Худалдааны салбар хамгийн их дээрмийн халдлагад өртөж байна | News.MN

Худалдааны салбар хамгийн их дээрмийн халдлагад өртөж байна

Худалдааны салбар хамгийн их дээрмийн халдлагад өртөж байна

Худалдааны салбар хамгийн их дээрмийн халдлагад өртөж байна

Худалдааны салбарын объетуудад хамгийн их дээрэм гарч, хулгайд өртөж байна хэмээн Оросын "Delta Системы безопасности" компани РИА Новости-д мэдээлжээ.

Өнгөрсөн 2019 онд Шуурхай хариу үйлдлийн багийнхны дуудлага аван ажилласан 500 мянга орчим хулгайн болон халдлагын гэмт хэргийн тоо бүртгэлд үндэслэн ийм дүгнэлт гаргасан байна.

"2019 онд Шуурхай хариу үйлдлийн багийн дуудлагын 37%-ийг худалдаа, наймааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сүлжээний объектуудад гарсан хэрэг эзэлжээ. Энэ 37 хувийн гуравны хоёр нь жижиглэнгийн худалдааны дэлгүүр байжээ. Хүнсний дэлгүүрүүдийн хулгайн хэрэг 15%-ийг эзэлж байна” хэмээн "Delta Системы безопасности" компанийн тайланд дурдсан байна.

Кафе, ресторан, хоолны газарт ийм төрлийн гэмт хэрэг 2019 онд 11 орчим хувь, банк, зочид буудалд 3-4 орчим хувь бүртгэгдсэн байна. Эдгээр газарт ихэвчлэн бэлэн мөнгөний кассын машиныг дээрэмддэг ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж