Япон машин үйлдвэрлэгчид Хятад дахь үйлдвэрүүдээ сэргээж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.17-нд нийтлэгдсэн

Япон машин үйлдвэрлэгчид Хятад дахь үйлдвэрүүдээ сэргээж эхэлжээ

Япон машин үйлдвэрлэгчид Хятад дахь үйлдвэрүүдээ сэргээж эхэлжээ

Шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас дэлхийн олон улс орнууд, нэр хүндтэй компаниуд Хятад дахь үйлдвэрлэлээ зогсоогоод байсан билээ. Тэгвэл тус улс дахь Японы автомашин үйлдвэрлэгчид түр хугацаанд хаасан байсан үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг өнөөдрөөс /2020.02.17/ эхлэн сэргээж эхэлжээ.

Японы хэвлэлүүдийн мэдээлснээр “Toyota Motor” компани Чанчунь болон Гуанжоу хот дахь үйлдвэрээ ажиллуулж эхэлсэн байна. Тус компани Хятад дахь үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг хоёрдугаар сарын эхээр үйл ажиллагаагаа сэргээхээр төлөвлөж байсан ч вирусийн тархалт улам нэмэгдсэнтэй холбоотойгоор хоёр ч удаа хойшлуулсны эцэст ийн үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Мөн Японы автомашин үйлдвэрлэгч бас нэгэн компани болох “Mazda” Нанжин хот дахь үйлдвэрлэлээ сэргээсэн талаар “Kyodo News” мэдээлсэн байна.

Эх сурвалж: Kyodo News

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж