“АН зарчимаа барьсан” | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“АН зарчимаа барьсан”

Хуучирсан мэдээ: 2015.10.30-нд нийтлэгдсэн

Өршөөлийн хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс цөөн асуултад хариулт авлаа.


-Өршөөлийн хууль өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийг хэлэлцэх үед АН-ын 15 гишүүн авлига, албан тушаалтнуудыг хэргийг өршөөхийг дэмжсэн байсан?

Өршөөлийн хууль дээр барьж байсан Ерөнхийлөгчийн бодлого бүрэн хангагдсан. Тэрбээр өчигдөр твиттертээ “УИХ зөв байр суурь дээр зогсч чадлаа” гэж жиргэсэн байсан. Энэ хуулийг хүлээгээд, шоронд өдөр хоногоо тоолоод сууж байгаа, мөн  тэднийг суллагдахыг хүлээсэн ар гэрийнхэн нь гээд олон хүнд хүлээлт үүссэн байсан. Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой дээрээ Монголын төр өршөөл үзүүллээ. Тиймээс өршөөлд хамрагдсан хүмүүс төрийн өршөөлийг эерэг хүлээж аваад, дахин алдаа гаргахгүй байх хэрэгтэй. Энэ бол тэр хүмүүсийн ухамсартай холбоотой асуудал. Өршөөлөөр олон гэмт хэрэгтэнг суллаж байгаа нь нийгэмд болгоомжлол төрүүлэх болсон нь үнэн. Гэхдээ анх удаа Монголын төр иргэдээ өршөөж байгаа юм биш. Төр урьд нь таван удаа өршөөл үзүүлж байсан. Өнгөрсөн хугацаанд өршөөлд хамрагдаж гарсан нийт иргэдийн 0,6 хувь нь дахин гэмт хэрэг үйлдсэн байдаг. Тиймээс баахан гэмт хэрэгтэнг суллачихлаа гэж айгаад байх шаардлагагүй.

-Өршөөл үзүүлэх хуулийг батлах гэж багагүй улстөржлөө. Монгол ардын намынхан бол Ардчилсан нам Өршөөлийн хуулийг “Шонхордох” нь гэж хардаад байсан?

-Үнэхээр улс төржилт их байсан. Гурван хүчин зүйлээс улбаалж хэрүүлийн алим үүссэн гэдгийг та бүхэн санаж байгаа байх.

Нэгдүгээрт: Өршөөлийн хуулиар ямар гэмт хэргийг өршөөх, өршөөхгүй вэ гэдэг бодлого дээр бид зарчим барьж чадах уу, үгүй юу гэсэн маргаан байсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон олон нийтийн зүгээс авлига, албан тушаалын хэргийг өршөөж болохгүй гэсэн байр суурьтай байсан. Өршөөлийн хуулийг анх хаалттай хэлэлцэж баталсан. Тэр үед  МАН-ын зүгээс Ардчилсан нам авлигачдаа өршөөх гэж байна гэдэг улс төр хийсэн. Гэхдээ гишүүд нам харгалзахгүй л байр сууриа илэрхийлсэн шүү дээ. Өршөөлийн хууль хаалттай хэлэлцэж байхад хэн хаана санал өгч, юу ярьсан бэ гэдэг нь өөрөө бүрхэг байгаа учраас хүн болгон баатар болчихсон юм шиг санагдаж магадгүй. Тухайн үед МАН-ын гишүүд орж ирээд дэмжсэн кноп дараад гарсан ш дээ. Дээр нь “шонхордох” аргаар чуулган дээр өршөөлийн хуулийг эсэргүүцэж байгаа гишүүдийн тоог багасгаж ирцээс гараад, өршөөлийн хуулийг дэмжиж байгаа гишүүдийн тоог их болгох замаар “дуугүй дэмжих” арга заль хэрэглэсэн. Гэхдээ тэдний арга заль бүтээгүй, Өршөөлийн хууль олон нийтийн хүсч байснаар батлагдлаа.  Би тэр тэр үед “МАН бол Өршөөлийн хуулийг шонхордох аргаар гаргасан шүү, Байнгын хороон дээрх МАН-ынхан  бүгдээрээ өршөөлийн хуулийн авилгатай холбоотой хэсгийг өршөөе гээд кноп дарсан шүү гэж хэлж байсан. Тухайлбал, Өршөөл үзүүлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх  үед  авлига, албан тушаалын хэргийг өршөөх үү, үгүй юу гэдэг санал хураалт явуулахад МАН-аас илүү АН-ын гишүүдийн олонх өршөөхгүй гэсэн кноп дарсан. Тиймээс энэ бол намаар талцах тухай ойлголт биш энэ зарчим дээр хэн тууштай байсан бэ гэдэг байр суурь чухал юм шүү.

Хоёрдугаарт, АН олон улсын өмнө амалсан амлалт, 2012 онд сонгогчдын өмнө амалсан амлалт, дээр нь хууль тогтоомж, эрүүгийн, эрх зүйн шинэчлэл гэх мэт маш олон зүйлтэй холбоотойгоор авлига, албан тушаалтны хэргийг өршөөхгүй гэсэн зарчмаа барьсан.  Авлига бол  зөвхөн  албан тушаалтантай холбоотой асуудал биш. Энэ чинь шүүх, поркурор гээд хуулийн салбартай холбоотой асуудал учраас АН байр сууриндаа хатуу зогсч, Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжсэн.   

Гуравдугаарт, Өршөөлийн хуультай холбоотой засгийн газрын хувь заяа яригдаж байсан. Өршөөлийн хууль яаж гарахаас шалтгаалж зарим нэг хүн Засгийн газраас гарна шүү, дэмжлэг үзүүлэхгүй шүү, Ерөнхий сайдыг огцруулахад гарын үсэг зурна шүү гэсэн сүрдүүлэг болж явж байсан. Гэхдээ АН зарчмаа барьж сонголтоо хийсэн. Хэрэв Засгийн газрыг огцруулах асуудал хөндөгдвөл багаараа хамгаална гэсэн ийм бүлгийн шийдвэр гарсан учир Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэн.

-Өршөөлийн хууль батлагдангуут Н.Энхбаяртай яаж холбогдож байгаа юм бэ гэж асуух хүмүүс их байна. Энэ асуудлыг та ямар өнцөгөөс харж байна вэ?

-Өршөөлийн хууль дээр Н.Энхбаяр хэрхэн яаж холбогдож байгааг би мэдэхгүй. Өршөөлийн хуулиар тэр хүний хэрэгтэй холбоотой асуудал бол шийдэгдээгүй. Зүгээр өршөөлийн хууль өөрөө Засгийн газрын тогтворгүй байлгах гэж оролдож байгаа зарим нэг хүчний ярих сэдэв байсан юм шиг байна гэж би хувьдаа харж байна. Өршөөлийн хуулийг та нар ингэж авлигачдаа хамгаалсан байдлаар гаргахгүй бол наад Засгийн газрыг чинь унагаана шүү гэх байдлаар хандсан хэрнээ олон нийтэд АН-ыг буруутгаж харуулах хоосон хийрхэл байсан юм болов уу даа гэж харж байна.

-Хар тамхитай холбогдсон иргэддээ өршөөл үзүүлчихлээ гэдэг шүүмжлэл олон нийтийн сүлжээгээр яваад байна. Энэ асуудлыг та юу гэж харж байна вэ?

-Монголчууд хар тамхитай тэмцэх арга барилаа өөрчлөх цаг ирсэн. Бусад улс орнуудын туршлагаас харахад хар тамхи оруулж ирж байгаа сүлжээг илрүүлж хариуцлага тооцож байгаа болохоос хэрэглэж байгаа хүмүүсийг барьж яллахыг оролдохгүй байна. Тэр нь өөрөө нэг талаасаа юманд донтох гэдэг нь өвчин болчихдог гэдгийг ойлгосон үйлдэл. Өвчин туссаныхаа төлөө ял шийтгэл хүлээнэ гэдэг бол хүмүүнлэг талаасаа буруу байна. Харин тийм хүмүүсийг өвчтэй болгож, хар тамхинд донтуулж, хамааралтай болгох замаар мөнгө хийж байгаа хүмүүст ял шийтгэл олгож эхэлж байгаа. Бид бол хар тамхитай тэмцэх хэрэгтэй. Гэхдээ яаж тэмцэх вэ гэсэн “арга замаа зөв сонгох ёстой.

 Т.ДАВААНЯМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-10-30 103.242.45.39

Тэмүүжин гөлөг улстөржөөд байх шаардлагагүй. Өршөөлийн хуулийг анх АН-ын гишүүд олонхоороо дэмжиж баталсаныг иргэд мэдэж байгаа ш дээ. Харин ч ЕРөнхийлөгч, МАН 2 хамтарч авилга, хээл хахуулийн хэргийг нь болиуллаа. Худлаа хойно нь ардын баатар болох гэж жүжиглэхээ боль.

Сонгогч 2015-10-30 150.129.142.7

АН өршөөлийн хууль дээр том алдаа хийсэн.Олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн тул аргагүй олонхоо дагасан.Харин МАН өршөөлийн хууль дээр зөв байр суурь баримталсан. МАН-ын дотор өөр саналтай хүмүүс байсан нь ойлгомжтой. Яагаад гэвэл тус намын нэлээд хэдэн хүн авлигын хэргээр аавынд байгаа. МАН-ын удирдлага нь, ялангуяа Бямбацогт өршөөлийн хууль дээр тууштай зарчим баримталж байсан.Энэ удаа Тэмүүжин худлаа ярьж байна.

Зочин 2015-10-30 122.201.22.16

Ер нь бол шалгах л хэрэгтэй эмнэлэгийн барилгыг шорон болгож улсын өмч шамшигдуулах гадаадаас цагдаагийн хувцас худалдан авч дотоодын Үйлдвэрт хийчих хувцасыг энэ бол авилга их бага хэжээгээр орсон л хэрэг мөн орлогоо шалгуулах хэрэгтэй сонгуульд байраа 50 саяын барьцаанд тавиад орсон хүн одоо хэдэн байр ямар хөрөнгөтөй болсноо ч мөн шалгуулахад чи ч зүгээр өнгөрөх хүн биш дээ худлаа дүр эсгээд л

Энэ худалч залуу 2015-10-30 112.72.12.27

Энэ Тэмжүүжин дүр эсгэсэн залуучуудын нэг юм билээ. Ямар муухай хоёр нүүр гаргадаг гээч. Элбэгээд нэг хэсэг долигоносон. Дараа ньАлтанхуяг гээд үхчих гээд байсан. Зүгээр нэг албан тушаал хөөцөлдөгч Монголоор дүүрэн болсон залуусын нэг. Бас тэгээд ***** гээч. Нэг их их мэдэгч царайлсан. Харахаас дургүй хүрээд байх юм.

Semuun 2015-10-30 103.229.120.79

SADAR maniyak Er chi ardchilsan naminh bish shuu EREL iin naminh daa humuus martaagui bgaa

Аргалан 2015-10-30 112.72.13.33

Би Тэмүүжинг дэмжиж байна. Авилгыг өршөөх талаар ч ардчилсан намын байр суурь зарчим ямар байсан нь ил тод болж байна шүү дээ. Хэрвээ ардчилсан нам эсрэг байр суурьтай байсан бол олонхоороо шийдээд л авилгыг өршөөгөөд л явчих байсаан. Харин ардчилсан нам дотор ч, МАХНам дотор ч, ардын нам дотор ч /хамгийн их байсан шүү/ авилгачдыг өршөөх сонирхолтой хэсэг үлэмж их байсан. Ерөнхийлөгчийн хориг ямар их саад тотгор давж батлагдаж байгаагаас харж байна. Гэсэн ч ардчилсан намын төр алдаа оноо гаргасан олон арван иргэддээ төрийн өршөөл үзүүлж, авилгачдад, албан тушаалаа ашиглан төрийг мөлжигчдөд өршөөл үзүүлэхгүй байж чадлаа. Чоно борооноор гэгчээр төрийн өршөөлийг ашиглан ял завших санаархалыг нь тас цохисонд ямар их хилэгнэцгээж байнаа. Тэмүүжингийн хэлээр ардын намынхан хумсаа нууж далд аргаар дуугүй дэмжин, ил болохоор увайгүй улс төр хийж байгааг нь харахаас харин бөөлжис хүрч байсан шүү. МАХН ч улаам цайм Энхбаяраараа гул барьж илээр авилгачдыг дэмжиж байсан нь харагдаж байсаан. Засгийн газрыг барьцаалаж байна гэдэг энэ нам гэхэд хэцүү л харагдаж байна лээ дээ.

Sarangerel 2015-10-30 202.179.28.10

Bugsuuruu boddog batsaan.

Зочин 2015-10-30 103.229.121.221

АН ,тэмүүжин хоёрт ямар зарчим байна аа ард түмэн хар ухаанаараа ялгаж салгаж ойлгоно оо МCS. Ээс авсан авилгал чинь хэзээ нэгэн цагт илэрнэ дээ илэрнэ

Одгэрэл 2015-10-30 150.129.143.160

-Хулган шиг жоохон Хулан хадагтай буюу С.Баярын авгай Гэрэлтуяа Харвардын Их Сургуулийн хуурамч диплом үйлдчихсэн. Тэрийгээ хүмүүст үзүүлж явна. Нэрэлтуяа нь хятад, 3-р анги төгссөн ХИД1-ийн чихэрийн худалдагч байсан боловсролгүй эмэгтэй. Одоо Их Сургуулиудын нэр барьж хуурамч бичиг баримт үзүүлж явна.

Зочин 2015-10-30 43.242.243.220

Hammgiin ih avilgach humuus tsever Hun boloh gej heree shig baahan guagalavuu daa

Zochin 2015-10-30 43.242.243.220

Hammgiin ih ashig sonirholiin zurchiltei avilgach humuus otgonbayar tembuujin geh met Tom tom humuus avilgaltai tsogtoi temtsegch tsever Hun bolj bahan jujgel just here shig guago avdag ih yarisnaar tsever Hun bolchihgui bugd harj l baigaa

Зочин 2015-10-30 202.70.46.207

Заа яршиг цаашаа! АН- д хэзээ ямар зарчим байсан юм! Естой байгаагvй ганц юм нь тэр байхаа! Ккк

Zub 2015-10-30 218.56.227.152

ZUB, ABILGIIN ZAGALMAILSAN ETSEG GEDEG ENHBAYRIIN SANAAG " TAS" TSOHILOO... OLON ULSAD MONGOL ULS ABILGATAI TEMTSEHIIN BNAA GEDEG TOM OILGOLT UGULUU. EBII D BAYRALLAA

Чингис 2015-10-30 112.72.13.170

Шударга харагдаж гээд байгаа бол " Элбэгдорж Энхбаяр хоерын тулаан. Би ашигтай байрлалд дуртай" гээд хэлчихээч <<шударга>> алиалагч аа!!!!

Зочин 2015-10-30 182.160.36.180

Хар тамхины хэрэгтнуудийг оршоосон нь буруу Дорлигжав Чингис нар хар тамхитай эмцэж чадна гэж итэхгуй байна Одоо баахан ар тамхичид шоронгоос гарч хуухэд залуучуудыг уруу татахнээ Эний ариуцлагыг хэн. Хулээх вэ Тэр байтугай аль сргуулийн оюутан сурагч хар тамхитай орооцолдсоныг эцэг эхчууд мэдмээр байна Тийм сургуульд хуухдээ явуулмааруй байна Хар тамхинд донтсон унийг эмчлэх. Хэргтэй гэдэг нь унэн Гэхдээ эхлээд нарологийн товоо бэлдээч Тийм ажил ийхгуй л байгаа шуу дээ Тэгээд ч хар тамины сулжээг барилаа гэж дуулдаагуй Хилийн цэргийг байхгуй болгосноор рдаас ож ирдэг хар тамхийг хянаж чадахаа больсон

Зочин 2015-10-30 112.72.12.218

EB-iin naminhan odoo ZG aas garaach zorilgo chini bielsrngui gehdee sandal suudaldaa horogdood shooyond yavah E ch yamai geh bailguidee

Баабар ингэж өгүүлэв. 2015-10-30 202.180.220.72

Зэрлэг өрнөд дахь нэг жижигхэн тосгон. Манайхаар бол Зүүнхараа хавьцаа л юм уу даа. Тэндэхийг бужигнуулдаг нэг дээрэмчин, *****, хавийгаа донсолгосон эрүүгийн хүнд гар байжээ. Тосгон мань эрийн гарт, аль дуртай хүүхнээ хүчиндээд л, хэний ч хамаагүй эд хөрөнгийг булаагаад л, эсэргүүцсэн нэгнийг нь шулуухан буудчихдаг эр. Манайхаар бол жишээ нь Баянголын Эрдэнээ ч юм уу даа. Энхбаяртай жиших гэхээр арай ч зэрэглэл доогуур юмаа. Гэхдээ амьсгаа нь нэг л дээ.

88671597 2015-10-30 112.72.12.215

ОХУ, ЗХУ болон СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР incorvuz@mail.ru Утас:88671597

иргэн 2015-10-30 112.72.12.238

Хар тамхины тухайд Тэмүүжингийн бодол зөв л юм. Бид хүнлэг талаас нь илүү анхаарах цаг аль хэдийн болсон шүү дээ. Харин АН -ын албан тушаал, авилгалыг өөгшүүлэн өршөөх санаа бодол их давамгайлж байсныг олон түмэн мэдэж байгаа шүү дээ. Ингэж ард түмнийг нүдгүй чихгүй мэт ярьж яаж чадаж байнаа. МАН-д зарим нэг тэр санааг чинь дэмжсэн хэсэг байгааг ч олон түмэн олоод харчих сэхээтэй шүү Тэмүүжээн. Худлаа бүтэрч бас болохгүй шүү дээ

хуульч 2015-10-30 112.72.13.231

тэмүүжин таньд баяр хүргэе та сайд байхдаа олон тэрбум үнэтэй эморай алларат эмнэлгийг шорон болгоход зарсан төрийн хөрөнгө үрж үрэгдүүлсэн ял шийтгэлээс салж ард түмнийхээ өмнө гавьяа байгуулсан талархая??????????????

Зочин 2015-10-30 202.131.242.74

Тэмүүжин чи ард түмнийг харах нүдгүй, сонсох чихгүй хүмүүс гэж битгий доромжил. АН зарчимаа барьсан бол энэ хууль 3 сарын өмнө хэрэгжээд явчих байсныг ард түмэн мэдэж байгаа. Одоо АН санасандаа хүрч чадахгүй, хууль нэгэнт ард түмний талд батлагдсан болохоор та нар ингэж л худлаа хэлж гэмээ цайруулахаас өөр гарцгүй болсон шүү дээ. Харин Тэмүүжин чи санал хураалт дээр АН-ын эсрэг санал өгсөн чинь таалагдаж байгаа шүү.

Тэмужин 2015-10-30 112.72.13.170

Сонгууль болох гээд байна. Энэ зэргийн юм байна биз дээ айн? Ард олон минь.

ZAASSS 2015-10-30 202.55.191.76

SHAANA BIZZ

Зочин 2015-10-30 182.160.37.182

Хулгайч нар хэзээ зарчимтай болчив. бомбоо тэмүүжээн

зочин 2015-10-30 182.160.4.45

энэ хуцдаг гар шүү өршөөгдсөн хүмүүсийн 0,6 хувь дахин хэрэг үйлддэг гэж яаж хэлж чаддаг байнаа хар тамхи татсан хүмүүс буруугүй татсанаараа өвчтэй волж байгаа юм гэнүү хуцдаг халтар вэ өөрийнх нь хар тамхичин амраг нь хэлмэгдсэн юм байна л даа

Зочин 2015-10-30 172.101.82.153

xaxaxaxaxa xaxaxaxaxa, xap tamhichin amrag aaa xa xa xa xa xa xa xa xa xa

Зочин 2015-10-30 172.101.82.153

xaxaxaxaxa xaxaxaxaxa, xap tamhichin amrag aaa xa xa xa xa xa xa xa xa xa