Шинэ төрлийн коронавирусаас урьдчилан сэргийлэх зорилгоор цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхийг хориглосон. Энэ шийдвэрийн дагуу нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг цагдаагийн байгууллагаас дронноор хянах болжээ” гэсэн мэдээлэл цахим сайтуудад цацагдаж эхэллээ.
Дээрх мэдээллийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Цагаан сарын баяраар иргэдийг дроноор хянана гэсэн албан ёсны тушаал, шийдвэр ирээгүй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ