Ханиад, томуугаас сэргийлэх зөвлөмж

Хуучирсан мэдээ: 2015.10.30-нд нийтлэгдсэн

Ханиад, томуугаас сэргийлэх зөвлөмж

Томуу, томуу төст өвчний дэгдэлт хүйтэн сэрүүний улиралд эрс нэмэгддэг. Гэтэл сүүлийн өдлрүүдэд  томуугийн H3N2 вирусээр халдварласан ханиадаар 10 гаруй хүн өвчилсөн талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж байна. Энэ вирус нь H1N1 шиг хурдан тархацтай, өвчлөлийн явц түргэн биш ч монголчуудад уг вирусын эсрэг дархлаа тогтоогүй гэж эмч мэргэжилтнүүд хэлж байна. Гэхдээ томуугийн янз бүрийн халдвараар өвчилсөн тохиолдолд 90 гаруй хувь нь гэрээр асарч сувилан, эмчлэгдэж эдгэрэх боломжтой гэнэ. Хэрэв бие тавгүйрхэх, халуурах, хоолой өвдөх, ханиалгах, нусгайрах, хамар битүүрэх, толгой өвдөх, булчингаар шархирч өвдөх, бөөлжих, суулгах, тамирдах, сульдах зэрэг томуугийн халдвар авсан шинж илэрвэл бусдад халдвар тараахаас сэргийлэх, өвчнөө хүндрүүлэхгүй, хурдан эдгэрэхэд анхаарал хандуулах нь хамгийн чухал аж. Мөн ХӨСҮТ-ийн сургалт хэвлэл мэдээллийн албанаас иргэдэд хандан доорхи зөвлөмжүүдийг гаргажээ.

Өөрөө өөртөө буюу бие биендээ гэрийн нөхцөлд хийх асаргаа, сувилгааны зөвлөмж:  

  • Аль болох гэртээ байж, сайн амрах, унтах, тайван байх

  • Гараа тогтмол сайтар савандаж угаах

  • Халуун аарц, хярам, буцалсан ус, сүү, аньс,чацаргана, зэргийг ахиухан уух,

  • Илчлэг сайтай,  амин дэмээр баялаг хоол хүнс шөлтэй халуун хоол идэх сармис, сонгино, шинэ ногоо, жимс хэрэглэх.

  • Ханиаж, найтаах бүрт ам хамрын цаасан алчуур хэрэглэж тэр даруй устгах.

  • Амны хаалтыг зөв хэрэглэх.

  • 1-2% содын уусмалыг хамрын хөндийд дусаах, хоолой, амны хөндийг өдөрт 5-6 удаа зайлах.

  • Гич болон шилмүүстэй халуун ваннд суух (харшилтай бол хэрэггүй)

  • Гимнастик, биеийн тамирын хөнгөн дасгал  хийх, хөлрөх, дараа нь халуун бүлээн шүршүүрт орж, дулаан хувцаслах

  • Архи, тамхийг цээрлэх.

  • Витамин С (2%, 5%-ийн уусмал, шахмал, үрэл, нунтаг) уух

  • Халуун бууруулах, булчин болон толгойн өвдөлт намдаах эм, биеийн дархлааг дэмжих бэлдмэлийг эмчийн заавраар уух

  • Цэгэн массаж өдөрт 3-6 удаа хийх

  • Гэр, байранд чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, 2 цаг тутамд агааржуулах, ариутгал халдваргүйтгэл хийх

  • Шаардлагатай бол сум, өрхийн эмчид хандах буюу ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсаар лавлаж болно.

Цэгэн массаж хийх зөвлөмж:

Томуугийн үүсгэгчийн эсрэг үйлчилгээтэй интерферон хэмээх уургийг хүний бие өөрөө үүсгэн бий болгодог. Цэгэн массаж нь таны биеийн энэ нөөц боломжийг идэвхжүүлдэг учир эмчилгээний болон урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Биед интерферон ялгаралтыг идэвхжүүлэгч цэгүүд байдаг: Үүнд:

үргэлжлэл: emch.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж