eBay коронавирустай холбоотой бичиг бүхий пудволкуудыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2020.02.17-нд нийтлэгдсэн

eBay коронавирустай холбоотой бичиг бүхий пудволкуудыг хориглолоо

eBay коронавирустай холбоотой бичиг бүхий пудволкуудыг хориглолоо

Аймшигт өвчин дэгдэж олон мянган хүний амь нас хохирч байхад түүгээр нь доог тохуу хийх хүмүүс бас байх юм. Сүүлийн үед коронавирустай холбоотой хөгжилтэй ч гэмээр, хөгийн ч гэмээр бичигтэй олон пудволкууд худалдаанд гарч, олон улсаас түүнийг нь асар ихээр захиалж байна. Үүнд эмзэглэсэн цахим  худалдааны eBay компани коронавирусийн талаар бичигтэй пудволкнуудыг зарах болон захиалахыг хоригложээ. Харин Amazon сайт одоохондоо энэ талаар арга хэмжээ аваагүй байна.

Жишээ нь Amazon цахим худалдааны сайт дээр "хөгжилтэй эрэгтэй пудволк" гэсэн хэсэгт "Би коронавирус 2020-ийг давж гарсан" хэмээх бичигтэй пудволк 12 өнгөний сонголттойгоор 10.99 паундаар зарагдаж байна. Мөн өөр нэг эмэгтэй цагаан пудволк дээр "Коронавирустай" гэж бичсэнийг 11.99 паундаар зарж байна.

eBay сайтын төлөөлөгчийн мэдээлснээр тус сайт олон хүнийг эмзэглүүлсэн аюулт өвчин, байгалийн гамшиг, алан хядах ажиллагааг санагдуулам бараа түгээж хүндэт үйлчлүүлэгчдийнхээ зовлонгоор жаргал хийхгүй хэмээгээд тус пудволкнуудыг хоригложээ.

Эх сурвалж: dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж