АТГ: С.Төмөрбат шүүгч хөрөнгө орлогоо мэдүүлээгүй

Хуучирсан мэдээ: 2020.02.17-нд нийтлэгдсэн

АТГ: С.Төмөрбат шүүгч хөрөнгө орлогоо мэдүүлээгүй

АТГ: С.Төмөрбат шүүгч хөрөнгө орлогоо мэдүүлээгүй

Авлигатай тэмцэх газар албан тушаалтнуудын 2019 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг улсын хэмжээнд зохион байгууллаа.

АТГ-т мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 290 албан тушаалтнаас /УИХ-ын гишүүн-1, Монгол банкны дэд ерөнхийлөгч-1, Ерөнхий консул-1, Ерөнхийлөгчийн зөвлөх-1, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны бус гишүүн-2, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн-1 буюу нийт долоон албан тушаалд томилгоо хийгдээгүй буюу албан тушаал нь сул байна/ албан үүргээ гүйцэтгэж байгаа нийт 283 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргаж бүртгүүлэхээс 283 албан тушаалтан мэдүүлсэн байна.

Урьдчилсан байдлаар нэгтгэхэд улсын хэмжээнд төрийн захиргааны болон нутгийн захиргааны нийт 110 байгууллагын 41 мянга 686 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж бүртгүүлэхээс хуулийн хугацаанд 41 мянга 685 албан тушаалтан /цахимаар 37527, цаасаар 4158/ мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж баталгаажуулжээ.

Харин нэг мэдүүлэг гаргагч буюу Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлээгүй байгаа талаар тус газраас мэдээллээ.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж