Ноён уулаар санал хурааж чадсангүй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ноён уулаар санал хурааж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2015.10.30-нд нийтлэгдсэн

Ноён уулаар санал хурааж чадсангүй

18:15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ноён уулыг тусгай хамгаалалтад авах эсэх асуудлыг шийдвэрлэх байсан ч гишүүдийн ирц хангалтгүйгээс санал хурааж чадсангүй. Мөн гишүүдийн ойлголцол хол байгаа тул ирэх долоо хоногийн УИХ, байнгын хороогоор хэлэлцэх асуудалд Ноён уулын асуудлыг багтаахгүй, харин энэ хооронд бүх талын төлөөллийг багтаан хэлэлцүүлэг хийх шаардлага байна гэж УИХ-ын дарга үзлээ.

Харин дээрх шийдвэрийг гаргахаас өмнө Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах эсэх асуудалтай холбогдуулж гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын дэд дарга Л.Цог:  Гацууртын ордыг бид буцаагаад явуулсан нэмэргүй дахиад оруулж ирж байна, ингэхдээ өөр халхавчтай орж ирж байна. Гегелийн нэг үг бий, хүн төрлөхтний хамгийн адгын араншин бол эх орноо тонон дээрэмдэх гэж үг бий. Энд асуудал байгаа. Нинжа нараа дийлдэггүй Монголын төр гэж хаашаа харсан юм байна вэ. Гадныхан төргүй л гэж ойлгоно. Энийг улиглаад сууж болохгүй.

Төсөв болохгүй болохоор л алтны ордоо ашиглах юм ярьдаг. Оюутолгойн баримтын шалгалтын дүнг бид мэднэ. 3 миллиард долларын асуудал байгаа, Монгол Улсын төсөвтэй тэнцэнэ.

Ноён уулыг хамгаалалтад авах нь зүйтэй, гэхдээ бүтэн авах нь зөв. Дутуу авснаас хэл ам үүсээд байна. Алтаа олборлоод сайхан болчихно л гэсэн хаа байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Тусгай хамгаалалтад авна гээд оруулаад ирэх нь сайхан ч хөвөнд чулуу боогоод оруулаад ирсэнтэй л адил байна.

Алтны татварыг бууруулаад, Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар сайхан болно гэсэн, гэтэл энэ зунжин ган боллоо. 300 гаруй аж ахуйн нэгж алт ухаад төсвийн орлогыг яаж нэмэгдүүлэв. Асуухаар алтны үнэ дэлхийн зах зээлд унасан гэдэг тайлбар хийгээд сууж байгаа. Баялагаа тасралтгүй зөөж байгаа ч татварт орж ирж байгаа юм нь бага байна.

Засгийн газрын “Сентерра гоулд”-тай хийж байгаа хэлэлцээрээр Монголд орж ирэх юм нь маш бага л байна. Хэн нь хэлчих вэ, 50 тонн алтнаас 1 тонн нь Монголд үлдэх юм л яригдаад байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Ноён уул нь хүн амын нягтаршил ихтэй, түүх соёлын арвин их олдворууд байдаг газар судалгаа нь байна. Ноён хатангүйгээр байж болдог юм уу. Үзэл баримтлалаасаа ухарсан юм харагдаад байна.  

УИХ-ын гишүүн Г.Уянга: Ноён уулыг хатантай нь, үр хүүхэдтэй нь хамт хамгаалах асуудлыг оруулж ирвэл дэмжинэ. Сүүлийн үед “нинжа” оруулдаг арга дэлгэрээд байна. Ер нь энэ асуудлыг цогцоор нь яръя, томоохон хэлэлцүүлэг хийе. Нэртэй эрдэмтэд байна, олон улсын байгууллагууд судалгаагаа ирүүлчихсэн байна. эдийн засгийн үр ашиг, түүх археологи гео тогтоцынх нь асуудлыг бүхэлд нь багтаагаад хэлэлцүүлэг хийе. Үүний дараа дахин оруулж ирвэл ямар вэ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Ноён уул орчмыг нь тусгай хамгаалалтад авахыг дэмжихгүй хэн байх вэ. Зэрэмдэглэж авч болохгүй. Зүүн, баруун тийшээ шугам татсан байна лээ. “Сентерра гоулд”-д үйлчилсэн байдлаар оруулж ирж болохгүй. Ул суурьтай хандмаар байна.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Асуудлыг хэлэлцэхийг дэмжиж байна. Дөрвөн асуулт асуухад хоёрыг нь хариулаагүй. Нэг дээр нь ойлгомжтой хариулт авч чадсангүй. Яагаад зарим газрыг хамгаалалтад авсангүй вэ гэхээр “Нинжа” нар түйвээгээд байгаа хэсгийг хамгаалалтад авч байна” гэж хариулах. Гэтэл өөр нэг газар руу нь “нинжа” орохгүй гэх баталгаа байгаа юм уу.

Засгийн газар хариултаа бодож өгмөөр байна, би тэнд нь бужигнуулчихая, чи сонгогчиддоо очоод хариулчих гэсэн байдлаар хариулт өгч байна.

Бүтнээр нь авчихаж болохгүй байгаагаа ул үндэстэй тайлбарлах хэрэгтэй байна. Хорт бодистой холбоотой технологи яаж явах вэ гэдгээ тайлбарлах. Бүхлээр нь хамгаалалтад авах эсэхийг шийдэж болох байлгүй дээ, нэгэнтээ УИХ-д өргөн мэдүүлсэн учраас холбогдох байнгын хороо нь шийдвэрээ гаргачих боломжтой.

Ийн гишүүд саналаа хэлсний дараа чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ.


17:20

Тусгай хамгаалалтад авах газарт лиценз байна уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-аас Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах шийдвэр гаргасан, мөн тус ордод төр 34 хүртэл хувь эзэмших хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг УИХ-аар хэлэлцэж байгаа юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх төсөлд Ноён уул орчмын 11 мянган га талбайг улсын тусгай хамгаалалтад авахаар заагаад байна. Хамгаалалтад авахаар болсон нь Хүннүгийн үеийн булш бунхныг хамгаалахтай холбоотой. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Ноён уулыг тусгай хамгаалалтад авахыг дэмжиж байна. Хэнтийн нурууны усны хаалт бүхий хамгаалалт бас үүнд хамаарна. Нутгийн хүний хувьд маш олон компани энэ газар алтны хайгуул хийхээр зөвшөөрөл авсанд эмзэглэдэг. Гацууртын ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг “Сентерра гоулд” компани 5 лиценз авсан байдаг. Үүнээс Бороогийн ордын нөөц дууссан учраас одоо 4 лиценз бий. Сүжигтэйд түүхэн дурсгалт олдворууд бий. Тусгай хамгаалалтад авах газарт лиценз байна уу. Давхцал үүсэх үү” гэлээ.

Уул уурхайн сайд Р.Жигжид: Хамгаалалтад авахаар санал болгож байгаа 11 мянган га талбайд 6 тусгай зөвшөөрөл бий. Үүний 2 нь хайгуулынх, 4 нь ашиглалтын зөвшөөрөл. Сүжигтэй нь хүннүгийн бүлэг олдвортой нь холбоотой

“Сентерра гоулд”-ын нэг лиценз хамгаалалтад авсан талбайд орж давхцаж байгаа. Энэ талаар яриа хэлэлцээр эхлүүлсэн, хуулиараа нөхөн төлбөр хийх, эсвэл талбайг нь сольж болно.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Ноён уулаа тэр чигээр нь тавьж туух гэж байсны хажууд бас яах вэ, талыг нь ч болов хамгаалах нь. Олборлолт явуулснаар хүнцэлийн хор гэдэг хор агаарт дэгдэж аюултай байдалд орно. Пүрэвсүрэн эрдэмтний гаргасан судалгаа байна.  Хараа, Ерөө голыг дагаж амьдардаг Дархан, Сэлэнгийн иргэд хордохгүй гэх баталгаа байна уу. Ёроолгүй алтнаас ёроолтой зэс дээр гэж үг бий. Булш бунхан ухна гэдэг хийморь сүлдэнд ч аюултай.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Ашиглалтын лицензтэй аж ахуйн нэгжид хэчнээн хэмжээний нөхөн олговор өгөх тооцоо гарсан бэ?.

Уул уурхайн сайд Р.Жигжид: Тусгай хамгаалалтад авч байгаа газар нутаг дотор 6 тусгай зөвшөөрөл бий. Тооцогоор бол хайгуулын ажлын зардал 97.7 сая, тусгай зөвшөөрлийн төлбөр нь 88.7 сая, нийт дүнгээрээ 186.4 сая төгрөгийн нөхөн төлбөр бидний гар доор байгаа баримтад байна. Гэхдээ үүнийг татвар зэрэг холбогдох газруудын мэдээлэлтэй тулгаж нягтлах шаардлага бий.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2015-10-30 122.201.22.156

Ноён уулаа бүхэлд нь хамгаалалтанд ав яасан ууж идэж ханадаггүй хувалзанууд вэ. Буруу бодлого явуулаад эх орныг минь өрөнд оруулаад байгаа нөхөд тун удахгүй үйлийн үрээ эдлэнэ ээ та нар нинжа нэртэй гадны гар хөл болсон ноход ч гэсэн болимоор юмаа.

Нинжа нартай тэмцэх турш***** 2015-10-30 103.26.193.78

http://edition.cnn.com/videos/world/2015/10/28/brazil-amazon-deforestation-raid-darlington-pkg.cnn/video/playlists/trending-video/ Энийг үзээрэй. Бразилд ингэж тэмцэж байна. Манай тусгайгийнхныг Ноён уулыг хамгаалахад ашиглах хэрэгтэй

Зочин 2015-10-30 43.242.243.162

В.Маяковскийн нэг үг байдаг "Болдогсон бол хүнд суртлыг чононоос дутахгүй хэмлэх юмсан" үүн шиг Улс төр гээч балиар юмыг чоно шиг урж тастан хаях юмсан Олон жилийн баялаг түүхтэй Монголын геологи уул уурхайн салбарын толгой дээр энэ Р.Жигжид гэдэг УЛС ТӨРЧ зайдагнаж байгаад ёстой ой гутах юм ТҮЙ ! Уул нь энэ Р.Жигжид дуракаас өөр мэрэгжлийн боловсролтой залуучууд энэ салбарт байж л байгаа даа

ghjnb 2015-10-30 202.179.10.150

Ноён уулыг сүйтгүүлэх асуудлыг өнгө засал хийсэн нэр хаягаар хичнээн ч удаа оруулаж ирэвдээ,эндэхийн алтыг эх орноо зарахаас өөр арга байхгүй бол бид өлсөөд ч гэсэн хорвоог туулая,эцсийн дүндээ бидэнд алт ЖИГЖИД ХОЁР ХЭРЭГГҮЙ,ЭХ НУТАГ УУЛ УС ГОЛ ГОРХИ МААНЬ ХЭРЭГТЭЙ,одоо энэ хүнийг харахлаар нүд дургуй хүрэх боллоо,энэ хүн ноён ууланд ямар өс хонзонтой хүн хаанаас гараад ирэвээ,ЖИГЖИД-ээс гадна цаана нь бурантагыг нь залж байгаа этгээд байж таараа,эх орноо боддог гишүүддээ баярлаж байна,газар нутгыг минь бүрэн бүтэнээр нь төрийн хамгаалалтанд авах болтугай.

Зочин 2015-10-30 103.229.121.221

Ер нь бид нэг юмыг сайн судлах хэрэгтэй канадад сууж байсан элчин сайдууд монголдоо ирээд канадын уул уурхайн компануудад ажиллаж тэдэнд үйлчлээд байна тэднийг элсүүлээд авчихсан юм биш биз анхны элчин сайд Сандаг бороод удаах элчин сайд Батсүх Оюутолгойд гэх мэтээр энэ сонирхолтой шүү

Zocnin 2015-10-30 103.26.194.201

Haaд дарга нар чинь юу ч мэдэхгуй доод хурган дарга нарынхаа угээр л явж байгаа энэ байдлаараа энэ ухэр монголчууд хогжихгуй ээ ардчилалыг 20 жил дэмжлээ эсвэл одоо еронхийлогчийн засаглал хэрэгтэй эсвэл ардын намдаа саналаа дараагийн сонгуульд огоорэй

Зочин 2015-10-30 103.26.195.123

Ухуулаад л байдаг, ухуулаад л байдаг, улам ядуураад улам дампуураад, одоо бүр хэдэн үеэрээ өрөнд орчихлоо. Нэмж ухуулах л юм яриад байдаг, 2017-2018 он гэхэд бүрэн дампуурах дүр зураг хэдийн дэлхий нийтэд ил тод болчихлоо. Хэрэв энэ маягаар явбал ямар гээчийн аюул нүүрлэх талаар хэн ч ярихгүй дуугарахгүй, зөвхөн цааш хэрхэн хэнээр алийг ухуулах талаар л яриад байдаг ... Энэ бол жинхэнэ мөхөл рүү чиглүүлэн түлхэж байгаа хэрэг гэдгийг түмэн олон анхааралтай, тэвчээртэйгээр харсаар ажигласаар л байгаа шүү дээ. Юу гээчийн ёр шүглэсэн болоод Монголын Төр ингэж эмгэнэлтэй дүр төрхийг харуулаад байна аа

Зочин 2015-10-30 42.82.183.49

hinshuu ganbaa basyu geed sumraad unavaa.yadaj baihd bas muhar susegtei mongolchuudaa yaaj uher tsarialuulhaa ih sain gadarlnaa ene

Зочин 2015-10-30 202.179.28.36

С.БАЯРЦОГТ БА ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙХ ГЭЖ ЮУ ВЭ. С.Баярцогт гэж хэн бэ? Хамгийн 1-рт Социализмын үеийн МХЗЭ-ийн Төв Хорооны том дарга, байгууллагыхаа хөрөнгийг идэж баяжсан “Комсомолец”, Ааваа, Ээжээ би шудраг шулуун хэвээр байгаа шүү гэж УИХ-ын индрээс уйлагнадаг “нялх Сэнгүүм”. Баярцогт үнэн нүүр царайгаа нуухын тулд АН-д дагаар орж амжилттай жүжиглэн Оюутолгойг минь гадныханд зарж баяжан гадаадад офшoр дансанд байгаа 1сая ам. доллараа хүртэл саналгүй мартачхаа хүртэл баяжсан , өөрийгээ Хятадын иргэн гэж үздэг,бүр албан ёсоор бүртгүүлдэг “төрөөс төрсөн тэрбумтан” . Энэ үеэс бүр илэрхий биеэ тоож Оюутолгойн үр ашгийн 71%-ийг МУ авахаар шийвэрлэсэн гэсэн сурталчилгааг гадаад эзнийхээ заавраар явуулж энэ бүхэнд нь шүүмжлэлтэй хандсан хүн бүрийг залуу , ахмад ялгалгүй юм мэдэдгүй, харанхуй тэнэг, хөгшин зөнөг, юм уншицгаа гэх мэт элдэв янзаар доромжилж эхэлсэн, одоо бүр Баярцогтыг бусдаас ялгах салшгүй онцгой зан чанар Атрибут нь болсон байна. Ахиулж жаахан харвал хэрэвээ өөрөө юм уншдаг нь үнэн бол уншсанч юүч ойлгодоггүй ойворгон бололтой. Оюутолгойн асуудлаар Ганбаатартай мэтгэлцэнэ гэж гарч ирээд өмднийхээ халаасанд 2 гараа хийчсэн юугаач оролдоод байгаа юм тайзан дээр хавчигнан Ганбаатарыг юм мэдэдгүй гэж дайрав, Бямбасүрэн гуайд би 20000 хувьсагчтай тоо боддог гэж онгироод мад тавиулж олны доог болов, Нямдорж, Лүндээжанцан нарын ахмад хуульчдыг хөгшин зөнөгүүд юм уншиж бай гэж дүвчигнэв. Инэгэхэд манай хуулийн сургуулиуд Лүндээжанцангийн бичсэн сурахуудыг л гололдог гэсэн Баярцогт эрхэмч гэсэн тэгэж л хуулийн мэрэгжил эзэмшсэн байх. Ишиг эврээ ургахаао эхийгээ мөргөнөө гэж. Үүнийгээ Баярцогт өөртөө итгэлтэй байгаа гэж ойлгодог бололтой. Тэнэгхэн бухан бяруу минь өөртөө итгэлтэй байна гэж үүнийг хэлдэггүй юм. Манай их гүүшүүд их төлөв “ мөхөс би чадан ядан ингэлээ, тэглээ” гэж бичсэн байдаг. Жишээ нь: Их гүүш Б.Ренчин нэгэн номыхоо орчуулгын төгсгөлд “ ...ийг уулын цагаан өвгөн би чадан ядан орчууллаа” гэж төгөсгөсөн байдаг. Энэ үгийг нь уншсан хэнд гэсэн бахархах сэтгэл төрнүү гэхээс үнэхээр чадан ядан орчуулсан юм байхдаа гэж бодохгүй. Үүнийг л өөртөө итгэлтэй байна гэдэг. Өөр нэг жишээ. Би эр хүний нүд булаам сайхан бүсгүй гэж өөртөө 100% итгэлтэй хүүхэн “ намайг хэн тоохов дээ” гэж хэлдэг гэдэг. Ийм жишээг би бас харж байлаа. Царай зүс, бие бялдар, авъяас билиг,ухаан хосолсон 20-р зууны монголын сайхан бүсгүй Цогзолмаа гуай нэгэн ярилцлагадаа “ Намсрай намайг яаж тоож суусан юм болдоо” гэж байна билээ. Нээрэн Намсрай яаж Цогзолмааг тоож суусан юм болдоо гэж бодох хүн байх боловуу. Үүнийг л өөртөө итгэлтэй байх гэдэг юм. Харин өөртөө ямарч итгэлгүй хүн Баярцогтийн адил хоосон өөрийгээ дөвийлгэх гэж хүний элэг доог болж явдаг. “Омог бардангуйн өндөр шилэнд оюун ухааны ус чиг тогтодгүй” Данзанравжаа гэдэг билээ.

Зочин 2015-10-30 103.26.195.123

бяруу болоогүй баярцогт бухын баасаар бааж байна, удахгүй хосоо суга татуулж хол оо очиж хэвтэх биз

Геологч 2015-10-30 122.201.22.230

Сайд андуураад байна шүү. Яаж ч бодсон 186 сая доллар шүү. 186 сая төгрөгөөр ийм орд дээр нөөц тогтооно гэж хэзээч байхгүй.

Зочин 2015-10-30 103.229.121.3

Бидний үеийнхэн өөрсдөө идэж уугаад хөгжөөд гавьсан юмгүй монголын баялгийг юу ч үлдээлгүй

Зочин 2015-10-30 202.179.11.186

gazar nutagaa uhahguigeer amidrah arga alga uu?...

ыөи 2015-10-30 103.26.195.8

Ноён уулын нинжа нарыг бас нэг мафи бөх гишүүнии бөх дүү удирдан рэкэтлэнэ

Баабар ингэж өгүүлэв 2015-10-30 202.180.220.72

Зэрлэг өрнөд дахь нэг жижигхэн тосгон. Манайхаар бол Зүүнхараа хавьцаа л юм уу даа. Тэндэхийг бужигнуулдаг нэг дээрэмчин, *****, хавийгаа донсолгосон эрүүгийн хүнд гар байжээ. Тосгон мань эрийн гарт, аль дуртай хүүхнээ хүчиндээд л, хэний ч хамаагүй эд хөрөнгийг булаагаад л, эсэргүүцсэн нэгнийг нь шулуухан буудчихдаг эр. Манайхаар бол жишээ нь Баянголын Эрдэнээ ч юм уу даа. Энхбаяртай жиших гэхээр арай ч зэрэглэл доогуур юмаа. Гэхдээ амьсгаа нь нэг л дээ.

Зочин 2015-10-30 122.201.21.74

УУЛ УУУЛРАЙН АССИАЦИЙН ТЭРГҮҮН АЛГАА ДАМБА НАР НИНЖАА ОРУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГАА ГЭСЭН.

Zochin 2015-10-30 150.129.140.125

Jigjid chi unen medee toocoogui baigaa mertlee naad humuuseeree shiidver garguulval aryg daah yum baih daa. Hudal medeelel egsen huntei huuliin hariaclaga toocoh eder ireh l baih shuu....

88671597 2015-10-30 112.72.12.215

ОХУ, ЗХУ болон СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР incorvuz@mail.ru Утас:88671597