Оросын бизнесмен Николай Сторонскийн хөрөнгийн хэмжээ 1,6 тэрбум ам.доллар болсныг "Forbes" мэдээллээ.
Николай Сторонскийн финтех-стартап Revolut саяхан ээлжит хөрөнгө таталтаа хийсэн бөгөөд Forbes-ийн тооцоогоор хөрөнгөө зургаан тэрбум ам.доллараар өсгөх ажээ. Босгосон хөрөнгийн хэмжээг ирэх долоо хоногт албан ёсоор зарлах юм.
Revolut-ийг үүсгэн байгуулагч Николай Сторонский нь компанийн 30 орчим хувийг эзэмшиж байгаа нь 1,6 тэрбум ам.доллар болж байгаа аж.
Өнгөрсөн 2019 оны Forbes-ийн жагсаалтаар Николай Сторонскийн хөрөнгө 500 сая ам.доллар байжээ.
Холбоотой мэдээ