Нисдэг тэргээр 50 тонн цас зөөвөрлөжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.18-нд нийтлэгдсэн

Нисдэг тэргээр 50 тонн цас зөөвөрлөжээ

Нисдэг тэргээр 50 тонн цас зөөвөрлөжээ

Жил бүрийн хоёр, гуравдугаар сард сургуулийн амралт эхэлмэгц Францын цанын баазууд хөл хөдөлгөөн ихтэй болдог ажээ. Францын өмнөд хэсэгт орших Пиренейн нуруунд өнгөрсөн долоо хоногт агаарын температур +10 хэмийн дулаан байсан байна.

Иймд энэ сарын 14-нөөс 15-ны хооронд хүүхдүүд болон эхлэн суралцагчдад зориулан өндөр уулнаас нийт 50 орчим тонн цасыг нисдэг тэргээр зөөвөрлөн, Пиренейн нуруун дахь Лучон-Суперепанниер цанын баазад хүргэжээ. Хэрвээ ийм арга хэмжээ аваагүй бол тус цанын бааз хаалга барихад тун ойртоод байсан аж. Орон нутгийн засаг захиргаа цас зөөвөрлөхөд нийт 5000 евро зарцуулжээ.

Өндөр уулнаас цас зөөвөрлөн авчирсныг шүүмжлэгчид олон байгаа аж. Тухайлбал, Европын Экологийн бүлгийн идэвхтэн О.Бастиан Францын телевизэд өгсөн ярилцлагадаа "Дэлхийн дулааралд дасан зохицохын оронд бид асуудлыг улам хурцатгаж байна. Бид эрчим хүч илүү их шаардагдах үйл ажиллагаа явуулж, дэлхийн дулаарлыг нэмэгдүүлдэг” гэжээ.

Эх сурвалж: ВВС
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж