Хонгконг: Зэвсэгт этгээдүүд их хэмжээний ариун цэврийн цаас дээрэмджээ

Хуучирсан мэдээ: 2020.02.17-нд нийтлэгдсэн

Хонгконг: Зэвсэгт этгээдүүд их хэмжээний ариун цэврийн цаас дээрэмджээ

Хонгконг: Зэвсэгт этгээдүүд их хэмжээний ариун цэврийн цаас дээрэмджээ

Хонгконгийн Монг Кок дүүрэгт байрлах “Wellcome” дэлгүүрээс зэвсэглэсэн этгээдүүд их хэмжээний ариун цэврийн цаас дээрэмдсэн хэрэг өнөөдөр /2020.02.17/ гарчээ. Гэмт этгээдүүд дэлгүүрийн хүргэлтийн ажилтныг хутгаар айлган сүрдүүлж 1,000 орчим хонгконг доллар буюу 130 ам.доллартай тэнцэх хэмжээний ариун цэврийн цаасыг дээрэмдсэн байна. Одоогоор хэргийг шалгаж байгаа гэнэ.

Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтээс үүдэн Хонгконгод өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсчээ. Тэр дундаа будаа, гоймон, ариун цэврийн цаас, гар ариутгагч зэрэг бүтээгдэхүүн дэлгүүрүүдийн лангуун дээр өрөгдөөд хормын дотор л дуусч байгаа аж. Бараа бүтээгдэхүүнүүдийн хувьд нийлүүлэлт хэвийн байгаа ч цахим орчинд тарж буй хуурамч мэдээллүүдээс үүдэн ард иргэд ийнхүү хомсдол үүсгэж байгааг анхааруулжээ.

Эх сурвалж: GUARDIAN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж