5.218.69

НӨХРҮҮДИЙГ НЬ БҮҮ ОРУУЛ.

Avatar

Зочин 2020-02-18 202.21.108.231

336 эмэгтэй төдий тооны Хятад нөхөр, мөн төдий тооны э****з хүүхдүүд чирэгдэн ирнэ. Ингэж болохгүй.

Avatar

Зочин 2020-02-18 43.228.131.45

Төлбөр төлөх чадваргүй мөртлөө яаж амьдарч байсан хэрэг үү. Ажил хийдэггүй, орлогогүй хятад улсад амьдарч байсан гэж үзэх үү. Эсвэл хятад хүний боол хийж байсан хэрэг үү. Өвчин намдахаар хятадад амьдрана гээд явна. Хүсэлт гэж тавьж байгаа бол эргүүлээд заавал биелүүлэх шаардлага байх ёстой.

Avatar

Ded said ogtsor! 2020-02-18 202.131.240.147

Ded said geh ene huuhen mash muu ajillaj bgaa! Janhuugiin utsan huuheldei ene avgaig nen darui ogtsruul, yahaaraa enlchigeer tomildog yum!

Avatar

Зочин 2020-02-18 103.14.38.134

Төлбөр төлөх чадваргүй мөртлөө яаж амьдарч байсан хэрэг үү. Ажил хийдэггүй, орлогогүй хятад улсад амьдарч байсан гэж үзэх үү. Эсвэл хятад хүний боол хийж байсан хэрэг үү. Өвчин намдахаар хятадад амьдрана гээд явна. Хүсэлт гэж тавьж байгаа бол эргүүлээд заавал биелүүлэх шаардлага байх ёстой. 21 хоног тусгаарлах болон хоол хүнсний мөнгө өөрсдөө гаргахыг зөвшөөрсөн байх.

Avatar

mgl 2020-02-18 202.9.40.160

Hyatad nuhurtei avgaichuul Hyataddaa baisan deer. Er ni gadaad nuhurtei huuhnuudiig irgenshleesee hasah heregtei.

Avatar

Зочин 2020-02-18 202.126.88.137

Монголд гараагүй өвчнөөс арай хэтэрхий айгаад байх нь зөв юмуу буруу юм уу

Avatar

Зочин 2020-02-18 202.179.27.149

Харин тийм ээ. Сэргийлэх нь зөв. Гэртээ хэт “зүүний нугалаа” гэдэг шиг юм болж байна. Цагаан сарын 3 хоногт төрийн албан хаагчид, өндөр настнууд эргүүлд гарах гэнэ. Дараа нь яах вэ? Шинийн 6,7-д амралтын өдрөөр айл хэсвэл яах вэ? Хэн эргүүл хийх вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж