Snoop dogg-той дуулах монгол залууг хайсаар…

Хуучирсан мэдээ: 2015.10.30-нд нийтлэгдсэн

Snoop dogg-той дуулах монгол залууг хайсаар…

Дэлхийн од Snoop Dogg-той хамтран дуулах монгол, авьяаслаг залууг хайх аян эхэлжээ. “Бид Монголдоо хайртай” төслийг “VTV” телевизээс хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд дэлхийн од Snoop Dogg-ын хамтрагч, продюссер DCAT-тай уран бүтээл хийх боломжийг олгох юм байна. Гол нь Монголоос дэлхийн од төрүүлэх зорилготойгоор энэ төслийг хэрэгжүүлж байгаа аж.

Уралдааны ялагч нь продюссер DCAT-ын All or nothing дууг дэлхийн од Snoop Dogg-той хамтран дуулах боломжийг олгох юм байна. Мөн Монголын шилдэг продюссер, нэртэй студитэй олон ангит кино болон клипэн дээр хамтарч ажиллах нэг жилийн эрхийн эзэн болно. Мөн ивээн тэтгэгчийг ч шийдэж өгөх юм байна.

Авьяаслаг залуусыг 11 дүгээр сарын 1-4-ний хооронд бүртгэхээр болжээ. Уг төсөл ирэх оны нэгдүгээр сараас дэлгэцээр гарч эхлэх бөгөөд долоон үе шаттай үргэлжлэх юм.

Уралдааны шүүгчээр Монгол реппэр Gee, “Киви” хамтлагийн ахлагч Ука, АНУ-ын хөгжмийн продюссер DCAT, “Sweetymotion” хамтлагийн дуучин Сарнай, “Люмино” хамтлагийн дуучин Баажий нар ажиллана. Харин зочин шүүгчээр дуучин Ариунаа, Наран, “Харанга”-ын Лхагвасүрэн, “Никитон”-ын Бачка, продюссер Чинбат, Сэрчмаа, Ангирмаа гээд рок попын “акул”-ууд ажиллах юм байна.


М.КЕЙТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж