Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар нэлээд хэл ам дагуулан томилогдож ирсэн З.Балдандугар гэгчийг тойрсон балаг дуусахгүй нь. Тэрбээр ажлаа авангуутаа тухайн эмнэлгийн эмч нарыг онцлон халж, оронд нь Ачтан эмнэлэгт ажиллаж байсан хүмүүсээр сэлгээ хийсэн буруутай үйлдэлийг нь шүүхийн байгууллага тогтоочихсон байгаа.
Гэтэл барцад нь дуусдаггүй З.Балдандугар даргын шившигт үйлдлүүд ар араасаа дэлгэгдсээр байна.
- 2019 онд үр бүтээмжтэй ажилласан эмч, сувилагчдад буцалтгүй тусламж, мөнгөн урамшуулал олгох тушаал гаргахдаа өөрийнхөө нэрийг гаргаж, өөртөө эмч сувилагчдаас илүү дүнтэй буцалтгүй тусламж олгосон.
2. Ажилчдын нийгмийн асуудлыг дэмжих үүднээс түлээ нүүрсний урамшуулал олгохдоо мөн л өөрийнхөө нэрийг оруулсан.
3. Өөрийнхөө шинэ томилсон ажилчдад хугацаанаас нь өмнө цалин дээр нь ур чадварын нэмэгдэл олгосон
ЭХ СУРВАЛЖ: MANAN.MN
Холбоотой мэдээ