“Rio Tinto” компани өнгөрсөн оны долдугаар сард Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусах хугацаа 16-30 сараар хойшилж, зардал нь 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэх төлөвтэй байгаа талаар анх албан ёсоор мэдэгдэж байв.
“Rio Tinto” компанийн Стратегийн төслүүд хариуцсан Ерөнхий менежер асан Ричард Боули шүүхэд өгсөн тайлбартаа Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил хойшлох тухай тус компани хөрөнгө оруулагчдадаа зарлахаас хэдэн сарын өмнө мэдэж байсан гэдгээ дурджээ. Тэрбээр “Rio Tinto” компани болон 2017-2019 онд Оюутолгой төслийг хариуцан ажиллаж байсан талаар "Financial Times" мэдээлсэн байна.
Оюутолгойн ордын нийт баялгийн 80 гаруй хувь нь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүнд орших бөгөөд энэ хүдрийн биет нь дэлхийн хамгийн өндөр зэс, алтны агуулга бүхий хүдрийн биетүүдийн нэгд тооцогддог. Тиймээс гүний уурхайн иж бүрэн цогцолборыг блокчлон олборлох орчин үеийн технологи ашиглан барьж байгуулахаар зорьж буй аж.
Блокчлон олборлох арга нь техникийн хувьд нарийн төвөгтэй боловч хамгийн аюул багатай, хамгийн үр ашигтай юм. Хюго Дамметтын Хойд Бүс дэх блокчлон олборлох арга нь Оюутолгойг урт хугацааны, тогтвортой үйлдвэрлэгч, дэлхийн зэсийн зах зээлд голлох тоглогчийн нэг болгоно.
Одоогийн байдлаар Оюутолгойн гүний уурхайд 14 километр урт хөндлөн хонгил баригджээ. Цаашид 1300 метрийн гүнд 200 км урт хонгил нэмж барьснаар Оюутолгойн ордын хамгийн гүн хэсгээс хүдрийг аюулгүй аргаар тээвэрлэх боломж бүрдэх юм.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ