Самсунг брэндийн телевизүүд (Телевизүүд гэх)-ийн зарим үйлчилгээний техникийн нөхцөл өөрчлөгдсөнөөс Монгол Улс дахь албан ёсны бус борлуулагчдаас худалдан авсан телевизүүдийн зарим үйлдлийн ашиглалтад хүндрэл үүссэн талаарх мэдээлэлтэй холбогдуулан Самсунг Электроникс Цэнтрал Евразиа (Самсунг)-аас дараах зүйлийг мэдэгдэж байна.
Телевизүүдийн зарим үйлдлийн ашиглалтын хүндрэлтэй байдал нь Монголоос бусад улс, бүс нутагт зориулан үйлдвэрлэсэн зурагтнуудад хамаарна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна худалдагдсан телевизүүд нь Монгол Улсад ашиглахад лицензийн хязгаарлалтай байж болно, мөн Монгол Улсад худалдагдсан телевизүүд нь бусад бүс нутагт ашиглахад лицензийн хязгаарлалтай байж болох юм.
Дээр дурдсан телевизүүд Монгол Улсад ашиглахаар үйлдвэрлэгдээгүй тул үйлдвэрлэгчийн зүгээс зурагтын хэвийн ажиллагаанд баталгаа олгох, түүнчлэн дэлхий нийтээр мөрддөг стандартын дагуу борлуулалтын дараах Самсунгийн шуурхай, чанартай үйлчилгээгээр хангагдах боломжгүй юм.
Холбогдох мэдээлэл нь гарын авлагад тусгагдсан бөгөөд телевизүүдийн ажиллагаа нь борлуулалт хийгдэж буй тухайн бүсээс хамаарна гэж заасан болно.
Монгол Улсад худалдаалах зөвшөөрөлтэй телевизүүдийн хувьд тухайн загварын бүтэн нэр нь CE/KZ/UZ/RU гэсэн латин үсгээр төгссөн байна.
Монгол дахь манай албан ёсны телевиз борлуулагч нар нь “Нэкст Электроникс” ХХК, “Номин Трэйдинг” ХХК, “БСБ Сервис” ХХК, “Саммит Компьютер Технологи” ХХК, “Техно Зон” ХХК болно.
Тухайн бүтээгдэхүүнийг худалдсан улсад нь бүрэн ашиглаж, үйлдвэрлэгчийн техникийн тусламж үйлчилгээнд хамрагдах боломжтой. Телевиз худалдаж авахдаа тухайн борлуулсан газраас Самсунгийн албан ёсны борлуулагч мөн болохыг нь баталгаажуулсан гэрчилгээнд үндэслэн авч байхыг зөвлөж байна.
Төхөөрөмжтэй холбоотой асуудлаар Самсунгийн техникийн тусламжийн 1800-2555 дугаар (суурин утас болон Монголын үүрэн холбооны операторуудын утаснаас үнэгүй холбогдох боломжтой)-т холбогдож тодруулахыг зөвлөж байна.