Бурхан Халдун ууланд авираад, буухдаа нас баржээ | News.MN

Бурхан Халдун ууланд авираад, буухдаа нас баржээ

Бурхан Халдун ууланд авираад, буухдаа нас баржээ

Бурхан Халдун ууланд авираад, буухдаа нас баржээ

СОГТУУ ЖОЛООЧИЙН БУРУУГААС 16-30 НАСНЫ ГУРВАН ХҮН ГЭМТЖЭЭ

Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, энэ сарын 17-ноос 18-нд шилжих шөнө тус дүүргийн 11-р хороо, 100 айл буюу есдүгээр дэлгүүрийн урд замд T.Prius маркийн автомашины жолооч Д нь T.Corolla Rumion маркийн автомашинтай мөргөлдөж, ослын улмаас зорчигч 17 настай Г, 16 настай Э, 30 настай Ц нар гэмтжээ. Тэд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж. T.Prius маркийн автомашины жолооч Д-г согтуурлын зэрэг тогтоодог багажаар шалгахад 1.87 хувийн согтолттой гарсан байна. Түүнд  Зөрчлийн хэрэг үүсгэсэн бөгөөд  гэмтсэн хүмүүсийн гэмтлийн зэргээс шалтгаалан хариуцлага тооцох юм.

БУРХАН ХАЛДУН УУЛАНД АВИРААД БУУХДАА 35 НАСТАЙ ЭРЭГТЭЙ НАС БАРЖЭЭ

Харин Онцгой байдлын Ерөнхий газарт эрэн хайх, аврах нэг дуудлага бүртгэгджээ. Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн  Бурхан Халдун ууланд гарахаар таван хүн явжээ. Улмаар уулаас буугаад буух замдаа нийслэлийн харьяат 35 настай эрэгтэй Э нас барсан байна. Хамт явсан хүмүүс аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсний дагуу аймгийн Цагдаагийн хамтарсан баг очиж талийгаачийн цогцсыг Бурхан Халдун уулнаас буулгаж аймгийн төв рүү авч явжээ. Хамт явсан дөрвөн хүнээс мэдүүлэг авч байгаа аж.

ТРАНШЕЙНД ХОЁР ХҮН НАС БАРЖЭЭ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд энэ сарын 16-ны өдөр оройны 20.30 цагийн орчимд траншейнд хоёр хүн нас барсан байна гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Тус дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад эрэгтэй 43 настай Д, эрэгтэй 38 настай Э нар нас барсан байсан тогтоогдож Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгаж байна. Мөн маргааш нь буюу 17-ны өглөө 08.20 минутад Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нэгэн  дэлгүүрт хүн ухаангүй хэвтэж байна гэх дуудлага иржээ. Тус дуудлага мэдээллийг жижүүрийн бүрэлдэхүүн очиж шалгахад эрэгтэй 38 настай Б нас барсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд тус харьяа дүүргийн  цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-02-18 192.82.72.113

Эрх чөлөө гэдгийг буруу ойлгож буруу үйл явдалтай хүмүүс их байна. Манай нөхдүүдэд эрх чөлөө нь дэндээд өөрийгээ ч бусдыг ч хохироож байна шүүдээ.Хүмүүжил, сэтгэл зүй, боловсрол, хариуцлага бүгд гажсан. Яасаж сэргэтэл мөн ч удана даа. Хурдан эмхэрмээр байна шүү.

Avatar

tur 2020-02-18 103.57.94.245

IH HAIRHAN DEER GARSAN HUN BOLGOND EVGUI ZUIL TOHIOLDOJ MEDEH SHUU HOJMIIN UDUR.HIIJ BAIGAA UILDEE NUHATSTAIL BAIVAL ZUGEER SHUU.

Avatar

Зочин 2020-02-18 202.9.46.109

thh

Avatar

Зочин 2020-02-18 202.55.191.130

Эрүүгийн хэрэг үүсгэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-02-18 59.153.84.70

Үхэрүүд үнэхээр хэцүү шүү

Avatar

Иргэн 2020-02-18 49.0.212.92

Үүнийг зогсоох арга хэмжээг олох л хэрэгтэй дээ, биднийг их зовоох нь хэзээ нь мэдэгдэхгүй тэсэрдэг бөмбөг шиг, гэхдээ хувь хүнээс их хамаар ч байна, архи уудаггүй хүнд энэ асуудал биш л дээ.

Avatar

бодлын хулгайч 2020-02-18 66.181.167.53

ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЛЭЭ ГЭЭД МАНГАРТААД БАЙХ ЮМ. ЕР НЬ СОГТУУГААР МАШИН ЖОЛООДСОН Л БОЛ 5 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГООД БҮХ НАСААР НЬ ЭРХИЙГ ХАСЧ 6 САРААС 1 ЖИЛ ШОРОНД ХОРИХ ХЭРЭГТЭЙ. ХУУЛЬ ЗӨӨЛДӨӨД БАЙНА. ЭНХИЙН ЦАГТ МОНГОЛЧУУД БИД ЧИНЬ СОГТУУЧУУДЫН ЗОЛИОС БОЛСООР БАЙНА. ҮҮНИЙГ ЗОГСООГООЧЭЭ. ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИАЧЭЭЭ. ҮХЭЭД ДУУСЛАА. ЯМАР ЯДАРГААТАЙ ЮМ БЭ…………………………………..

Avatar

Шийтгэл нь бага 2020-02-18 103.212.118.219

Архи уугаад жолоо барьсан л бол шууд 6 сар баривчилгааны явуулаад, тээврийн хэрэгслийг нь улсын орлого болгохгүй цагт тээврийн цагдаа яаж ч ажиллаад дийлэхгүй.. Зам тээврийн ослын тоо улам нэмэгдэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж