Нийслэлийн 376 жилийн ойн баярын парад арга хэмжээ ёслол төгөлдөр болж өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2015.10.31-нд нийтлэгдсэн

Нийслэлийн 376 жилийн ойн баярын парад арга хэмжээ ёслол төгөлдөр болж өндөрлөлөө

Нийслэлийн 4 удаагийн шилдэг аж ахуйн нэгж “Номин Холдинг” компани нь 8000 гаруй харилцагч түншүүдийнхээ төлөөллийн хамтаар Нийслэл Улаанбаатар хотынхоо төрсөн өдөр, 376 жилийн ойн баярыг тохиолдуулан парад арга хэмжээг 2015 оны 10-р сарын 29-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Монгол Улсад хамгийн анх удаа зохион байгуулагдсан Хамгийн урт, Хамгийн олон сюрпризтэй уг парад арга хэмжээ нь Улаанбаатар хотын төв гудамж талбайд өнгө нэмж ард иргэдтэйгээ хөгжилтэй нэгэн өдрийг гайхалтай өнгөрүүллээ.

Парадны арга хэмжээнд Номин Холдинг компанийн харилцагч түншүүдийг төлөөлж 1800 хүн, 60 машин техник, урлаг соёл, олон нийтийн 50 байгууллага хамтран ажилласан.

Их хотынхоо ард иргэд, хүүхэд залуучуудад зориулан “Нийслэлчүүд Номинтой хамт” баярын парад арга хэмжээг зохион байгуулах бидний саналыг хүлээн авч дэмжсэн УБ хотын захирагчийн ажлын алба, хамтран ажилласан харилцагч компаниуддаа талархал илэрхийлье.

Нийслэлийн 376 жилийн ойн баярын мэндийг
Найрсаг Улаанбаатарчууддаа хүргэе.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж