Амьд байхад улсын наадам үзнэ ээ! | News.MN

Амьд байхад улсын наадам үзнэ ээ!

Амьд байхад улсын наадам үзнэ ээ!

Амьд байхад улсын наадам үзнэ ээ!

Хятадад дэлгэрсэн үхлийн тахал Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд бодитоор заналхийлэх болсон. Тиймээс Эрүүл мэндийн яам өдөр бүр цагийн үеийн асуудлаар мэдээлэл хийж, сонор сэрэмжээ огтхон ч сулруулж болохгүйг олон нийтэд анхааруулсаар байгаа юм. Ялангуяа сар шинийн баяраар халдвар тархах эрсдэл өндөр байгаа тул төр засгийн зүгээс бүхий л боломжит арга хэмжээгээ авч байгаа билээ. Гэвч, сануулсаар, анхааруулсаар байтал зах, дэлгүүрээр сар шинийн бэлтгэлээ базааж яваа хүмүүсийн хөл хөдөлгөөн ихэсчээ.

Тахал нэгэнт ороод ирвэл  монгол цустай, цусгүй нь ямар ч хамаагүй болно.  Эдийн засаг нь том, эрүүл мэндийн салбар нь хөгжсөн их гүрнүүд хүртэл үхлийн тахлын өмнө "өвдөг сөхөрч" байхад Монгол Улс юу болох вэ. 

Өнөө өглөө /2020.02.17/ Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандаж, сар шинийн баярыг өргөн тэмдэглэхгүй байхыг уриалжээ. Уг илгээлтэд  “Вирусийн өвчлөлийг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх нь хамгийн найдвартай арга тул цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна. Бид өмнөд хөршийн алдааг давтаж болохгүй. Урд хөршид Цагаан сарыг ард иргэд нь өргөн тэмдэглэсэн нь алдаа болж, халдвар тархах, өвчнийг хяналтаас гаргахад хүргэсэн болохыг вирус судлаачид, эрдэмтэд анхааруулж байгааг үл тоож хэрхэвч болохгүй”-г анхааруулсан байна. Үүний өмнө зарлиг гаргаж, цагаан сарыг цуцалсан билээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн улс орны үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, шаардлагатай гэж үзвэл бусад асуудлаар УИХ-д болон ард түмэндээ хандан илгээлт гаргах үүрэгтэй.

Иргэн бүр дор бүхнээ гэр бүлээ, амь насаа хамгаалах хариуцлагаа ухаарах цаг иржээ. Товчхондоо, хэн нэгний баяр тэмдэглэх эрх бусдын амьд явах эрхэнд халдаж болзошгүй байгаа учраас л сар шинээр айл хэсэхгүй, гэр гэртээ тэмдэглэх нь иргэн бүрийн үүрэг болж хувирчээ. Ардчилсан нийгэмд нэг хүний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг. 

ОБЕГ-ын дарга Т.Бадралын мэдээлснээрЗасгийн газрын тогтоолын дагуу хоёрдугаар сарын 15-наас хойш орж ирэх хүсэлтээ тавьсан хүмүүс зардлаа өөрсдөө хариуцах” гэнэ. Гэвч, хилээр орж ирж байгаа монголчууд төлбөрийн чадваргүй, 14 хоногийн дараа  тусгаарласан зарим хүмүүс очих газаргүй гэх тайлбар хэлэх болсон аж. Хэдийгээр Монголд коронавирусийн өвчлөл бүртгэгдээгүй ч энэ нь тайвшрах зүйл биш юм. Сэжигтэй тохиолдлууд нэмэгдсэн, дээр нь урд хөршид амьдарч байсан олон монгол хүн Монголд ирсэн.

Монголчууд эрүүл мэндээ сохор зоосноос ч дор үнэлдэг, хэнэггүй, хариуцлагагүй. Дээр нь хүний төлөө төрсөн юм шиг ялархуу зантай.  Баян-Өлгийн залуу гэхэд хэлж сануулсаар байтал дахин, дахин Хятад руу  явсан байдаг. Энэ нь өөрийгөө төдийгүй үндэстнээ эрсдэлд оруулж буйг хэзээ монголчууд ойлгох вэ. Гэтэл,  нүүрлэсэн үхлийн аюулаас өөрсдийгөө хамгаалах арга нь монголчууд өөрсдөө л болж байна.  Өвчин хэнийг ч баян ядуу, царай зүсээр нь ялгахгүй.  Тиймээс төр засгаас авч буй арга хэмжээг хүндэтгэж, хаана хаанаа хариуцлагатай хандахгүй бол үхлийн тахал “хаалга тогшоод” удаж байна.

Айл битгий хэс, амны хаалтаа зүү, гараа угаа.  Аюултай тахлыг  хохирол багатай давж чадвал амьд байхад улсын наадам үзнэ ээ!

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-17 207.6.112.23

Helj sanuulaad baihad demii donshuuchilj yavaa humuusiig zorchliin huuliar torgood tor zasgiin bodlogiin esreg ajillasan geed bariad ehelbel tegj salganaad yavahgui. Ter Hyatadad ochih mongotei bsan mortloo ireh mongogui gej bgaa bol shal hudlaa humuus , oorsdoor ni zardliig ni garguulah heregtei. Avchrah odor, haldvarguijuuleh horih ajliig zohion baiguulna gehees zardliig ni tolood baival baahan hujaa nar mongol passport uzuuleed orj irne.

Avatar

Zochin 2020-02-17 24.46.100.17

Vitamin D,Vitamin C( odor bur 1shirheg) uuj darhlaagaa saijruul,buh huuhduuded hiilgeh ystoi vaccin iig tsag/nasand ni hiilgeh ni etseg ,eh anhaar. Amjilt

Avatar

Зочин 2020-02-17 103.229.121.168

амьд бхад дараа жил цагаан сар болноо.

Avatar

Зочин 2020-02-17 64.119.20.232

Амьд явбал улсын наадам үзнээ.

Avatar

Зочин 2020-02-17 64.119.22.55

мөнхнаран ээжээ

Avatar

Зочин 2020-02-17 138.128.88.213

яаж бодхоороо …

Avatar

Зочин 2020-02-17 45.72.91.77

жоохон цэнзүүртэй баймаа

Avatar

Монгол 2020-02-17 139.5.218.226

Жаахан бус томоос том цинзүртэй Хятад одоо яаж байна? Цинзүр хэрэгтэй юм уу, хортой байна уу?

Avatar

Зочин 2020-02-17 45.72.62.101

Шал тэнэг юм

Avatar

Зочин 2020-02-17 144.168.159.85

Монгол ялна

Avatar

Зочин 2020-02-17 45.72.47.55

Зүгээр байж болдоггүй юм байх даа

Avatar

Зочин 2020-02-17 45.72.91.111

Бодлого энэ тэр гэж юм алга

Avatar

URIALGA 2020-02-17 202.21.108.196

ENE UDAAD TSAGAAN SARIIG ORGON TEMDEGLEHGUI, ERONHIILOGCHIIN ZARLIGIIG BIELUULEH HEREGTEI…. CORONA VIRUS SURAGGUI BOLSNII DARAA EH URSIIN BAYARAAR ESVEL NAADMAAR GER BULEEREE TSYLAN HONI GARGAJ, SHOL UUNGAA UULZAJ UCHIRCH ZOLGOJ BOLNO SHUDE…UGAALGA TSEVERLEGEEGEE SAIN HIIJ OVCHNOOS URIDCHILAN SERGIILEHED BIE SETGELEEREE OROLTSIYO…HUMUUSEE

Avatar

ZOV URIALGA BNA. 2020-02-17 202.21.108.196

Mash zov urialga, Amid yavahad altan ayaganaas us uuna gdg bizdee? bugdeeree ovchnoos yridchilan sergiilj eruul bhd Ulsiin naadam uznee.

Avatar

Зочин 2020-02-17 202.170.68.162

Нахиа эмийн санд амны хаалт, гар ариутгагч байхгүй бараг сар боллоо, яагад юм болоо?

Avatar

Зочин 2020-02-17 103.26.193.60

Hasag l***r

Avatar

ДОРЖ 2020-02-17 49.0.135.63

ХЭЛЖ САНУУЛСААР БАЙТАЛ ДАХИН ДАХИН ХЯТАД РУУ ЯВААД БАЙГАА ТЭР ХАСАГИЙГ МОНГОЛ РУУ БИТГИЙ ОРУУЛЖ ИР. ХИЛ ДЭЭРЭЭС ЦААШ НЬ БУЦАА. ХОРЛОН СҮЙТГЭГЧ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БАЙНА.

Avatar

зочин 2020-02-17 192.82.65.120

Аятайхан ажил, гэр хоёрынхоо хооронд явж байгаад хэсэг хугацаа өнгөрөөчих дөө.

Avatar

Иргэн 2020-02-17 202.70.34.70

ХӨДӨӨГҮҮД БОЛ ШИНЭЛНЭЭ Л ГЭЭД ХАШГИРААД БАЙНА. ХӨДӨӨНИЙХӨН ИХ ХЭНЭГГҮЙ, ГЭНЭН, ТЭНЭГ Ч ЮМ ШИГ. БИТГИЙ ЗОЛГУУТ ХИЙГЭЭРЭЙ ГЭХЭЭР "НАДАД ХАНИАД ХҮРДЭГГҮЙ ЮМ АА" ГЭЭД БАЙХЫН. ТЙИМ БАЙЖ БОЛНО, ГЭХДЭЭ БУСДЫГ БОДООД ИНГЭЖ ХЭЛЖ БАЙХАД ГАНЦХАН ӨӨРИЙГӨӨ ГЭЭД БАЙХ ЮМ.

Avatar

Зочин 2020-02-17 103.229.122.77

өөрийгээ хичээ

Avatar

Зочин 2020-02-17 66.181.185.144

Энэ чинь ханиад биш ээ

Avatar

Зочин 2020-02-17 66.181.189.162

Эрүүл явбал улсын наадам үзнэ гэж зүгээр нэг хэлээгүй билээ

Avatar

хүннү 2020-02-17 192.82.64.168

Ажил хийх дургуй дээр нь бас улсаар зардлаа гаргуулах санаатай юмнууд баашилж байх шүв дээ. Зардлыг нь ар гэрээр нь төлүү. Тэр очих газаргүй нөхрийг "Загдаад" хүлээлгэж өг. Ингээд хурдан хурдан шийдээд яваач юундаа "хөдөлж ядаад ярглаад байгаа юм. Наадуул чинь даварч эхэллээ.

Avatar

Зочин 2020-02-17 202.126.89.195

Хятадаас ирэх зардалгүй байна гэж юу байх вэ????тийм бол тэндээ л байна биз. Өөрсдөө тэнэж явчихаад улсаас зардал гаргуулна, очоод орох газаргүй гэж яаж тэгэж тэнэгтэж чадаж баына ??? Бүү авч ир

Avatar

зочин 2020-02-17 192.82.64.248

захуудаа хаачхаач, хөдөөнийхөн л байгаа биздээ

Avatar

зочин 2020-02-17 192.82.64.248

өчнөөн ажлын байрны зар байна, яагаад ажил хийж амьдрах дургүй вэ гэвэл яаж ийж байгаад зүгээр юм олоод авдаг болхоор тэр

Avatar

Зочин 2020-02-17 202.9.46.148

зайлаач с** минь, ийм цар тахлын үед нэг муу 500н цаасны төлөө амиа тавиад явлаа юу. чи муу тэр бага цалинтай ажлаа хийгээд тахлын үед гэрээсээ хол ажилла.

Avatar

зочин 2020-02-17 192.82.64.248

төлбөрийг нь эхнээс нь гаргуулахгүй бол, наадуул чинь мөнгөө төлөхгүй, дээр нь бас дулаан байранд хооллуулаад усанд оруулаад, арчлуулаад сууж байх нь л дээ. ер нь зүгээр хүнээр тэжээлгэх санаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж