Бурхан Халдун ууланд авираад, буухдаа нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.02.18-нд нийтлэгдсэн

Бурхан Халдун ууланд авираад, буухдаа нас баржээ

Бурхан Халдун ууланд авираад, буухдаа нас баржээ

СОГТУУ ЖОЛООЧИЙН БУРУУГААС 16-30 НАСНЫ ГУРВАН ХҮН ГЭМТЖЭЭ

Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, энэ сарын 17-ноос 18-нд шилжих шөнө тус дүүргийн 11-р хороо, 100 айл буюу есдүгээр дэлгүүрийн урд замд T.Prius маркийн автомашины жолооч Д нь T.Corolla Rumion маркийн автомашинтай мөргөлдөж, ослын улмаас зорчигч 17 настай Г, 16 настай Э, 30 настай Ц нар гэмтжээ. Тэд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж. T.Prius маркийн автомашины жолооч Д-г согтуурлын зэрэг тогтоодог багажаар шалгахад 1.87 хувийн согтолттой гарсан байна. Түүнд  Зөрчлийн хэрэг үүсгэсэн бөгөөд  гэмтсэн хүмүүсийн гэмтлийн зэргээс шалтгаалан хариуцлага тооцох юм.

БУРХАН ХАЛДУН УУЛАНД АВИРААД БУУХДАА 35 НАСТАЙ ЭРЭГТЭЙ НАС БАРЖЭЭ

Харин Онцгой байдлын Ерөнхий газарт эрэн хайх, аврах нэг дуудлага бүртгэгджээ. Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн  Бурхан Халдун ууланд гарахаар таван хүн явжээ. Улмаар уулаас буугаад буух замдаа нийслэлийн харьяат 35 настай эрэгтэй Э нас барсан байна. Хамт явсан хүмүүс аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсний дагуу аймгийн Цагдаагийн хамтарсан баг очиж талийгаачийн цогцсыг Бурхан Халдун уулнаас буулгаж аймгийн төв рүү авч явжээ. Хамт явсан дөрвөн хүнээс мэдүүлэг авч байгаа аж.

ТРАНШЕЙНД ХОЁР ХҮН НАС БАРЖЭЭ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд энэ сарын 16-ны өдөр оройны 20.30 цагийн орчимд траншейнд хоёр хүн нас барсан байна гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Тус дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад эрэгтэй 43 настай Д, эрэгтэй 38 настай Э нар нас барсан байсан тогтоогдож Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгаж байна. Мөн маргааш нь буюу 17-ны өглөө 08.20 минутад Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нэгэн  дэлгүүрт хүн ухаангүй хэвтэж байна гэх дуудлага иржээ. Тус дуудлага мэдээллийг жижүүрийн бүрэлдэхүүн очиж шалгахад эрэгтэй 38 настай Б нас барсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд тус харьяа дүүргийн  цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж