Аравдугаар сарын 30: өдрийн гол үйл явдал | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Аравдугаар сарын 30: өдрийн гол үйл явдал

Хуучирсан мэдээ: 2015.10.30-нд нийтлэгдсэн

Аравдугаар сарын 30: өдрийн гол үйл явдал

Америкчууд Facebook-ийн эсрэг

 

Америкийн арван мужийн  хүмүүс уг сүлжээний эсрэг давтан гомдол гаргах сүүлийн өдөр нь өнөөдөр юм. Тэдний эхний гомдлыг шүүгчид гурван жилийн өмнө буцаасан юм. Тэд Facebook  тэдний амьдралын  тухай мэдээлэл цуглуулан реклам бэлтгэгч нарт худалдаж байсан гэж үзээд хохирлоо 15 тэрбумаар үнэлсэн байлаа. “Facebook”-ын орлого II улиралд $700 сая доллар байв. Түүний нэг хувьцааны үнэ 100 доллараас дээгүүр гарсан байв.

 


 

Уран гулгалтын Канадын Гран-при эхэллээ

 

Оросын тамирчин Елизавета Туктамышева уран гулгалтын Гран-при тэмцээний хоёрдугаар шатанд оролцоно. Энэ тэмцээн Канадад өнөөдөр эхэлж байна. Уран гулгагчдын нэр алдар хямдхан олдоггүй. Тэднийг дөрвөн настайгаас нь эхэлж хичээллүүлдэг. Анхны тэмцээндээ тэд 15 настайгаас оролцож эхэлнэ. Мөн маш сайн чанарын тэшүүр хэрэгтэй. Тэр нь одоо Орост 12 мянган рублийн үнэтэй аж. Тамирчид тэшүүрээ жил бүр солих ёстой. Тэшүүрийг ирлүүлэх үйлчилгээний зардалд 5000 рубль, хувцас нь 6000 рубль.  Сайн сургуульд 10 мянган рубль төлөх ёстой.  Гэмтэл бэртлийн эмчилгээ, энэ бүгд нь 11 жилийн дотор хагас сая рубль болж байна.

 


 

Рублийн ойрын ирээдүйг шийдэж байна

 

Оросын рублийн ойрын ирээдүй Төв банкных нь өнөөдрийн шийдвэрээс хамаарна. Тус банк бодлогын хүүгийн хэмжээг өнөөдөр нэрлэх юм. Оны эхнээс  Оросын төв банкбодлогын хүүгээ тав дахин буулгасан ба өнөөдөр тэр нь 11 хувь байгаа юм. Инфляцийн мэдээ нь хүүг өөрчлөхгүй үлдээх болно гэж шинжээчид ярьж байгаа юм. Ирэх сард үнийн өсөлт тогтворжих ёстой. Арванхоёрдугаар сард бодлогын хүүг 50 суурь  пунктаар буулгах ёстой.

 


 

Сватовод зэвсгийн агуулах дэлбэрэв

 

Сургууль, больница, орон сууцны 50 байшин, Украины хүчнийхний хяналтад байгаа Луганск мужийн Сватово хотод их бумны агуулах дэлбэрэх үеэр гэмтжээ. Мөн энэ үеэр хоёр хүн амиа алдаж, дөрвөн цэрэг шархадсан байна. Энэ тухай Луганск мужийн цэрэг-иргэний захиргааны дарга Георгий Тука мэдэгдэв.

 

Нийтдээ 5000 хүнийг аюулын бүсээс нүүлгэсэн бөгөөд болсон хэрэг явдлыг террорын ажиллагаа гэж үзэж байгаа гэнэ. Уг агуулахад өөнөөр галлах пуужингийн системийн 3,5 мянган тонн  сум байжээ. Цэргийн байгууламжийн гал гарсан талбай нь 9000 кв.м хүрч байна.

 


 

Хүүхэлдэйн киноны IX наадам Москвад нээгдэв

 

Өнөөдөр Москва хотноо хүүхэлдэйн киноны IX наадам гараагаа эхлэв. Зурмал, хөгжилтэй кинонууд ихээхэн орлого авчирдаг. Энд орлогын ихэнхийг тоглоом, хувцас ундаа зэргийн лицензийн бараанууд, цэнгээний  хүрээлэнгүүд авчирдаг. Энэ зах зээлийн лидер нь Америкийн Walt Disney компани юм. “Гүнжнүүд ба Микки Маус” гэхэд өнгөрсөн онд  уг компанид $8 тэрбумын орлого авчирчээ. Disney нь дэлхийн чансааны эхний зургаад ордог. Зөвхөн 7-рт Британийн гахай Пеппа орж нэг тэрбум долларын орлоготой байлаа. "Машаба Баавгай"YouTube дээр гурван тэрбумын оролттой бөгөөд орлого нь дөрвөн тэрбум рубль байлаа.

 


 

Обама Ассадыг үлдээхийг зөвшөөрөв

 

Фото: ТАСС

 

АНУ буулт хийж Сирийн ерөнхийлөгч Башар Ассадыг шилжилтийн үеэр засагтаа үлдэхийг зөвшөөрлөө. Одоо Австрийн Вена хотод 10 гаруй орнуудын Гадаад хэргийн сайд нар Сирийн асуудлыг зохицуулахаар  хэлэлцэж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Венийн уулзалтыг Ойрхи Дорнодын асуудлыг шийдэх “чухал боломж” гэж нэрлэв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-10-30 202.70.46.207

Энэ Америкыг яамаар ч юм дээ! Эсvл тэд манай гаригаас яваад таалагдсан гариг дээрээ очиж болдгvй юм байхдаа!

hun 2015-10-30 122.201.21.184

neg ulsiin udirdagchiig yahiig ny shiidej bdag davarsan sarmagchin be

Зочин 2015-10-30 202.131.225.197

Chinii helj baigaa uneheer unen USA EU giihan uneheer davarch baina