Рамирес “Челси”-тэй 2019 хүртэл гэрээгээ сунгалаа

Хуучирсан мэдээ: 2015.10.30-нд нийтлэгдсэн

Рамирес “Челси”-тэй 2019 хүртэл гэрээгээ сунгалаа

“Челси”-гийн хагас хамгаалагч Рамирес багтайгаа гэрээгээ сунгасан талаар тус клубын албан ёсны сайтад мэдээлжээ. Шинэ гэрээ ёсоор тэрбээр 2019 он хүртэл Лондоны багт хүчин зүтгэх аж.

Энэ талаар Рамирес “Би “Челси”-тэй шинэ гэрээ байгуулсандаа баяртай байна. Миний гэр бүл Лондонд байх дуртай. Сүүлийн таван жил би багийнхаа хамтаар олон цом хүртсэн. Мөн ирэх дөрвөн жилд ч гэсэн илүү амжилт гаргамаар байна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж