Covid-19: Халдвар авагсдын 17 хувь нь эдгэж байна | News.MN

Covid-19: Халдвар авагсдын 17 хувь нь эдгэж байна

Covid-19: Халдвар авагсдын 17 хувь нь эдгэж байна

Covid-19: Халдвар авагсдын 17 хувь нь эдгэж байна

Шинэ төрлийн коронавирус буюу Covid-19 халдвараар өвчилсөн хүний тоо 24 цагийн дотор 1891-ээр нэмэгдэж, 72528 болсон бол нас барагсдын тоо 98-аар нэмэгдэж 1870 болжээ. Түүнчлэн сэжигтэй тохиолдол 1432-оор өсч 6242 болсон бол эдгэсэн хүний тоо 1701-ээр нэмэгдэж 12561 болсон байна. Халдвар авсан хүний тоог эдгэсэн хүний тоотой харьцуудахад дээрх халдвараар өвчилсөн хүмүүсийн 17 орчим хувь нь эдгэрч байна гэсэн тооцоо гарч байгаа юм. Харин нас баралт 2,5 хувьтай байна.

Хятадаас гадна халдварын хамгийн том голомт болоод буй Японы Ёкохама хотын боомтод саатуулагдсан “Diamond Princess” аяллын хөлөг дээрээс шинэ коронавирусийн халдвартай 99 хүн нэмж илэрсэн байна. Ингэснээр тус хөлгийн зорчигчид, ажилчдын дундаас илэрсэн халдварын тоо нийтдээ 454 болжээ. Хөлөг дээрх 3,700 хүний 1,723 хүнээс шинжилгээ авахад ийм үр дүн гарсан нь халдвар авагсдын тоо цаашид ч нэмэгдсээр байх боломжтой гэсэн үг юм.

Тус хөлгөөс АНУ, Австрали, Канад, Итали, Хонгконг зэрэг улсууд иргэдээ нүүлгэн шилжүүлж авахаар ажиллаж байгаа ба эхний ээлжинд АНУ 340 иргэнээ нүүлгэн шилжүүлээд байна. Тэдний 14 нь халдвар авсан тухай тус улсын эрх баригчид мэдээлжээ.

Эх сурвалж: CGTN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

цээгий 2020-02-18 202.126.88.60

Автобусны жолооч нарт баахан маск өгчих амны хаалтгүй иргэдэд 100 төгрөг нэмээд зарна биз

Avatar

Зочин 2020-02-18 192.82.70.218

Энэ гоё мэдээ байна

Avatar

Зочин 2020-02-18 192.82.70.218

Маш гоё мэдээ байна

Avatar

зочин 2020-02-18 66.181.189.184

Нийтийн тээврийн унаанд амны хаалтгүй (Mаск) хүнд үйлчлэхгүй байх журам гаргаж өгнө үү. Гадуур амны хаалтгүй явж байгаа улсуудад арга хэмжээ аваачээ, тэднийг 1000 төгрөгөөр торгож тэр мөнгөөөр нь амны хаалт өгч зүүлгэж байх,
Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө уриан дор амьдарцгаая.

Avatar

zochin 2020-02-18 202.131.227.51

Niitiin teevert amnii haaltgui hun oryylahgui gej medeeleed bsn shde. Gevch jolooch nar amnii haalt shaardah heregetei bna…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж