Хуучирсан мэдээ: 2015.10.30-нд нийтлэгдсэн

“Universe Best Songs” наадмын оролцогч тал бүрийн авьаястай жүжигчин, дуучин угтаа бол эдийн засгийн харилцаа, дипломатч мэргэжилтэй Ч.Очгэрэл өдгөө гурван хүүхдийн ээж болсон. “UBS” телевизийн “Мартагдашгүй намар”, “Содура” хэмээх бүтээлд тоглосон тэрбээр хатны дүрээр дахин үзэгчидтэй уулзах юм гэсэн.

Саяхан СГЗ Л.Балхжавын тоглолтонд "Содура" киноны дууг дуулж тайзнаа гарсан бүсгүй алга ташилт чамгүй хүртэв. Тус телевизийн шоунд оролцогсод энэ дууг олонтаа сонгон дуулах болсон нь ихэд таалагдсаны шинж биз ээ.

Алдарт эхийн одонд ойрхон яваа бүсгүйн аятайхан харагдаж буйг харсан хүмүүс шагшиж байсан шүү.

ЭХ СУРВАЛЖ: WWW.GRANDNEWS.MN

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж