АНУ баллистик пуужин туршжээ | News.MN

АНУ баллистик пуужин туршжээ

АНУ баллистик пуужин туршжээ

АНУ баллистик пуужин туршжээ

АНУ-ын зэвсэгт хүчин Калифорни мужийн Сан-Диего хотын эрэг орчмоос "Охайо" төрлийн шумбагч онгоцноос “Trident II” (D5LE) баллистик пуужин туршсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тус улсын тэнгисийн цэргийн хүчний албан ёсны мэдэгдэлд “Энэ удаагийн туршилтаар “Trident II” пуужингийн ашиглалтын үзүүлэлтүүдийг баталж, найдвартай байдал, оновчтой цохилт өгөх чадвар болон зэвсгийн стратегийн системийн үзүүлэлтүүдийн талаарх нэмэлт мэдээллүүдийг цуглууллаа" хэмээн дурджээ.

Lockheed Martin Space Systems компанийн боловсруулсан энэхүү пуужинг 1990 онд АНУ-ын зэвсэглэлд нэвтрүүлсэн бөгөөд 2024 он хүртэл ашиглалтын хугацаатайгээр бүтээсэн байна.  “Trident II” стратегийн зэвсгийн ашиглалтын хугацааг саяхан 2040 он хүртэл сунгажээ. Шумбагч онгоцноос л харвах боломжтой уг пуужин нь АНУ-ын цөмийн хамгаалалтын 70 орчим хувийг эзэлдэг. Уг пуужин нь 11,300 км туулах чадвартай бөгөөд 475 болон 100 килотонн хүчин чадалтай термо цөмийн цэнэгээр тоноглогдсон блокууд бүхий салдаг толгой хэсэгтэй аж.

Эх сурвалж: SPUTNIK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-17 202.21.107.111

муу АНУ-Н ПУУЖИНГ ХӨӨРӨӨГҮЙ БАЙХАД НЬ ХОЙД СОЛОНГОС ХЯТАД ОРОСУУД НИЙЛЭЭД СӨНӨӨЧИХӨӨСЭЙ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж