Хүүхдэдээ гар хүрсэн аав 103-т дуудлага өгсөн ч оройтсон байжээ | News.MN

Хүүхдэдээ гар хүрсэн аав 103-т дуудлага өгсөн ч оройтсон байжээ

Хүүхдэдээ гар хүрсэн аав 103-т дуудлага өгсөн ч оройтсон байжээ

Хүүхдэдээ гар хүрсэн аав 103-т дуудлага өгсөн ч оройтсон байжээ

Сэтгэл сэрдхийлгэм хүчирхийллийн хэргүүд ар араасаа хөвөрч, болдог л юм шиг чихний хажуугаараа өнгөрөөх болсоор бид багагүй хугацааг өнгөрөөж байна. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 15-ны өдөр 09.46 цагт Баянгол дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт 10 настай Е-г аав нь "гэрийн даалгавраа хийсэнгүй" гэсэн шалтгаанаар амь насыг нь хохироосон хэрэг гарсан.

Хэрэг гарах үед талийгаачийн хоёр эгч, нэг дүү нь хамт байсан бөгөөд аав нь түргэн тусламж дуудсан боловч харамсалтай нь оройтсон байжээ.

Нийслэлийн түргэн тусламжийн эмч цагдаагийн байгууллагад хандсан байна. Улмаар талийгаачийн аав Б-г сэжигтнээр татаж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж. Б нь 45 настай бөгөөд нэгэн хувийн компанид борлуулалтын менежер хийдэг байсан гэх мэдээллийг эх сурвалж өгөв. Тэрбээр хэргийн талаар мэдүүлэхдээ “Хүүгийнхээ толгой руу нь нэг удаа л хүчтэй цохисон” гэжээ.

НАМ ТАЙВАН АЙЛ БАЙСАН

Сэжигтэн Б-ийн амьдардаг наймдугаар хороо нь цагдаагийн хэсэгтэйгээ хамт байрладаг аж. Эндэхийн ажилчдын хэлснээр “Б-ийнх дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл. Өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл болон архидан согтуурч, зөрчил гаргалаа гэх ямар ч гомдол, мэдээлэл ирж байгаагүй. Нам тайван айл байсан. Ёстой гай нь л таарна гэдэг нь боллоо. Тэдний амьдардаг байр бусад байрыг бодвол сүүлд баригдсан шинэ байр болохоор гэмт хэргийн дуудлага мэдээлэл барагтаа ирдэггүй” гэлээ.  Одоогоор дээрх  хэргийг Баянгол дүүргийн хоёрдугаар хэлтэс үргэлжлүүлэн шалгаж буй юм.

ХҮҮХДЭДЭЭ ГАР ХҮРЭХ БУС ХАРИЛЦАН ЯРИЛЦАЖ ЧАДДАГ БАЙХ НЬ ХАМГИЙН ЗӨВ АРГА

Сэтгэл судлаач Д.Эрдэнэбаатар эцэг эхчүүд хүүхдэд гар хүрэх нь хүмүүжлийн буруу арга гэдгийг тодотгоод, “Энэ хүүхэд л буруу зүйл хийсэн учир би загнасан, үг авахгүй учраас би гар хүрсэн гэдэг тайлбар тавьж буруу хүмүүжлийн шалтгааныг хүүхэд рүүгээ чихдэг тохиолдол олон. Дээр нь хүүхдэдээ гар хүрчхээд "Би зодуулж л өссөн шүү дээ, зодуулж өсөөгүй хэн байгаа юм бэ" гэж өөрийгөө өмгөөлдөг.

Аав, ээжүүд хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд эзэмших ёстой гол чадвар бол хүүхдийнхээ үзэл бодлыг хүлээн авч, ойлгож, дэмжих юм. Өөрийнхөө үзэл бодлыг эргүүлээд хүүхдийнхээ үзэл бодолтой дүйцүүлж чаддаг байх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ харилцан ярилцаж чаддаг байх нь хамгийн зөв арга”  хэмээн онцолсон юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
119
ХарамсалтайХарамсалтай
11
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-18 8.20.126.170

Huugiihee tolgoi ruu huchtei tsohison baihdaa yah we.nilh amitaniig tolgoi ruu ni tsohij yasan ch blohgui geriin daalgawriig huuhed oilgohgui blood l hiih durgui boldiim .Haramsaltai yumdaa

Avatar

Зочин 2020-02-18 203.91.115.56

бөгсөн дээр ноь алгадаж бай аминаас хол

Avatar

zo 2020-02-18 43.242.241.218

Zoduulj uzehgui usnu gej yu baidiin zuw zodoldoo bugsundeer ni tavam salaa boob uguhgui yu

Avatar

Гадаадаас 2020-02-18 94.255.129.14

Амиа алдсан хүүхэд, Аминд хүрсэн хэрэг; хүчирхийлэл, зодуулах эдгээр зүйл гэрийн даалгавар хийлгэх арга мөн үү? Энэ 2 ямарч хамаагүй. Их даалгавар өгөх нь аллага хүчирхийлэлд хүргээд бна гэвэл хамааралгүй худал!
Энэ хүүхдэд гар хүрч болно гэж боддог хүн болгонд тохиолдох магадлалтай л зүйл!

Avatar

Sudlaach irgen 2020-02-18 202.9.47.53

Denduu ih hund programmaar hicheeluuleed baigaa..tiimees 3r angiasaa hicheelee oilgohguigees huuhduud hiih durgui boldog ..endees l buh asuudal uusdeg..surguuli deer bagsh nar gert aav eej ny zagnana..ingeed huuhed stresst orj humuujliin dogoldol bii bolj ehelne..tor zasag tooj baigaa um alga..tiimees ur huuhduudee baigaagaar ny hairlaj hamgaalgaae

Avatar

Гадаадаас 2020-02-18 94.255.129.14

Энд хүүхэд зодох битгий хэл гар Хүрч болохгүй гэдгийг ойлгох нь гол юм нь. Даалгавар ямар ч хамааралгүй!!!
Хүүхэд өөрийн биедээ хэнийг хүргэхээ өөрөө мэдэх эрх хүүхдэд байгаа. Тэр эрхийг зорчигдож байдаг. Энэ тохиолдолд хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан бна. Нэг цохилт хүчирхийлэл!!! Аминд хүрэх нь аллага!!! Юун гэрийн даалгавар!!!

Avatar

Зочин 2020-02-18 139.5.216.42

10 Jiliin hicheeliin programma’s oorchilmoor ymaaa arai dendvv ih daalgawaraas bolj iim deeree tulj bn

Avatar

Зочин 2020-02-18 66.181.161.117

hoorhiidee ene geriin daalgwaraa boliochee

Avatar

sad 2020-02-18 202.9.40.101

yasan hetsyy horvoo ve negen saihan onor ger byl ingeed syireh gej ene 1 gaitai tahal ch olon hynd gai bolj bna daa

Avatar

surguulinuraasai 2020-02-18 202.126.89.111

ene neg geriin daalgawar gedeg baliar yumnaas l bolj huurhii huu aluuljee. odoo ueiin geriin daalgawriig huuhed baitugai tom hun ch oilgohgui balai yum bdag bizdee. ter surah bichig zohiodog yumnuud n arai l amidralgui shuu neeree. huuhed bolgon matematikch boloh albaguishdee.

Avatar

Зочин 2020-02-18 66.181.179.180

Zoduulj ussun nuhduud l huuhdee zodoj bga. Zodoh ni huuhdee humuujuuleh hamgiin zalhuu, archaagui arga bolgoo. Undsiig ni uhahgui mortloo zugeer ovdoltoor ailgaad bolchih yum shig boddog jalga dovnii uzliig halii

Avatar

Vxhdb 2020-02-18 66.181.182.75

Gai n taaraad bh um bhgui huugee nohoi shig zodood alsan l bnshde er hun shig unenee helj chadahgui gulug tsarailsan etseg bn da baga yal avah l gej ….gants tsohison ch geh shig…

Avatar

Зочин 2020-02-18 83.185.33.24

24
Хүүхэд цохиулж үхчихээд байхад ийм юм бичиж ч бх гэж!!!
Хүүхдэд нэг удаа ч зөөлөн ч бай гар хүрч болохгүй!!!

Avatar

Zochin 2020-02-18 66.181.182.75

Novshiin etseg uuruu uhehgui yadgiin huuhed l um chin erhelj l baig bi huugee hicheeleer n shahdaggui taavaar n l daalgavar hiilgedeg

Avatar

монгол 2020-02-18 192.82.74.148

хѳѳрхийдѳѳ..Энэ аавыг буруутгамааргүй баина.Бас гэр бүлийн хүчирхийлэл ч гэж дэмийрмээргүй байна.Бид чинь үр хүүхэддээ үг хэлэхгүй бол эд чинь ямар хүн болж ѳсѳх вэ.Уг нь суран бүсээр хонго руу нь сайн ороолгоод авах байж дээ.Гай л таарч дээ.

Avatar

Гадаадаас 2020-02-18 83.185.33.24

Хэлэх Цохих 2 өөр!

Цохиж огт болохгүй! Нэг удаа ч цохиж болохгүй! Энэ үгтэй санал нийлэхгүй бгаа бол цохиж болохгүй дээр таны бодол эргэлзээтэй юм бна!

Avatar

Гадаадаас 2020-02-18 94.255.129.14

Чи хичирхийлэлд өртөж үхсэн хүүхдийг л хөөрхийлмөөр юм даа. Хүчирхийлнэ гэдэг өөртөө ч өрөөлд ч ийм гамшиг авчирдаг тул дэмжиж онт болдоггүй ө.х хөөрхийлөж бдоггүй юм!!!

хүчирхийлэл, зодуулах эдгээр зүйл гэрийн даалгавар хийлгэх арга мөн үү? Энэ 2 ямарч хамаагүй. Их даалгавар өгөх нь аллага хүчирхийлэлд хүргээд бна гэвэл хамааралгүй худал!
Энэ хүүхдэд гар хүрч болно гэж боддог хүн болгонд тохиолдох магадлалтай л зүйл!

Avatar

Гадаадаас 2020-02-18 94.255.129.14

Чам шиг хүүхэд хүчирхийлдэг / зоддог хүмүүс хүүхдийнхээ хөгжилд ямар их саад хийдэг хийснээ хтйсээр бгааг ойлгох нь л чухал.

Avatar

Зочин 2020-02-18 192.82.78.244

Hoorhii ur huuhdee alay gd alchaagui l baih estoi gai n taarchee

Avatar

Зочин 2020-02-18 202.126.89.157

Hoorhii nyalh amitan! Boginohon amidraliin suulchiin moch ni aidas huidseer duuren ongorch! Huug ni l orovdoj bna.

Avatar

Зочин 2020-02-18 202.9.46.109

Харамсалтай, нийгмийн стресс бухимдал их байна шүү дээ. Ард иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх тал дээр төр засаг юу бодож суудаг юм бол. Хичээл хийсэнгүй гэх шалтаг шалтгаан нь боловч хөөрхий аав олон үр хүүхдээ тэжээх гэж махарч мачийж л явсан байж таараа. Маш их харамсалтай байна.

Avatar

ээж 2020-02-18 202.5.205.22

УУраас бүх юм болно. Огцом хурц уур 3 минут үргэлжилдэг гэсэн судалгааны үр дүн байдаг.
Нийгмийн бухимдал, ажлын байрны дарамт, өр зээлийн шаналгаа даан ч их байна шүү.
уураа хянахад … стресс бухимдлаа тайлж сурахад мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн хичээх цаг болсон шүү.

Avatar

Зочин 2020-02-18 202.55.188.33

Эцгийг буруутгамааргүй байна. Золгүй явдал болжээ. Гагцхүү толгой руу нь цохидог буруу. б**с, хонго руу нь цохиж бай. Мэдээж ярилцах нь зөв. Гэхдээ хүүхэд ярилцсанаар асуудлаа шийдчихдэг бодгаль биш. Болох болохгүйн заагийг мэдүүлэхийн тулд зодох цохих хэрэгцээ зайлшгүй гардаг. Ялангуяа орчин цагийн хөгжингүй, боломж дүүрэн орчинд хүүхэд юм хэлэхгүй орхивол яг л гахай болчих гээд байдаг.

Avatar

Зочин 2020-02-18 150.129.143.43

Яадаг усан толгойт бнаа яаандаа

Avatar

Гадаадаас 2020-02-18 83.185.33.24

Хүүхэд цохиулж үхчихээд байхад ийм юм бичиж ч бх гэж!!!
Хүүхдэд нэг удаа ч зөөлөн ч бай гар хүрч болохгүй!!!

Avatar

Зочин 2020-02-18 203.91.118.182

гай л таарч дээ. өрөвдмөөр юм өөрийгөө бүх насаар нь яллачихлаа даа

Avatar

adf 2020-02-18 192.82.66.42

ene aav uuriigoo alchlaa. yostoi gai n taarna gej ene bh

Avatar

adf 2020-02-18 192.82.66.42

uur bolson tsag shu dee. huuhdiig zodoj bolohgui. bi zoduulj ussun gd huuhdeesee hariugaa avj bga yum shig zoddog humuus mer ser bdag.
bidnii ued bol bagsh nart demiirtlee algaduuldag bjee. shugamaar zoduulna. hargislal dund ussun.

Avatar

Зочин 2020-02-18 103.229.120.133

гай гай. Одоо ямар сонин цаг үе ирээ вэ? багадаа аав, ээж, багш нартаа мөн ч их загнуулдаг байсан. тэглээ гээд хүмүүжилтэй л хүн болсон. Мөрийтэй тоглож, баар, буудал хэсч, муу хүмүүстэй нөхөрлөж явсангүй. ААв ээж нь нь хүүхдүүдээ сайн хүн болоосой гэсэндээ л загнадаг юм ш дээ. архи, тамхи, хар тамхины хэрэг хэцүү байгаа үед хүүхдээ зэмлэхгүй гээд яах юм. Ийм юмыг гэр бүлийн хүчирхийлэл гэж хуцахаа болиоч. Аав, ээжийнхээ үгийг авдаггүй том толгойтой хүүхдүүд л архичин, тамхичих, хар тамхичин

Avatar

Sain bod 2020-02-18 66.181.168.155

Hey,
Naad arhichin tamhichin har tamhichid chini zoduulj osson nohduud chini yum bishuu. Odoo bid 2010 ond torson huuhduudiin talaarh asuudlig yarij bn,

Avatar

Зочин 2020-02-18 124.158.110.82

хүүхэд болгоны темпрамент өөр өөр байдаг. Зэмлэхгүй бол юмыг эргэцүүлж боддоггүй, гэмшдэггүй хүүхэд гэж бий. Тийм хүүхдийг эрхлүүлэх тусам эвдэрдэг.

Avatar

Гадаадаас 2020-02-18 83.185.33.24

Хүүхэд цохиулж үхчихээд байхад ийм юм бичиж ч бх гэж!!!
Хүүхдэд нэг удаа ч зөөлөн ч бай гар хүрч болохгүй!!!

Avatar

Зочин 2020-02-18 27.123.214.2

Араатан авиртай п**а вэ

Avatar

Зочин 2020-02-18 202.21.107.104

Энэ эцэг тэртэй тэргүй өөрийгөө яллачихсан. Гай таарвал хүний амь амархан шүү дээ. Тэвчээртэй байж сурцгаа аав ээжүүдээ.

Avatar

Гадаадаас 2020-02-18 83.185.33.24

Цохиж болохгүй гэдгийг сур!!! Ууртай үедээ Гарын хуруугаа ч бүү хүргэ!

Avatar

Зочин 2020-02-18 202.179.2.147

Зайлуул хүүхдээ алчихна гэж бодоогүй л байлгүй дээ. Одоо өөртөө ямар их харамсаж байгаагий нь төсөөлөхөд хэцүү санагдаж байна. Ганц цохилт тэгээд бүхэл бүтэн гэр бүл сүйрэх нь байна шдээ

Avatar

Зочин 2020-02-18 202.179.2.147

Зайлуул хүүхдээ а**а гээд алчихаагүй байлгүй дээ. Одоо өөртөө ямар их харамсаж байгаагий нь төсөөлөхөөс аймаар байна. Ганц цохилт, нэг бүхэл бүтэн гэр бүл сүйрч байна шдээ

Avatar

бөө 2020-02-18 202.131.253.66

Хаха. Хороо айл өрхийг мэдлээ юу? Тэрэн шиг худлаа юм байхгүй. Хороо байтугай хөрш нь мэдэхээ больсон цагшдээ.

Avatar

Зочин 2020-02-18 202.179.2.147

Яг тийм

Avatar

Зочин 2020-02-18 202.131.229.34

Муу пяхлу чинь өөрөө үлгэр жишээ сайн сайх амьдраагүй байж, хүүхдээсээ агуу зүйлс нэхэх хэн бэ, өөрөө үхүүл таарна.

Avatar

Лорд 2020-02-18 103.26.195.141

Xvvxed zoddog teneg uxamsaraa xezee geej xayanaa ene mongolchuud!

Avatar

nnm 2020-02-18 202.126.89.237

tiim Yum hiih yosgu hun gel hun altsnn l bdagshd. Yor ni zodoj asyydliig shiidseeer iim bdald hurch bgaan. huurhi huu

Avatar

Зочин 2020-02-18 150.129.142.111

Um maani bad me hum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж