Твиттер зар сурталчилгаандаа шинэ боломж нэмлээ

Хуучирсан мэдээ: 2015.10.30-нд нийтлэгдсэн

Твиттер зар сурталчилгаандаа шинэ боломж нэмлээ

Твиттерийн хэрэглэгчтэй ойр байршлаас жиргэсэн, хамгийн олон хүнд хүрч байгаа жиргээнүүдийг багцлан хүргэх “Moments” хэсэгт зар, сурталчилгаа тавих боломжтой болжээ. Хоёр долоо хоногийн өмнө АНУ-ын хэрэглэгчдийн дунд туршилт хэлбэрээр хүрч эхэлсэн “Moments” хэсэгт компаниуд өөрийн хүссэн контентийг 24 цагийн турш төлбөртэй байршуулах юм байна. “MGM”, “Warner Bros” болон “New Line Cinema” кино компаниуд уг үйлчилгээг хамгийн түрүүнд авахаар болсон байна.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж