Халуун баригчтай, ухаалаг аяга

Хуучирсан мэдээ: 2015.10.30-нд нийтлэгдсэн

Халуун баригчтай, ухаалаг аяга

Та халуун уух зүйлс их хэрэглэдэг бол халуун баригчтай аяга таны ширээн дээр байгаа гэхэд эргэлзэхгүй байна.

Харин халуун баригчтай аяга ухаалаг болжээ. Бүхэл бтэн цагийн турш халуунаа барихаас гадна хамгийн доод хэсэгт байрлах эргүүлдэг хэсгийг эргүүлэн уух зүйлийнхээ хэмийг нэмэгдүүлж, бууруулж, халааж хөргөж болдог байна.

Ember нэртэй энэхүү аяга нь  бүхий л хэсгээр нь уух боломжтой асгардаггүй таглаатайн дээр дотор нь байгаа уух юм яг хэдэн хэмийн халуунтай байгааг хэмжигчтэй гэдгээрээ давуу талтай аж.

Үнийн хувьд 150 ам.доллар ба та худалдан авархыг хүсвэл томоохон онлайн сайтуудад хандах боломжтой.

Т.МӨНХ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж