Covid-19: Халдвар авагсдын 17 хувь нь эдгэж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.18-нд нийтлэгдсэн

Covid-19: Халдвар авагсдын 17 хувь нь эдгэж байна

Covid-19: Халдвар авагсдын 17 хувь нь эдгэж байна

Шинэ төрлийн коронавирус буюу Covid-19 халдвараар өвчилсөн хүний тоо 24 цагийн дотор 1891-ээр нэмэгдэж, 72528 болсон бол нас барагсдын тоо 98-аар нэмэгдэж 1870 болжээ. Түүнчлэн сэжигтэй тохиолдол 1432-оор өсч 6242 болсон бол эдгэсэн хүний тоо 1701-ээр нэмэгдэж 12561 болсон байна. Халдвар авсан хүний тоог эдгэсэн хүний тоотой харьцуудахад дээрх халдвараар өвчилсөн хүмүүсийн 17 орчим хувь нь эдгэрч байна гэсэн тооцоо гарч байгаа юм. Харин нас баралт 2,5 хувьтай байна.

Хятадаас гадна халдварын хамгийн том голомт болоод буй Японы Ёкохама хотын боомтод саатуулагдсан “Diamond Princess” аяллын хөлөг дээрээс шинэ коронавирусийн халдвартай 99 хүн нэмж илэрсэн байна. Ингэснээр тус хөлгийн зорчигчид, ажилчдын дундаас илэрсэн халдварын тоо нийтдээ 454 болжээ. Хөлөг дээрх 3,700 хүний 1,723 хүнээс шинжилгээ авахад ийм үр дүн гарсан нь халдвар авагсдын тоо цаашид ч нэмэгдсээр байх боломжтой гэсэн үг юм.

Тус хөлгөөс АНУ, Австрали, Канад, Итали, Хонгконг зэрэг улсууд иргэдээ нүүлгэн шилжүүлж авахаар ажиллаж байгаа ба эхний ээлжинд АНУ 340 иргэнээ нүүлгэн шилжүүлээд байна. Тэдний 14 нь халдвар авсан тухай тус улсын эрх баригчид мэдээлжээ.

Эх сурвалж: CGTN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж