Ирландын "Дэлчгэр шар" хочит, холимог тулааны супер од Конор МакГрегорын дараагийн боломжит өрсөлдөгчийн нэр тодорчээ. Ирланд тулаанч тэрбээр Диего Санчестай хүч үзэхийг хүсч байгаа аж.
Өнгөрсөн онд ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедовтой тулалдан аваргын бүсээ алдсанаас хойш албан бусаар зодог тайлаад байсантэрбээр сар хагасын өмнө дуулиан шуугиантайхан их спортдоо эргэн ирж, өрсөлдөгчөө хэдхэн секундын дотор буулган авсан билээ. Түүнээс хойш Ирланд тулаанчийн дараагийн өрсөлдөгч хэн байх тухай яриа тасраагүй байна.
Өнгөрсөн хугацаанд түүнийг дахин тулалдах тухай яриа хэд хэдэн удаа гарсан ч энэ нь зөвхөн түүний тулалдахыг харах гэсэн үзэгч, хөгжөөн дэмжигчдийнх нь "хүсэл" төдий байсан гэхэд болно. Конор МакГрегор карьерийнхээ турш 25 тулаанд орж 21 ялан, дөрвөн удаа ялагдал хүлээсэн билээ. Гэхдээ 21 ялалтынхаа 18-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан юм.
МакГрегорын дараагийн өрсөлдөгчөөр “тодорсон Диего Санчесын хувьд хэдхэн хоногийн өмнө Бразилын тамирчин Мишель Перейратай тулалдан, ялалт байгуулаад байгаа билээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 16-ны өдөр АНУ-ын Рио Ранч хотын Санта Ана Оддын төв цэнгэлдэх хүрээлэнд “UFC Fight Night 167” тэмцээний хүнд жингийн тулаан болж, Америкийн тулаанч, 38 настай Диего Санчес (13-4-0) өдгөө 26 настай Бразилын тамирчин Мишель Перейра (25-8-0)-тай тулалдсан билээ. Перейра тулалдааны явцад Санчесын толгойд хориотой цохилт хийсэн тул тэмцээний шүүгчид ялалтыг түүнд өгөөгүй юм.
Б.ЖАРГАЛ