Гуанжоу хот бизнес эрхлэгчдээ түрээсээс чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2020.02.18-нд нийтлэгдсэн

Гуанжоу хот бизнес эрхлэгчдээ түрээсээс чөлөөлнө

Гуанжоу хот бизнес эрхлэгчдээ түрээсээс чөлөөлнө

Хятадаас дэлгэрсэн шинэ төрлийн коронавирус буюу covid-19 халдвар дэлхийн эдийн засаг, тэр дундаа халдварын голомт болсон урд хөршийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа билээ. Дэлхийн банкны судалгаанд дурдсанаар коронавирусийн уршгаар дэлхийн нийт эдийн засаг гурван их наяд ам.долларын алдагдал хүлээж болзошгүй гэв.

Эдийн засгийн зогсонги байдлаас гарч, түүнээс гарах цаашдын сөрөг үр дагаврыг арилгах хүрээнд шуурхай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсний нэг нь Хятадын төв банк бодлогын хүүгээ бууруулж, банкууд болон зээлдэгч нарт ирэх зээлийн хүүгийн дарамтыг багасгахад туслах үүднээс их хэмжээний бэлэн мөнгийг зах зээлд нийлүүлж эхлээд байгаа юм.

Түүнчлэн тус банк санхүүгийн байгууллагуудад олгосон 200 тэрбум юаньтай тэнцэх нэг жилийн хугацаатай зээлийн хүүгээ 3,25-аас 3,15 хувь болгон буруулах болсноо зарласан байна. Үүнээс гадна Хятадын эрх баригчид үнийн хөөрөгдлийг зогсоож, бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс хэд хэдэн татварын хөнгөлөлт үзүүлэхээ амлажээ. Тухайлбал, Гуанжоу хотын захиргаа хоёрдугаар сарыг дуустал жижиглэн худалдаа эрхлэгчдийн түрээсийг чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

Эх сурвалж: CHINA BRIEFING, SCMP

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж