Баянхонгорчууд Ерөнхийлөгчийн "дэмжлэгтэй" МАН-ыг сонгох уу? | News.MN

Баянхонгорчууд Ерөнхийлөгчийн "дэмжлэгтэй" МАН-ыг сонгох уу?

Баянхонгорчууд Ерөнхийлөгчийн "дэмжлэгтэй" МАН-ыг сонгох уу?

Баянхонгорчууд Ерөнхийлөгчийн "дэмжлэгтэй" МАН-ыг сонгох уу?

“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 3-р тойрог буюу Баянхонгор аймгийг онцолж байна.


Дөрөвхөн сарын дараа УИХ-ын сонгууль болно. Хэзээнээс гурван мандаттай байсан баянхонгорчууд өнгө алаглуулж, сонголтоо хийсээр ирсэн. Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнгөрсөн сонгуульд өвдөг шороодуулж чадсан баянхонгорчууд энэ удаад цэнхэртэх үү, улаарах уу. Өнгөрсөн долоон удаагийн сонгуульд баянхонгорчууд АН-д дөрөв, МАН-д гурван удаа итгэл үзүүлсэн байдаг. 2016 оны сонгуулиар баянхонгорчууд АН-ынхнаас “урваж”, МАН-ын гурван гишүүнд итгэл үзүүлсэн нь УИХ-ын дарга Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, М.Билэгт нар юм. МАН энэ удаад ч Баянхонгор аймагт УИХ-ын дарга Г.Занданшатар, Л.Элдэв-Очир М.Билэгт нарыг нэр дэвшүүлэх нь бараг л тодорхой болсон байгаа. УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас УИХ-ын дарга болсон Г.Занданшатарын хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадсан, парламентыг илүү сахилга баттай болгосон түүхэн гавьяатай гэж танхимын нөхөд нь үнэлдэг. Гэхдээ түүнийг нутаг ус ойр учраас Ерөнхийлөгч Х.Баттулгатай “ойр” гэх яриа улс төрийн хүрээнд яригддаг. Тиймээс УИХ-ын даргын хувьд, зарим хүнтэй “ойр” хүний хувьд нэр дэвших нь тодорхой хүний нэг. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын хувьд Ерөнхийлөгчтэй “харш” хүний нэг. MCS-ийн төлөөлөл гэдэг утгаар нь улс төрийн хүрээнд түүнийг Ерөнхийлөгчтэй “харш” гэж дүгнэдэг ч байж болох. Гэхдээ түүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд намынхаа, УИХ-ын даргын шинэчлэлийг дэмжиж, гар бие оролцсон гишүүдийн нэг учраас сайдын суудлын санал ч авч байсан гэдэг. Түүний хувьд намын даргатайгаа ойр, дэмждэгийн хувьд энэ удаад асуудалгүй нэр дэвших хүн гэж тодорхойлж болно. УИХ-ын гишүүн М.Билэгтийн хувьд намын дарга нэр дэвшүүлнэ, дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор хэлээгүй ч бие даагаад ч Баянхонгорт гараад ирэх боломжтой нэгэн. Тиймээс намын удирдлага нь рейтингийн судалгаа, эмэгтэйчүүдийн квотоо харсан ч түүнээс өөр МАН-аас Баянхонгорыг зорих хүн М.Билэгтээс өөр олдохгүй болов уу. Түүнээс гадна аймгийн Засаг дарга Г.Батжаргал 2020 оны сонгуульд өрсөлдөх сонирхол байгаа ч намын удирдлага ямар шийдвэр гаргахаас хувь заяа нь шийдэгдэнэ.

Харин Ардчилсан намын хувьд ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан “бидон” Д.Ганбат, "НарМон" ХХК-ийн захирал М.Хүрэлсүх нарын нэр яригдаж эхэлсэн. "Бидон" Д.Ганбатын хувьд хааяа нэг тойргоо усалж, бидон тараах, оюутны улирлын төлбөр өгөх зэргээр ажиллаж байгаа бол М.Хүрэлсүхийн хувьд Байгаль, орчны дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай. Мөн Баянхонгор аймгаас хоёр удаа нэр дэвшиж байсан гээд арвин намтартай нэгэн. Харин ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ "Баянхонгор хөгжлийн төлөө сан", "Хонгорын хурд" МСУХ гээд ТББ-ыг үүсгэн байгуулж, "Жийп сервис" ХХК-иасаа санхүүжүүлэн Хонгор нутгийнхнаас ганц төгрөгийн зардал гаргалгүйгээр 10-аад жилийн турш үйл ажиллагаагаа жигд явуулсаар ирсэн нь Байнхонгортоо рейтингээрээ дээгүүр бичигдэх шалтгаан болсон гэдэг.

БНХАУ-ын ӨМӨЗО-д дипломат алба хашиж байгаад ирсэн Д.Мөнх-Эрдэнэ МАН-ын лидер Ц.Нямдорж болон түүний хүү Н.Анхбаяр, Ж.Батзандан нарын үнэн төрхийг илчилсэн нь залуу үеийнхэн дундаа цахиур хагалсан үйл явдал болсон төдийгүй нам дотроо ч "орчин цагийн залуу хувьсгалч" нэрийг авч 2020 оны сонгуулиар намдаа суудал авч ирэх найдьартай залуу лидерийн нэгээр тодорсон гэх.

УИХ-ын гишүүн асан Д.Ганбатын хувьд 2012 оны сонгуульд ялалт байгуулж байсан ч 2016 оны сонгуульд Ерөнхийлөгчтэйгөө хамт өвдөг шороодсон. Түүнийг Ерөнхийлөгчийн “хүн” гэх яриа улс төрийн хүрээнд байдаг учраас энэ удаад намаасаа квот авах эхний хүн гэгдэж буй.

БАЯНХОНГОР АЙМГААС СОНГОГДОЖ БАЙСАН УИХ-ЫН ГИШҮҮД:

  • 1992 он: Б.Гомбо, Д.Дашцэдэн, Цэрэндагва /Бүгд МАХН/
  • 1996 он: Ё.Гэрэлчулуун, Ц.Элбэгдорж, Д.Батнасан /Бүгд Ардчилсан холбоо эвсэл/
  • 2000 он: Д.Түмэндэмбэрэл /МАН/, Ц.Шийрэвдамба /МАН/, С.Дулам /МАН/
  • 2004 он: Г.Занданшатар /МАН/, Ц.Жаргал /Эх орон ардчилсан эвсэл/, Х.Баттулга /АН/
  • 2008 он: Г.Занданшатар /МАН/, Х.Баттулга /АН/, Б.Батбаяр /АН/
  • 2012 он:  Г.Занданшатар /МАН/, Х.Баттулга /АН/, Д.Ганбат /АН/
  • 2016 он: Г.Занданшатар , М.Билэгт, Л.Элдэв-Очир /Бүгд МАН/

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-18 202.126.89.153

Оджаргал ерөнхиилөгчид нэр дэ

Avatar

зочин 2020-02-18 202.21.125.182

б**с долоогчид дарга нарыгаа гөөмөн магтах юмаа ,Зандан ,Элдэв,Билэгт 3 гарахуу айн,,,,

Avatar

зочин 2020-02-18 202.21.125.182

юу ч мэдэхгүй худлаа юм их бичих юмаа.Занданшатарыг чинь ч гэсэн унагаж өгөөд төрөөс хөөгөөд явуулнаа муу попуудыг

Avatar

зочин 2020-02-18 203.169.48.34

Г.Занданшатар 2012 онд сонгогдоогүй. АНУ-д сургуульд явсан

Avatar

Зочин 2020-02-18 202.9.46.168

Энэ парламентын эмэгтэйчүүд хэцүүхэн "амьтад" байдаг шүү дээ. Нарантуяа гишүүнээс бусад нь. Билэгт ёстой бүр ч хэрэггүй.

Avatar

зочин 2020-02-18 223.62.21.128

М Си Эс -н Оджаргалыг МАН 2021 онд ерөнхийлөгчийн сонгуульд сойно гэнэ дэ.100 хувь ялах нь тодорхой болжээ

Avatar

Janhuud bazuulsan bayanhongor!!! 2020-02-18 202.131.240.147

Janhuud bazuulsan balai bayanhongort hamgiin bolovsrolgui, hulgaich, luivarchin l garch irne! Jiriin eruul hun garch ireh bolomjgui!!!

Avatar

Ордны тайгaн 2020-02-18 175.38.170.112

Yxcэн нохойн жогорхoй гэж төмөр замын хулгайчаар улсаа удирдуулсан шилийн сайн Мояачууд мину

Avatar

Сонгоно яадгийм 2020-02-18 66.181.170.229

Сонгож байж өнөөгийн шударга ёс үргэлжилнэ

Avatar

zochin 2020-02-18 43.242.243.61

za ter alia awgay yostoy kheregguy shuu

Avatar

Зочин 2020-02-18 59.153.115.225

Eronhiilogch ene MAH-iin luivarchdiig ongirooj baigaad navs unagahaa medne.2020 ond AH hotod 100% ylna.hodood 20 suudal avch chadna.

Avatar

Зочин 2020-02-18 59.153.115.225

Eronhiilogch ene NAH-iin archaagui luivarchdig demjihgui.

Avatar

ЗОЧИН 2020-02-18 202.9.46.171

ЭХ ОРНОО ХАРИЙНХАНД ЗАРЖ БАЯЖИН, ЭХ ОРНООСООС ДҮРВЭЖ, ХАРИАС АМЬ ГУЙЖ БАЙГАА ЭРЛЭГДОРЖ, САЙХАНБИЛЭГ, БАЯРЦОГТ НАРААС БОЛЖ АН-ЫН НЭР ХҮНД НАВС УНАЖ, ШАВАРТАЙ ХУТГАЛСАН УЧИР 2020 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛЬД АН ЯЛАГДАЛ ХҮЛЭЭХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО. ХАРИН АН ЭНЭ УРВАГЧИДАА АВЧИРЧ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДВАЛ ЯЛЖ МАГАДГҮЙ ЮМ.

Avatar

Иргэн 2020-02-18 192.82.75.199

Баянхонгорт Шинэ МАНАН-г/Баттулга, Занданшатар/-ыг дэмжихгүй ээ

Avatar

ЗӨВХҮН 2020-02-18 202.179.27.37

2016 онд УИХ-ын 7 -р тойрогт бие даан нэр дэвшигч Төмөр хэн билээ ХҮН намаас дэвштнэ гэсэн…..байх шүү дэмжинэ эээ манайхан лав Өлзиийт сум

Avatar

news.mn-d 2020-02-18 103.229.176.130

2012 он: Г.Занданшатар /МАН/, Х.Баттулга /АН/, Д.Ганбат /АН/=2012 ond hosolson helbereer songuuli yavagdaj bayanhongoroos ganbat, battulga 2 l songogdoj bsn, ternees zandanshatar gedeg ner haanaas olood ireveee, news.mn

Avatar

Nutgiin huu 2020-02-18 202.126.89.149

Ene medeeg hanaas bichuulj bgaan bol doo.
Konsul asan, Batzandan gishuunii naiz Munkh-Erdene gedeg zorigt er chin ene nutgiin unagan huuhed, ali ali ni dutuu tootsood bh shig bn daa kkkk

Avatar

Зочин 2020-02-18 202.126.89.149

Chono battulga honi eldev-ochiriigoo demjine gedeg chin ih l oroosgol oilgolt bn shu

Avatar

Зочин 2020-02-18 202.126.89.195

Занданшатраас өар алга. ХҮН- ямар хүн дэвших нь сонин байна. Энэ удаа мэдлэгтэй шудрага баыж чадах залуучуудыг сонгох нь өлзийтэй. Санаачлагагүй муудал бөглөгчид хэрэггүй

Avatar

Зочиншдээ 2020-02-18 203.91.115.53

Зарим хүмүүс алга. захиалсан юм байлгүй дээ. Улаанбалаар нөхдүүдийн арьсыг хуулсан Мөнх-эрдэнэ гээд баянхонгорын залуу дэвшинэ гэсэн
дээ

Avatar

Зочин 2020-02-18 182.160.1.150

zandanshatar adyasuren eldev-ochir

Avatar

Зочин 2020-02-18 182.160.1.150

gej 5 zoosnii merge buuk bna barag aldahgui dee haha

Avatar

Зочин 2020-02-18 66.181.161.29

Занданшатар Ганбат, Нүрзэд гурав гарах нь. 5 зоос бараг л алдахгүй дээ.

Avatar

БАТ инженер 2020-02-18 119.40.103.3

Юунд ингэж Ерөнхийлөгч ба АН-ын хооронд яс хаяж байдаг улс вэ. Өчигдөр зурагтаар бас шүүхийн бүх болохгүй юм Ерөнхийлөгчтэй холбоотой юм шиг нэг солиотой сэтгүүлч донгосов доо.

Avatar

Зочин 2020-02-18 202.9.46.109

МИЕЭГИЙН 27 ДЭВШҮҮЛЭХГҮЙ

Avatar

mgl 2020-02-18 202.9.40.160

MANANgiin Bilegt yu ve? Uur heregtei hun devshuuleh bailgui dee.

Avatar

ХУУЛЬЧ 2020-02-18 192.82.64.190

АРДЧИЛСАН НАМ БАЯНХОНГОР АЙМАГТ ЖУЛДАХ НЬ ТОДОРХОЙ ЮМ БАЙНА ДАА,,,,,,???

Avatar

Зочин 2020-02-18 202.126.88.190

АХМАДУУДАД ЯЛГАВАРТАЙ ХАНДСАН ХҮН МУУ ХҮН

Avatar

АН будаа 2020-02-18 185.233.100.23

Х.Баттулга МАН-г дэмжих тохиргоо хийсэн харагдаж байна. АН-г хөмөрч хаяхаар шийдэж дээ.

Avatar

Зочин 2020-02-18 59.153.113.159

2012 ond ZANDAN gishuun baigaagui,

Avatar

Зочин 2020-02-18 59.153.113.159

Tulga 2004 ond EH ORON namaas graan.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж