Цагдаагийн байгууллагад өнгөрөгч долоо хоногт эцэг эхчүүдийн буруугаас болж хүүхэд хохирсон гэмт хэрэг бүртгэгджээ. Тухайлбал, хоёрдугаар сарын 14-нд Говьсүмбэр аймагт 40 настай Б гэх эмэгтэй өөрийн хүү 16 настай М-г зодсоны улмаас хүү нь хоёр давхрын тагтнаас үсэрчээ. Ийн хүүгийн хоёр хавирга хугарсан байна. Иймээс эцэг эхчүүдэд хүүхдэдээ гар хүрэх бус асуудлыг ярилцаж шийдвэрлэх хэрэгтэйг холбогдох байгууллагаас анхааруулж байна. Мөн үр хүүхдээ болзошгүй эрсдэлээс цаг тутам хамгаалах нь эцэг эх асран хамгаалагчийн үүрэг юм.
Э.АРИУН
Холбоотой мэдээ