Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Испанийн алдарт дуурийн дуучин Пласидо Доминго нар Симон Бокканеграгийн дуурьд хамтран дуулж, дуурийн урлагт дурлагсдын сонорыг мялаажээ.
Дэлхийн дуурийн урлагийн амьд домог болсон Пласидо Доминго сонгодог урлагт зүтгэсэн 50 жилийн ойн тоглолтоо өнгөрсөн жил хийсэн билээ. Тэрбээр уг тоглолтдоо дэлхийн шилдэг 80 гоцлол дуучинтай хамтран дуулж байв. Түүний тоглоүлтод Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин, дуучин Ч.Бадрал нар мөн оролцож буй ажээ.
Дашрамд сонирхуулахад, 2012 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн залуу дуучдын олон улсын уралдааны тэргүүн байрыг Монгол Улсын дуучин Э.Амартүвшин, АНУ-ын дуучин Рос Костанцо нар эзэлж, энэхүү тэмцээний түүхэнд анх удаа хоёр ялагч тодорч байв.
Э.ЭГШИГЛЭН
Холбоотой мэдээ