Энэтхэг хүчингийн хэрэгтнүүдийг ирэх сарын 3-нд цаазаар авна | News.MN

Энэтхэг хүчингийн хэрэгтнүүдийг ирэх сарын 3-нд цаазаар авна

Энэтхэг хүчингийн хэрэгтнүүдийг ирэх сарын 3-нд цаазаар авна

Энэтхэг хүчингийн хэрэгтнүүдийг ирэх сарын 3-нд цаазаар авна

2012 оны арванхоёрдугаар сарын 16-нд Дели хоттой зэрэгцэн оршдог Мюнирка хотод 23 настай сэтгэл зүйч оюутан эрэгтэй найзтайгаа хамт кино үзчихээд харих замдаа нэгэн хувийн автобусанд суужээ. Хувийн эзэмшлийн тус автобусаар зорчиж явсан зургаан этгээд эмэгтэйг зодон, тамлаж, хүчирхийлэн, эрэгтэй найзыг нь зодож хөнөөсөн хэрэг гарч, энэтхэгчүүдийг төдийгүй дэлхийг сэрдхийлгэж байсан билээ.

Тэр үеэс хойш хэрэгтнүүдийг мөрдөж, барьж шалган, шүүх хурал хийсээр өнөөг хүрчээ. Хамгийн сүүлд хийсэн шүүх хурлаар дөрвөн хэрэгтэнд цаазын ял оноосон байна. Шүүхийн шийдвэрээр дөрвөн эрийг гуравдугаар сарын 3-нд цаазаар авахаар болжээ. Цаазын ял сонссон хэрэгтнүүдийн нэг буюу Винай Кумар Шармагийн өмгөөлөгч Винай сэтгэцийн өвчтэй учир ялаас чөлөөлөгдөх боломжтой хэмээсэн ч шүүгч хүлээн зөвшөөрөөгүй аж.

Хохирогч эмэгтэйн нэрийг нууцалсан бөгөөд ард иргэд түүнийг "Айдасгүй" буюу "Нирбхаяа" хэмээн ярьж хэвшчээ. Хэрэг гарсны дараа жил буюу 2013 онд хэрэгтнүүдийг барьж, цаазын ял оноохоор болсон ч эцсийн шийдвэр гаралгүй найман жил тэднийг хорьсон байна. Эцэст нь хэрэгтнүүдийг нэгдүгээр сарын 22-нд цаазаар авахаар шийдвэрлэсэн ч удалгүй шийдвэр цуцлагджээ. Хоригдох хугацаанд хэрэгтнүүдийн нэг нь камертаа нас барж, өөр нэгийг (хамгийн бага нь буюу хэрэг үйлдэх үедээ өсвөр настай байсан) нь өөр шоронд шилжүүлжээ.

Энэтхэгийн хуулинд 2018 онд хийсэн нэмэлт өөрчлөлтийн дагуу 12 нас хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн бол цаазын ял, 16 хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн бол хамгийн хөнгөндөө 20 жил хорих (өмнө нь 10 жил хорьдог байсан) ял оноодог болжээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭДЭЭС 2020-02-18 192.82.78.178

Энэ төрлийн болон зарим хэргийн ялыг цаазын ялтай болгох хэрэгтэй ! Хуучин байсан ялын бодлого л манайд тохирч байсан байна . Хүчин, хүний амь, улсын өмчийн эсрэг гээд хэд хэдэн зүйл ангиудыг ялтай нь хамт сэргээж, бодит байдалд нийцүүлэх цаг нь болсон.

Avatar

Зочин 2020-02-18 202.179.8.210

Манайд ч гэсэн энэ цаазын ялыг сэргээх хэрэгтэй. Хаа сайгүй хүчирхийлэл… бүгд л мэдэж байгаа ш дээ.

доодхоо захирч чадахгүй
донтой новшнууд

Avatar

Зочин 2020-02-18 66.181.161.8

manaid iimerhuu novshnudig ingeed saihan ner us zustei n arzaital gargaj baih heregteildee

Avatar

Зочин 2020-02-18 185.220.101.29

Ёстой зааварсан улс даа. Улс төрчид нүл авилгалд идэгдсэн. Ард түмэн мунхаг

Avatar

Зочин 2020-02-18 59.153.84.70

Манайхаас ялгаа юу байна авилгалд идэгдсэн ард түмэн боловсрол муутай мунхаг

Avatar

Зочин 2020-02-18 122.201.19.99

Zuv bugdiig **

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж