Хуучирсан мэдээ: 2015.10.30-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын “Samsung” компани III улиралд 5.31 их наяд вонын цэвэр ашигтай ажилласан нь шинжээчдийн таамагт хүрсэнгүй.

Ийнхүү ашиг багатай ажилласан шалтгаан нь “Galaxy S6” ухаалаг гар утасныхаа үнийг бууруулсантай холбоотой гэжээ.

Тус компанийн ухаалаг гар утасны нэгжийн борлуулалт нь 2.4 их наяд воноор хэмжигдэж байна.

Тэд цаашид чип болон дэлгэц үйлдвэрлэлээ дэмжиж, ашгаа өсгөх төлөвлөгөөтэй ажиллахаа мэдэгджээ.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж